Нэг дэлхий, нэг хайр...
Ээ дээ цөөхөн хэдэн Монголчууд минь, О.Дашбалбар агсны хэлснээр амьддаа бие биенээ хайрлах л хэрэгтэй. Уурлаж бухимдаж бусдад хар санах үедээ тэр хүнийхээ оронд өөрийгөө тавиад үзээрэй. Магадгүй дан ганц түүний буруу биш ч байж болно. Энэ л хөгжим намайг энх тайвныг эрхэмлэгч болгосон...
Хорвоо ертөнцийн хачин жигтэй хүмүүс ба зүйлс
Та манай блогийн энэхүү булангаас өөрт хэрэгтэй танин мэдэхүйн олон сонирхолтой зүйлсийг мэдэж авах боломжтой. Мөн тэр болгон тохиолдоод байдаггүй хачин жигтэй үйл явдлууд болон хүмүүсийн тухай ч мэдэж авах боломжтой. Эцэст нь хэлэхэд бидэнтэй цуг байгаарай TV8 биш "ratxapx.blogspot.com" шүү!
Ахын ажлынхан - We are the world.avi
Saturday, January 22, 2011
Бадрах
3 сэтгэгдэл байна
Манай ахын ажлын газрын нөхдүүд гэж сайхан залуучууд байна өө... Учир юув гэвэл нөгөө алдарт "We are the world" гэдэг дууг cover хийж дуулжээ. Бас ч гэж яахав, дуучид биш гэхэд тун дажгүй санагдав. Тэгээд яахав ахын хүсэлтийн дагуу Utube-д үзэхээр хийхийн сацуу татаж авах линк бас оруулчихлаа. Хэрэв ажлын газрынх нь нөхөд миний блогоор зочилж байгаа бол татаж авж үзээрэй!
Outlandish - Eyes never dry.mp3
Friday, January 21, 2011
Бадрах
1 сэтгэгдэл байна
Олон долоон юм чалчаад яахав. Зүгээр л үнэн үгтэй дуу. Дэлгэрэнгүйрүү ороод дууны үгийг нь харж байгаад сонсоорой залуусаа!
Pee Loon | Мумбайд нэгэн удаа киноны дуу |
Friday, January 21, 2011
Бадрах
2 сэтгэгдэл байна
Хаха нөгөө айхтар хипаап гар чинь youtube.com гэдэг аймар алдартай сайтаар хэсч яваад аягүй лаг романтик клиптэй аялгуулаг дуу олж сонсов. Гэтэл явж явж энэ дуу маань "Мумбайд нэгэн удаа" гэдэг УСК-ны дуу болж таарав. Энэтхэг дуу гэхээр л нэг л сонин ойлголттой байдаг байсан мань эр энэ дууг сонсоод ихийг бодох болов. Чухам яагаад гэдгийг та бүхэн клипийг нь үзэж байж л мэдэх буй за!
Opozit - Инээгээрэй (Remix by En).mp3
Friday, January 14, 2011
Бадрах
1 сэтгэгдэл байна
Зүгээр "Инээгээрэй" гэдэг дууг нь мэдэхгүй ч TJ Entertainment-ийн En ах тэрхүү дууны аяыг нь сольж өөрөө шинэ ая хийж өгчээ. Тэгээд л ремикс гэж олон нийтэд тэр дундаа манай Сэтгэ.мн-ээр цацагдаж байгаа юм байна.
Opozit, Wallace, TG - Амьдрал бол кино.mp3
Friday, January 14, 2011
Бадрах
2 сэтгэгдэл байна
Амьдрал бол кино, дубль хорин нэг
Ахиад тасалбаргүй тул шимтэн үзнэ хором бүрийг
Найруулагч нь би, гол дүр нь би
Насны бөгсөнд Оскарын шагнал хүртэх вий...
Ахиад тасалбаргүй тул шимтэн үзнэ хором бүрийг
Найруулагч нь би, гол дүр нь би
Насны бөгсөнд Оскарын шагнал хүртэх вий...
Opozit, Wallace, TG - Амьдрал бол кино [клипний хэсгээс]
Friday, January 14, 2011
Бадрах
4 сэтгэгдэл байна
Ёо үнэн кайфтай дуу болжээ энэ "Амьдрал бол кино" гэдэг дуу. Ялангуяа Гантулгын тэр
Амьдрал бол кино, дубль хорин нэг
Ахиад тасалбаргүй тул шимтэн үзнэ хором бүрийг
Найруулагч нь би, гол дүр нь би
Насны бөгсөнд Оскарын шагнал хүртэх вий... гэдэг хэсэг үнэн аймшигтай сонсогдож байна. Тэгтэл харин азаар удахгүй гарах клипнийх нь яг тэрхэн хэсгийнх нь бичлэг олдов. Татах нэг нь татаж, үзэх нэг нь үзэж, таалах нэг нь таалж үнэлж дүгнэнэ биз. Татаад үзвэл youtube-д байгаагаас илүү чанартай байгаа гэдгийг хэлье.
