Гэгээн Валентины баярын тухай

Хvн тєрєлхтєнд хамгийн анх хайр дурлал хэзээ яг vvссэн юм бол? Эрдэмтэд хvн төрөлхтөнд ноёрхож байсан ПОЛИГАМИ ёс аажмаар алга болж МОНОГАМИ харилцаа ялан хvмvvс бие бие ємчлєх, харамлах, хардах ёс бvхий хайр дурлал бий болжээ. Yvнийг ДУАЛНЫЙ ЁС буюу хайр дурлал гэж шинжлэх ухааны vvднээс хайр дурлал гэж тайлбарладаг. Хамгийн сайхан хайр дурлалыг хvн бур хvсдэг атлаа тvvнйиг зєвхєн мєрєєдєж али нэг Ромео&Жvлльеттаг, Кавазимидо&Эсмералдo эсвэл Юндэн&Нансалмаанvvдыг хvсэж мєрєєдєж хvлээдэг нь нууц биш байхаа. Орчин vеийн техникчсэн амьдрал биднийг уран зохиолын тэр баатруудаас улам холдуулж хvмvvсийг улам л нэг хэлбэрээр ФОРМАТЛАЖ байх шигээ?? Одоо бидний дараагийн vеийнхэн 300 жил хvндэтгэн vзэж байгаа Ромео&Жvлльеттаг єєр єєрсдийн vзэл бодлоор хvлээн зєвшєєрнє.


Гэтэл тvvх ийм хайр дурлал байсныг улам хvчтэй нотлох баримт олжээ. Италын хойд хэсэг Балдару хэмээх хотын ойролцоо єнгєрсєн 7 хоногт археологичид он цагийн хувьд шинэ чулуун зэвсгийн vед холбогдох буюу одоогоос 5000 жилийн өмнөх vед хамаарах ийм нэгэн олдвор олжээ. Судлаачдын vзэж байгаагаар vvнийг зориуд оршуулаагүй бєгєєд эмэгтэй нь эрэгтэйгийнхээ хойно нь vхсэн болов уу? гэж таамаглаж байна. Тэд ердийн нэг хvмvvс байгаагvйг нотлох нум сумны зэв, гоёл чимэглэлийн зүйл зэрэг олдворуудаас нь харж болно. Үүнээс гадна эмэгтэй нь эрэгтэйгээ хамгаалсан маягтай тэвэрсэн байдал нь бидний сэтгэлийг улам их хөдөлгөсөн гэж археологийн багийнхан сэтгvvлчдэд ярьсан байна. Италичvvд vvнийг хайр дурлалын бэлэгдэл болгон “Балдаругийн vнэнч хосууд” гэж нэрлэсэн бєгєєд хайр дурлалын эртний домогт баатаруудын дурсгал оллоо гэж бэлэгшээж байна. Он цагийг нь улам илvv нарийвчлан судлах бололтой. Энэ жижиг мэдээг би “Метроны сонин”-гоос уншсан юм.Гэгээн Валентины єдєр мєрдєх хоёр зvйл байсаар иржээ. Энэ нь Валентины бичиж байсан зурвасаас vvдэлтэй байна. Ихэвчлэн зvрхний зурагтай захидлын цаасан дээр бичгийн хэвээ таниулахгvйн тулд eeрчлeн эсвэл зvvн гараараа бичиж, гарын vсгээ зурдаггvй уламжлалтай байсан бeгeeд хvлээн авч байгаа хvн нь чухам хэнээс ирvvлсэнийг нь таамаглах ёстой гэнэ.
Анхны “Валентинаас чинь” гэсэн vгтэй захидлыг 1415 онд Орлеаны гvн Чарльз шоронд ганцаар тусгаарлан хоригдож байхдаа eeрийн эхнэртээ хайрын захиа илгээх замаар уйтгар гунигаа vлдэн хeeдeг байсан гэж тvvхэнд тэмдэглэгджээ.
Мянга хэдэн зуун жилийн тэртээ цаазын индэр лvv алхахаас хэдхэн цагийн ємнє хайртай бvсгvйдээ бичсэн зурвас нь дэлхийн хvн тєрєлхтний ариун хайр дурлалын билэгдэл, шvтээний єдєр болно гэж тухайн vедээ хєєрхий Валентин тєсєєлєєгvй байх л даа.
Энэ єдєр дурлалт хосууд єєрийн хайр сэтгэлээ илэрхийлсэн хамгийн сайхан vг, хvсэл мєрєєдлєє илэрхийлсэн захиа, зурвасыг хайртай хvндээ бичдэг. Дэлхий дахинаа зєвхєн Валентины єдєрт зориулсан ил захидал хэдэн саяараа хэвлэгдэж байдаг. Одоо бол Валентины баярт зориулсан vгтэй цахилгаан шуудан, гоёмсог дизайнтай цахилгаан ил захидлууд ч хэдэн арван мянгаараа бэлэн байдаг болсон шvv дээ.
Хайртай хvндээ сайхан vг хэлж захиа бичих гэж єєрєє оролдоод чадахгvй нь эдгээрээс ашигласан ч болно. Энгийн нэг єдєр зvрхэлж хэлж чаддаггvй сэтгэлийн vгээ хэлж, хайраа илчилж, хайртай хvнээ гомдоосон бол уучлал эрж, тэр байтугай хэн нэгнээс хайр хvсэмжилж чадах зориг хайрладаг ийм єдрийг бий болгосны нь тєлєє дурлалт хосууд Валентин ламтанд талархах ёстой юм.

Гэгээн Валентины eдeр сvй тавих болон сvйн бeгж солилцох, жирийн eдeр хэлж зvрхэлдэггvй vгээ хэлэх хамгийн сайхан завшаан тохиолддог хамгийн тохиромжтой єдєр гэж їздэг. байна.
Мэдээжийн хэрэг “Валентин”-уудын сэтгэлээ нээхэд зайлшгvй хэлэх шаардлагатай ч
илэрхийлэхэд хамгийн ярвигтай vг бол “би чамд хайртай” гэдэг vг юм. Энэхvv 3-хан vгнээс бvтсэн vгэнд асар их итгэл сэтгэл, хайр хvндэтгэл багтаж энэ нь дэлхий ертeнцийг нэгтгэж байдаг. Энэ vг vндэстэн ястан, газар нутаг, шашин шvтлэг, арьсны vнгє, хэл соёлоос ч хамааралгvй энх тайван тогтнож эсвэл дайн дажин болж байсан ч ялгаагvй хаа сайгvй сонсогдож байдаг.
Хайр дурлалдаа шатсан хvн бvр энэ vгээр бvх сэтгэл зvрх мэдрэмжээ илэрхийлэхийг оролддог.2 сарын 14нд хосууд чихэр солилцдог, 3 сарын 14-нд эмэгтэйчүүд дурлалт залуудаа чихэр өгдөг бол 4 сарын 14-нд гоонь эрчүүд, бүсгүйчүүд хар өдөр буюу жантай гоймон идэж гашуудлаа тайлдаг уламжлал Солонгос, Хятад, Японд их дэлгэрчээ. БАЯР БҮРИЙН УТГА УЧИР ГЭЖ...
Эх сурвалж http://serdaram.origo.mn/content/view/83/31/ 

2 сэтгэгдэл:

Бадрах said...

Ёоо Ачкаг баймар бичжийнэ гэж бодоол уншаад байсан чэн эцэст нь Сэрдарам багшийн өгүүлэл байсан байшд. Багш ч үнэхээр гоё ярьж бичдий шөө ;))

Unknown said...

Би ч гэсэн тэгж бодоод л уншаад байлаа ш дээ.

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!