За би нэгэн сайн эр болж "Интерактив ба ухаалаг систем" (AI) гэдэг хичээлийнхээ лекц №1-ийг ядмагхан тэмдэглэж авсан ч гэсэн шивээд нийтэлчихье гэж бодлоо. Бас Жинээ хамын бичсэн лекц №2-ыг нэмж хавсаргав.
"Лекц №1"
Уг хичээлийг судлахад шаардагдах суурь мэдлэг: - Програмчлалын ямар нэгэн хэл
- Өгөгдлийн бүтэц
- Математик логик
Уг хичээлийн дагуу судлах зүйл:
- Lisp програмчлалын хэл
- Хайлтын алгоритм
- Хүний бодож буй зүйлийг яаж компьютерт дүрслэх
Уг хичээлийг сонгон суралцаж буй оюутнуудын дүнг дүгнэх дүрэм:
- Сорил 1 (10 оноо) (IX долоо хоногт)
- Сорил 2 (10 оноо) (XV долоо хоногт)
- Бие даалт 1 (10 оноо) (VII долоо хоногт)
- Бие даалт 2 (10 оноо) (X долоо хоногт)
- Бие даалт 3 (10 оноо) (Бичиж аваагүй юм байна :D)
- Ирц, семинар (20 оноо)
Бие даалт 1: 4x4 хөлөг дээр тоог дэс дараанд оруулдаг 'puzzle' тоглоом хийнэ. Багаараа хийнэ.
- Гараас арван зургаан нүдэн дээр арван таван тоог байрлуулна.
- Алхам алхмаар харуулна.
- Бүх боломжийг тоолно.
- Хамгийн хурдан оруулах боломжийг гаргана
Бие даалт 2: Lisp хэл дээр арван бодлого бодно. Ганцаараа буюу хувиараа бодно.
Бие даалт 3: икс, ноль (x, o) эсхүл колончлон бүсэлдэг тоглоомыг багаараа хийнэ.
Уг хичээлийн дагуу оюутнуудын ашиглах боломжтой материал:
Stuart Russel & Peter Norving "Artificial Intelligence Modern Approuch" хэмээх 1997 оны номыг ашиглана. Энэхүү номыг дэлхийн нийтийн 500 гаруй их сургуульд хиймэл оюуныг судлах хичээлд хэрэглэдэг.
Хиймэл оюуны ШУ-ы хөгжлийн түүх:
- 1943-1956 Gestation of AI
- 1952-1969 Early Enthusiasm, great expectations
- 1966-1974 A dose of reality
- 1969-1979 Knowlodge based systems
- 1980-1988 AI becomes industry
- 1986-1990 The return of neural networks
- 1987-1995 Modern events
- 1990-2000 Recent events
- 2000-> Present :-P
1943 онд. Warren McCulloch ба Walter Witts нар тархины эсийн боолеан загварыг гаргаж эс бүр "on", "off" оршдгийг тодорхойлсон.
1950 онд. Claude Shannon ба Alan Turing(Хиймэл оюуны бас нэгэн загалмайлсан эцэг) нар шатрын програм бичиж байв.
1951 онд. Marvin Minsky ба Dean Edmonds хэмээх Принстоны их сургуулийн Математикийн салбарын төгсөх хоёр оюутан анхны неоро сүлжээг бүтээв. SNARC хэмээх энэ сүлжээний 40 эсийг орлуулахын тулд 3000 гаруй вакум гуурсан хоолой, B-24 бөмбөгдөгч онгоцны автомат жолоодлогын төхөөрөмжийг ашиглажээ.
1956 онд. Хиймэл оюуны жинхэнэ загалмайлсан эцэг гэгддэг John McCarthy их сургуулиа төгссөний дараа Dartmouth коллежид шилжсэн бөгөөд Minsky, Shanon нарыг ятгаж анхны неоро сүлжээг бүтээх санааг гаргасан.
1952-69 онд Allen Newell болон Herbert Simon нар "General Problem Solver" гаргав.
1959 онд Herbert Gelermer Геометрийн теором батлагч GIP систем гаргав.
1952 онд Arhur Samuel анхны суралцдаг даам гаргав.
