Охиндоо бичсэн захидал

                Сайн байна уу, хайрт охин минь. Хэрвээ чи энэ захиаг авбал миний захиа чамд хүрсэн гэсэн үг. Хэрвээ хүрэхгүй бол битгий уншаарай. Чамайг их хурдан уншдаг болохоор чинь би их удаан бичиж байна аа.
Энд цаг агаар сайхан байна. Өнгөрсөн 7 хоногт ердөө хоёрхон удаа цас орсон. 1 дэх өдөр ороод 3 өдөр үргэлжилсэн, Пүрэв гарагт бас нэг ороод бүтэн сайнд зогссон.
Чиний пальтог чинь илгээмжээр явууллаа. Товчнууд нь их том юм аа, жин дараад байхаар нь тасдаад авчихсан шүү. Авсан хойноо буцаагаад хадчихаарай, хармаанд нь бүгдийг нь хийчихсэн байгаа.

Аав чинь аятайхан ажилд орсон. Доор нь бараг 100-гаад хүн байдаг, яагаад гзвэл өрөө нь 3 давхарт байдаг юм.

Эгч чинь жирэмсэн. Хүргэн ах чинь цэргээс халагдах гэж их л яарч байгаа гэнэ лээ.
Аргагүй шүү дээ, хоёр жил гэрийн бараа хараагүй хүн чинь. Хэрвээ охин гарвал ээжийнх нь, хүү гарвал аавынх нь нэрийг өгнө гэсэн. Тэгэхээр Ээж, эсвэл Аав гэдэг нэртэй хүүхэдтэй болох юм.
Өөр сонин юу билээ. А тийм, ах чинь өчигдөр машин дотроо түлхүүрээ мартчихаад, явган гэр лүүгээ явж запас түлхүүрээ авчирч биднийг машинаасаа гаргасан.
Чи манай нутгийн хүмүүстэй таарвал бидний мэндийг хүргээрэй, тааралдахгүй бол хэрэггүй.

Жич: Хэдэн төгрөг явуулъя гэсэн чинь мартаад дугтуйгаа наачихаж. Ээж нь

Зохиогч: Тодорхойгүй

2 сэтгэгдэл:

elцoro said...

Тэр нэг сайхан зуны орой энэ бичлэг надад нэг хүнээс цуврал мессэж болон ирж байлаа гэж :P

Anonymous said...

1 фанни юм унший гээд нээ блог руу орцон чинь илүү гоё зүйлтэй учирчихын майр гоё блог байна таалагдав. тээд иб нь ч гэсэн оюутан л даа бас өөрийн гэсэн блогтой тээд чиний блогийг уншсан чинь блогтой гэж хэлэхээсээ иччилээ гэхдээ яаахавдээ наддаа л гоё байдын ерөнхийдөө бид 2 ийн сонирхол ойролцоо юм шиг байна оп оз ит гээд л. тээд энүүгээрээ юу хэлэх гээд байна вээ гэвэл чамаас завалгаа энээ тэрээ авж болохуул гэсийн. нээ ма ай ди question_cj bolomjtoi bol add hiicheerei.

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!