Харх - Мөнгөн чемодан [AGPM]

UB Харх - Мөнгөн чемодан (Мөнгөн чамдаа) [AGPM]

Яруу найрагч гэвэл яахын аргагүй миний онгод чи
Охин найрагч гэвэл ямар ч маргаангүй миний сонголт чи
Үзэсгэлэнт чинийхээ хэлдгээр би өөлхөн донгоджийнэ
Үнэхээр их хайртай би зөөлхөн хонгонд чинь
Төмөр сандлан дээр суун чамайгаа тэврээд
Түмэн жил болсон ч яах ч үгүй, сандал л зэврэнэ
Түүнээс ч илүү удсан ч, чамдаа хайртай хэвээрээ
Түүдэг галаас ч халуун, хайрынхаа илчийг нэмээрэй
Уруулын чинь амтанд умбаад, хайрын чинь амтанд шумбана
Урдах амьдралаа тунгаан, хамтдаа амьдрах гүн ухаанд
Шамдана би чинь, чамдаа зориулсан шүлгээ ч
Шамдан бичнэ, чамтай хамт байхдаа цаг хугацааг битгий гүйлгээч
Гэж би чинь дандаа хүсдэг
Гэвч бидний дунд хааяа үүсдэг
Хүнд хэцүү саад бэрхшээл, хэрүүл маргаан
Хэдий тийм ч бидний үлгэр үргэлж жаргаана
Амар сайхандаа
Ямар гайхалтай
Гээч чиний минь намайг гэх харц
Гэрэлт хорвоо дахь гэгээрэлд хүрэх гарц
Гэж зөвхөн тэр л байлтай
Хэхэ би зөвхөн чамд л хайлтай!

1 сэтгэгдэл:

Twiks said...

89 89 болжээ залуу минь...

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!