Засан хүмүүжүүлэх нэртэй зам алдуулдаг газар
Wednesday, January 12, 2011
Lil Hustla
1 сэтгэгдэл байна
Миний бичих гээд байгаа юмны гол баатар хэн ч байж болно. Батаа, Доржоо, Болдоо хэн ч байсан яахав. Тэр залуу юу ч гэсэн 26 настай байг л дээ. Нэг томхон компанид ерөнхий менежер хийдэг.
Багадаа их зовсон доо хөөрхий. Уул нь толгой нь дажгүй. Тээр нэгэн жил сургалтын төлбөр нь олдохгүй сургуулиа хаясан гэж байгаа. Өөрөө өдөр шөнөгүй хүнээс гуйж авсан номоо гөлөрсөөр байгаад дээр дурьдсан том компаний жижиг салбарын менежер болчихов. Тэр бид хоёрт аль алинд нь диплом хэрэг болсонгүй ээ. Тэгэхдээ хальт эчнээгээр менежментийн ангид сурчихав. Бурхан нэг өдөр зовлонгийнх нь хариуг барьдаг л юм байна. Мань хүн төв компаныхаа менежер болов. Үнэхээр л бурханд л талархахаас яахав? Яриа хөөрөөтэй залуу асар хурдан дээшилж чаджээ. Хамтран ажиллагсад нь түүнийг хүйтнээр харна. Тэр нь өөрт нь харин өөрөөрөө бахархах сэтгэл төрүүлнэ...
Төгөлдөр хуурын тансаг аялгуу...
Tuesday, January 11, 2011
Бадрах
Сэтгэгдэл алга
Энэ бол жинхэнэ тайвшрал бас таашаал... Таныг сэтгэлийг тааварлашгүй ихээр тайвшруулж бас хөдөлгөж чадах төгөлдөр хуурын гайхалтай аяс эгшгийг та www.solopianoradio.com сайтаас орж сонсоорой! Таныг жинхэнэ тайвшралын дээд цэгт хүргэх болно. Хажуудаа хайртыгаа суулгаад энэ радиогоор бүүвэйлмээр ч юм шиг... Үнэхээр гайхалтай...
Харх - Гомдомхой эр [AGPM]
Monday, January 10, 2011
Бадрах
1 сэтгэгдэл байна
Хайрт минь намайг эмзэг дэлбээ гэдэг
Харин би түүнийг цэцгийн дэлбээ гэдэг
Хар муухай бодсондоо бишээ
Харин түүндээ гомдсондоо бичээв
Миний сэтгэл ичээнд буй
Мэрэгчин амьтан мэт эмзээг
Учраас түүнийг өөр шигээ гомдоохгүйг хичээнэ
Урдах алхам тутамдаа анхаарлын тэмдээг
Гэтэл тэр юу ч бодолгүй санаанд орсноо л хэлнэ
Гэмтэн би хэлсэн үгий нь задлан шинжлэхэд бэлэн
Гэвч одоо бодоход тэр хэлсэндээ хүрсэн нь цөөхөн
Гэнэн цайлган атлаа гэрэлтэй туяатай хөөрхөн
Тэр л охины үгэнд гэгэлзэн би итгээд л
Түүнийгээ ирнэ гэж хүлээн дэмий зүйлс сэтгээд л
Өмнөхийг нь би найзынх нь төрсөн өдөр юм даа гээд уучилсан
Өнөөдрийнхийг нь харин уучлахад бэрх юм, одоо угаас хуучирсан
Түүний хэлсэндээ хүрдэггүй байдал нь
Энэ байдлынх нь хэмжээ хязгаарын цаад тал нь
Хаана хүрч дуусахыг би таашгүй л дээ
Харин тэр намайг ойлгосон бол ашгүй дээ...
