Enerel(Opozit) - Before and after her flight.mp3

Г.Энэрэл - Түүний нислэгээс өмнө бас дараа.mp3
        Энэ дууг найзынхаа найз охинд зориулсан юм шиг л сэтгэгдэл төрүүлж байна. Тэр охин нь найзыг нь орхиж гадаад яваад тэндээсээ нэг юм олж аваад эргэж ирэхгүй болохоор нь нөгөө эх орондоо үлдсэн найз нь архи дарсанд ороод эцэс сүүлд нь амиа хорложээ. Дэлгэрэнгүйрүү ороод сонс бас үгийг нь унш!



Lyrics | Дууны үг:

Миний муу найз надаас хэзээ ч нүүр буруулаагүй
Хэрэгтэй үед хэзээ ч нуруу харуулаагүй
Харамлаагүй юу ч юу ч амлаагүй
Бид хоёр найз нөхөд байгаагүй яг л аав хүү
Миний аав шиг үргэлж намайг нөмөр нөөлгөндөө
Халтай бол халтай зөөлхөндөө зөөлөн
Архи ууж агсам тавина, архи нь гарч амар тайван
Надаас бусдад нь салаавч өгөөд хамартай нь ярина
Дуулсан дууг минь сонсоод дүн тавина онц сайн
Дурласан охиндоо аялж өгнө машиных нь цонх цан
Дуусашгүй хайрыг бодож найз охиноо онгоцонд
Дулаан орныг зорьсон түүнээ зүүдэлж орондоо тонгочино
Дүн өвлөөс урьтаж ирэх ёстой түүний хайр
Дүрвэж очсон нутгаасаа ахиад шинийг хайж
Дүүжин сандал дээр налайж, Marl Boro татаж
Дүнсийгээд үлдсэн миний найзыг тэр дороо мартаж

Нисэхээсээ өмнө чи надад юу гэж хэллээ?
Хэлсэн амандаа хүрэхгүй юм бол яах гэж хэлсэн юм?
Надад юу гэж хэллээ, надад юу гэж хэллээ?
Хэлсэн амандаа хүрэхгүй юм бол яах гэж хэлсэн юм?

Охиноо гадаадад гаргах гэж аав нь машинаа зарсан
Очсон хойноо буцах эрхгүй хашилтанд орсон
Гурван сарын виз бол зүгээр л цаасан дээрх бичиг
Хэзээ ирж хэзээ буцахыг түүний эцэг шийднэ
Найз залуудаа хэлээгүй, хэлбэл явуулахгүй
Залуугаасаа ч хоёрдсон, түүнтэй хамт амьдрах хувьгүй
Шинэ хүнтэй ч учирсан, хоёр иргэншилтэй
Тэр нь хүссэн үедээ ирж очих бэл бэнчинтэй
Бүгдийг нарийн төлөвлөсөн, одоо шалавлах үлдсэн
Арай дулимаг санагдсан нэгийг нь шалбалах үлдсэн
Хүн бүр өөр өөрийн хувь тавилангаа халбагадах үлдсэн
Миний муу найз ингэж алай салбадай болсон
Архинд дуртай болсон, ааш нь хөдөлж ууртай болсон
Энэ бүхэн нүд ирмэхийн зуур дэндүү хурдан болсон
Төрсөн өдрийн минь дараа хоёр хоногийн хойно
Туулын бургасанд хэн нэгэн улаан хоолойгоо бооно

Arranged by: Artillest

4 сэтгэгдэл:

Huckster said...

Муухай охин байна шүү тэр

CeZi said...

Иймэрхүү дуу нь янзын шүү.
Чихэвчинд нэг хэсэгтээ л хүнгэнэх дуу байна

Anonymous said...

NIZE NIZE HAHA

Ga.Autorun said...

Minii playlist nii hamgiin ih toglodson duu bolood bgaa

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!