1958 онд John McCarthy Lisp хэлийг зохиосон. Мөн онд "Programs with common sense" буюу "Зөвөлгөө өгөгч" програмыг гаргасан. Үүнийг анхы бүрэн AI систем гэж үздэг бөгөөд энэхүү өгүүлэл нь 35 шахам жил үргэлжилсэн.
1963 онд Minsky "MicroWorlds" хэмээх software зохиож энэ нь IQ-ийн геометрийн бодлогуудыг шийдэж байв.
1967 онд Daniel Bobrow-ийн "Student" програм нь энгийн алгебрийн өгүүлбэртэй бодлогыг бодож байв.
1969 онд Buchanan, Feigenbaum нар цусны халдварыг шинжилдэг MYCIN програм бүтээжээ.
"Лекц №2"
1973 оноос "Natural Language Processing" хөгжиж эхэлсэн. Үндсэн хэлний хиймэл оюуны эцсийн зорилго боловсруулалт хүн шиг сэтгэдэг байх.
1974 онд элдэв зүйл хийдэг хиймэл гар бүтээгдсэн.
1979 онд анхны робот бүтээгдсэн.
1982 онд R1 гарч ирсэн. Энэ нь хамгийн амжилттай бүтээгдсэн 'Expert System' буюу ES юм.
1981 онд Япончууд тав дахь үеийн төслөө зарласан. Энэ нь Англи хэлнээс Япон хэлрүү 100% алдаагүй орчуулдах төсөл байв.
1987-1995 онд анхны өөрөө алхдаг Gengkhis буюу Чингис гэдэг нэртэй робот бүтээгдсэн. Гэвч энэ нь хүнтэй ямар ч төсгүй, харин аалзтай илүү төстэйгээр бүтээгдэж байж. Доорх бичлэгнээс түүний хийж байсан анхны алхмуудыг харж болно.
Хиймэл оюун гэж юу вэ?
- Багшийн хэлснээр хиймэл оюун гэдэг нь орчин ба агент тэдний хоорондох үйлдлүүд мэдрүүрүүдээс бүрддэг аж. Үүнийг зургаар дүрсэлж үзүүлвэл нэг иймэрхүү:
Хиймэл оюунг бүтээх дөрвөн гол хандлага:
- Хүн шиг сэтгэдэг
- Хүн шиг ажилладаг, хүн шиг л байдаг
- Зөвөөр сэтгэдэг
- Зөв зүйтэй ажилладаг.
- Natural language processing
- Unouledge presentation
- Бичиж авж амжаагүй юм шиг байна
- Бас л амжаагүй бололтой...
- Зөв сэтгэдэг: Сэтгэлгээний хууль хандлага
Зөв зүйл хийдэг агентийг зөв ажилладаг гэнэ. Зөв зүйл хийдэг агент зорилго биелүүлж чадаж байх ёстой. [Зөв сэтгэж зөв ажиллахын эсрэг нь буруу сэтгэж зөв ажиллах юм. ]
- Rational agent - зөв ажилладаг.
- Antonomy - бие даасан байдал.
- Built in unouledge - Анх суулгаж өгсөн мэдээлэл.
Performance Measure (PM) нь агентийн ажлын амжилтын хэмжүүр юм. Rationally үндсэндээ дараах дөрвөн зүйлээс хамаардаг.
- PM
- Агентийн одоог хүртэл хүлээж авсан нийт мэдээллүүд
- Агент нь орчныхоо талаар юу мэдэж байгаа?
- Агент юу хийж чаддаг вэ?
4 сэтгэгдэл:
Сайхан бичиж ямар их хүч чармайлт вэ хэхэ. Гоё хичээл шүү хичээгтүн лол. Тэр яахав нөгөө шаардлагын шинжилгээний лекцийг оруулна гэсэн яав аа мань хүлээгээ л байгаа
Лекц №2 уу? Мань дөнгөж хорихон минутын өмнө IS-иймнхнаас авлаа. Орой тийшээ шивээд тавьчихъя болно биз дээ?
Орой гэнэ худлаашд. Шөнөөс нааш оруулку байжийж.Гэхдээ лекцийг минь сийрүүлж өгсөнд берлаа найзаа.
Хаха орой гэжаад муусайн дотачдаас болж худлаа болоод хоёр долоо хоног худлаа царайлсаараагаад одоо бүр тэр лээкцээ алдзөөн. Одоо өнгөрсөн найзуудаа, намайгаан уучил :|
Post a Comment
Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D