Энэ хорвоо нээрээ ямар хялсантай юм бэ! Вандааш гэж бүр уур хүрчихлээ байна. Арайх гэж гэртээ ганцааараа болоод л жинхэнэ эрх чөлөөг мэдрэх гэтэл... Арайх гэж хайрттайгаа ойлголцоод хамт байх гэтэл хэлсэн ярьснаа мартаад алга болчихно. Сургуулиасаа Дарь-Эх орох автобус хүлээгээд зогсоход дандаа Баянбүрд орох автобуснууд ирнэ. Баянбүрд орох гээд зогсоход дандаа Бэлх Вокзал, Дарь-Эх ирнэ. Дарь-Эхээс сургууль орох гэхээр дандаа Мишээл экспо, Хорооллын автобуснууд ирнэ. Дарь-Эхээс харья гэхээр дандаа Бэлх вокзал, Ботаник ирнэ гэх мэтчилэн өдөдр болгон хүслийг минь хясдаг энэ хорвоод үнэхээр их уур хүрч байна. Шал лалрын юм аа. Хэзээ нэг хүслийг минь хясахаа болих хорвоо вэ, писду гэж. Өнөөдөр уг нь Cezi хамтай уулзаж ярих юм байсан юмсан. Найз охинтойгоо уулзъя гэж бодоод түр хойшлуулсан биш шал хий дэмий нэг өдөр өнгөрчихлөө. Ядаж ганц удаа "Би оройтох нь, амжихгүй нь яах уу?" гээд залгачихаж болно оо доо тиймээ? Гэтэл тэгэх сэтгэл манай найз охинд алга, эсхүл тэгэх тавилан надад алга. Учир нь би түүнтэйгээ уулзахыг хүссэн харин хяслант хорвоо хүслийг минь хөндлөн зүссэн тэгээд л найз охин бид хоёрын дунд хэрүүл маргаан үүссэн гэж бодож л өөрийгөө тайтгаруулах юм. Тэрнээс биш би найз охиндоо аймар их гомдож байна. Нэг удаа ч биш хэд хэдэн удаа ингэж байшд. Арай ч дээ бас ингэж болохгүйшд.
0 сэтгэгдэл:
Post a Comment
Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D