Харин би түүнийг цэцгийн дэлбээ гэдэг
Хар муухай бодсондоо бишээ
Харин түүндээ гомдсондоо бичээв
Миний сэтгэл ичээнд буй
Мэрэгчин амьтан мэт эмзээг
Учраас түүнийг өөр шигээ гомдоохгүйг хичээнэ
Урдах алхам тутамдаа анхаарлын тэмдээг
Гэтэл тэр юу ч бодолгүй санаанд орсноо л хэлнэ
Гэмтэн би хэлсэн үгий нь задлан шинжлэхэд бэлэн
Гэвч одоо бодоход тэр хэлсэндээ хүрсэн нь цөөхөн
Гэнэн цайлган атлаа гэрэлтэй туяатай хөөрхөн
Тэр л охины үгэнд гэгэлзэн би итгээд л
Түүнийгээ ирнэ гэж хүлээн дэмий зүйлс сэтгээд л
Өмнөхийг нь би найзынх нь төрсөн өдөр юм даа гээд уучилсан
Өнөөдрийнхийг нь харин уучлахад бэрх юм, одоо угаас хуучирсан
Түүний хэлсэндээ хүрдэггүй байдал нь
Энэ байдлынх нь хэмжээ хязгаарын цаад тал нь
Хаана хүрч дуусахыг би таашгүй л дээ
Харин тэр намайг ойлгосон бол ашгүй дээ...
Хяслант хорвоог хараал идэг!!!
Monday, January 10, 2011
Бадрах
Сэтгэгдэл алга
Энэ хорвоо нээрээ ямар хялсантай юм бэ! Вандааш гэж бүр уур хүрчихлээ байна. Арайх гэж гэртээ ганцааараа болоод л жинхэнэ эрх чөлөөг мэдрэх гэтэл... Арайх гэж хайрттайгаа ойлголцоод хамт байх гэтэл хэлсэн ярьснаа мартаад алга болчихно. Сургуулиасаа Дарь-Эх орох автобус хүлээгээд зогсоход дандаа Баянбүрд орох автобуснууд ирнэ. Баянбүрд орох гээд зогсоход дандаа Бэлх Вокзал, Дарь-Эх ирнэ. Дарь-Эхээс сургууль орох гэхээр дандаа Мишээл экспо, Хорооллын автобуснууд ирнэ. Дарь-Эхээс харья гэхээр дандаа Бэлх вокзал, Ботаник ирнэ гэх мэтчилэн өдөдр болгон хүслийг минь хясдаг энэ хорвоод үнэхээр их уур хүрч байна. Шал лалрын юм аа. Хэзээ нэг хүслийг минь хясахаа болих хорвоо вэ, писду гэж. Өнөөдөр уг нь Cezi хамтай уулзаж ярих юм байсан юмсан. Найз охинтойгоо уулзъя гэж бодоод түр хойшлуулсан биш шал хий дэмий нэг өдөр өнгөрчихлөө. Ядаж ганц удаа "Би оройтох нь, амжихгүй нь яах уу?" гээд залгачихаж болно оо доо тиймээ? Гэтэл тэгэх сэтгэл манай найз охинд алга, эсхүл тэгэх тавилан надад алга. Учир нь би түүнтэйгээ уулзахыг хүссэн харин хяслант хорвоо хүслийг минь хөндлөн зүссэн тэгээд л найз охин бид хоёрын дунд хэрүүл маргаан үүссэн гэж бодож л өөрийгөө тайтгаруулах юм. Тэрнээс биш би найз охиндоо аймар их гомдож байна. Нэг удаа ч биш хэд хэдэн удаа ингэж байшд. Арай ч дээ бас ингэж болохгүйшд.
Age Of Empires 2 [Full Portable]
Monday, January 10, 2011
Бадрах
1 сэтгэгдэл байна
Миний хувьд анх энэхүү тоглоомыг тоглож сурж л PC гэдэг юманд донтож байлаа. Нилээд эртний тоглоом учраас компьютерийн үзүүлэлт нэг их шаардахгүй. Гэхдээ одоо хүртэл тоглоход урамтай тоглоом шүү, тэр чигээрээ стратеги. За за тэгээд хуучнаа дурсахыг хүсэгчид минь татаад авамз!
Мэргэжлийн сагсан бөмбөгчин JR Smith-ийн тухай
Monday, January 10, 2011
Бадрах
1 сэтгэгдэл байна
Энэ залуу бол миний хамгийн дуртай сагсан бөмбөгчдийн нэг. Сагсан бөмбөгийг жинхэнэ өөрийнхөө сэтгэлийн хөөрлөөр сэтгэлээсээ тоглодог. Гуниж гутарч чойрсон үедээ маш муу амжилт үзүүлдэг ч эсрэгээрээ онгирч сагсуурч галзуурсан үедээ гайхамшгийг бүтээх чадвар, чадалтай авьяаслаг сагсан бөмбөгчин юм. Бүгд түүн шиг эмоцоороо сагс тоглодог бол мөн ч сайхан байх байсан биз.