Харх - Гомдомхой эр [AGPM]

Хайрт минь намайг эмзэг дэлбээ гэдэг
Харин би түүнийг цэцгийн дэлбээ гэдэг
Хар муухай бодсондоо бишээ
Харин түүндээ гомдсондоо бичээв
Миний сэтгэл ичээнд буй
Мэрэгчин амьтан мэт эмзээг
Учраас түүнийг өөр шигээ гомдоохгүйг хичээнэ
Урдах алхам тутамдаа анхаарлын тэмдээг
Гэтэл тэр юу ч бодолгүй санаанд орсноо л хэлнэ
Гэмтэн би хэлсэн үгий нь задлан шинжлэхэд бэлэн
Гэвч одоо бодоход тэр хэлсэндээ хүрсэн нь цөөхөн
Гэнэн цайлган атлаа гэрэлтэй туяатай хөөрхөн
Тэр л охины үгэнд гэгэлзэн би итгээд л
Түүнийгээ ирнэ гэж хүлээн дэмий зүйлс сэтгээд л
Өмнөхийг нь би найзынх нь төрсөн өдөр юм даа гээд уучилсан
Өнөөдрийнхийг нь харин уучлахад бэрх юм, одоо угаас хуучирсан
Түүний хэлсэндээ хүрдэггүй байдал нь
Энэ байдлынх нь хэмжээ хязгаарын цаад тал нь
Хаана хүрч дуусахыг би таашгүй л дээ
Харин тэр намайг ойлгосон бол ашгүй дээ...

1 сэтгэгдэл:

merdan said...

ardahan
artvin
aydın
bağcılar
balıkesir
UPODM

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!