Нэг дэлхий, нэг хайр...
Ээ дээ цөөхөн хэдэн Монголчууд минь, О.Дашбалбар агсны хэлснээр амьддаа бие биенээ хайрлах л хэрэгтэй. Уурлаж бухимдаж бусдад хар санах үедээ тэр хүнийхээ оронд өөрийгөө тавиад үзээрэй. Магадгүй дан ганц түүний буруу биш ч байж болно. Энэ л хөгжим намайг энх тайвныг эрхэмлэгч болгосон...
Хорвоо ертөнцийн хачин жигтэй хүмүүс ба зүйлс
Та манай блогийн энэхүү булангаас өөрт хэрэгтэй танин мэдэхүйн олон сонирхолтой зүйлсийг мэдэж авах боломжтой. Мөн тэр болгон тохиолдоод байдаггүй хачин жигтэй үйл явдлууд болон хүмүүсийн тухай ч мэдэж авах боломжтой. Эцэст нь хэлэхэд бидэнтэй цуг байгаарай TV8 биш "ratxapx.blogspot.com" шүү!
Алдарт Twilight киноны гол дүр Pattinson өөрийгөө дахин Edward-ийн дүрд тоглоход хэтэрхий хөгшдөнө гэж хэлжээ.
Та бүхэн дээрх гарчгийг уншсан байх. Британийн залуу жүжигчин (25 настай) Бүрэнхий киноны гол дүр Edward Cullen-ийн дүр төрхөөрөө алдартай Robert Pattinson өнгөрсөн баасан гарагт буюу 2-р сарын 18ны өдөр Германы Берлин хотноо Берлиний олон улсын кино наадамд оролцохдоо ийнхүү мэдэгджээ. Түүний хэлж байгаагаар Паттинсон өөрийгөө тийм залуу вампирийн дүрд тоглоход одоо хэтэрхий хөгшдөнө хэмээжээ. Үүнтэй холбогдуулан мөн Twilight цуврал киноны зохиолч Stephenie Meyer-ийг өөр шинэ дүр олох хэрэгтэй хэмээж.
Хайрын аялгуу дуусдаггүй микстэйп цомог
За бүгдэд нь энэ өдрийн мэндийг Юнайтэд хамтлагийн зүгээс хүргэж байна. Манай хамтлаг нь 2009 оны 10 сарын 28ны өдөр Симонси, Скинос, Маршал гэсэн 3-н хүний бүрэлдхүүнтэй байгуулагдаад одоо 3 дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Анх хөгжимд дуртай, өөрсдийн гэсэн дуу гэж нэрлэх зүйлтэй болохыг хүсэж санаа нийлэн хамтлаг болсон 3-н жаал дуу бичлэгийн мик худалдаж аваад тэрүүгээрээ яаж бичихээ ч мэдэхгүй, дуулах арга эвээ ч олохгүй тэр битгий хэл дуу гэж юу байдаг гэдэгийг ч бүрэн мэдэж амжаагүй 3-н хүүхэд эхлэж байсан цагийг бодход одоо бас арай өөр болсон байх гэж найдаж байна. 2009-2010 онд гаргасан United prodaction volium 1-т алдаж оносон зүйлс маш их байсан ч бидний хувьд их дурсамжтай, хөгжилтэй, инээдтэй анхны дуунууд минь орж байсан. Харин одоо та хүргэж байгаа United-Хайрын аялгуу дуусдаггүй Online Mixtape өмнөхөөсөө арай дээр болсон гэж Юнайтэд-н Маршал амлаж байна. 2011 онд хийсэн дуунуудаасаа чанартай болсон гэж бодсон цөөн хэдэн дуунуудыг сонгон авж оруулсан байгаа. Дуунуудын хөгжим ая тал дээр бол зарим нэгийг нь интэрнэт-с авсан нуух юу байхав үнэн юм үнэнээрээ сайхан хэхэ. Харин зарим нэгийг нь манай хамтлагын гэшүүн Симонси 100% өөрөө хийсэн байгаа. Бичлэгийн тал дээр өмнөх шигээ л Маршал, Симонси хоёрын гэрт хийгдсэн. Мэдээж дахиад л алдсан оносон зүйлс маш олон байгаа гэдэгийг мэдэж байна. Цаашдаа улам хичээж өөрсдийгөө илүү хөгжүүлж сэтгэлд чинь хүрэхээр уран бүтээлийн төлөө Юнайтэд зогсохгүй гэдгээ бас амлаж байна. Заза тэгээд Юнайтэд хамтлагын 2011 оны сэтгэл зүрх, хүч хөдөлмөрийн тайланг татаж авж сонсоод дүгнэлтээ өгөөрэй гэж.
Чулуун ширэнгэн дахь хүн сүрэг цомгийн дуунуудаас
За манай Реклам хам "Чулуун ширэнгэн дахь хүн сүрэг" нэртэй шинэ цомгийнхоо ажилд орчихсон явааг хэн хүнгүй мэдэж байгаа байх гэж бодож байна. Түүний эл цомгийн дуунууд надад ихэд таалагдаж байгаа. Тэдний дундаас рээгээе хэмнэл оруулан дуулсан "Элхийн балай" болон сүүлд гаргасан "Даруухан" хэмээх дуунууд нь бүр ч их таалагдсан. За тэгээд миний бие энэхүү шинэ цомогт багтсан дуунуудын нийтэд цацагдсан дуунуудыг нь Рекламаас ямар ч тамгагүйгээр аваад блогоороо шууд дамжуулан хүргэж байна аа хаха сонсоогүй хүн ч байгаа байх. Сонссон хүн ч байгаа байх. Ямар ч байсан энэ бол Реклам!
Коллежийн сагсан бөмбөгийн 2012 оны шилдэг тохолт
АНУ-ын цагаар өнгөрсөн лхагва гарагт Hampton-ийн их сургуулийн төгсөх курсийн оюутан, сургуулийнхаа шигшээ багийн хамгаалагчаар тоглодог Derrion Pellum хэмээх тоглогч нэгэн гайхалтай гоёмсог тохолтыг хийжээ. Яг юу болсон бэ гэвэл Pellum эсрэг багийнхаа (Maryland Eastern Shore) хамгаалан тоглогч (guard) Mark Robertson-ийн бөмбөгийг нь таслан түүнийг шившиг болтол нь slam dunk хийжээ. Магадгүй би Маркын оронд байсан бол ихэд шаралхах байсан байх. Дашрамд хэлэхэд хэргийн эзэн Derrion маань энэ улиралд дунджаар 18.4 оноо авж коллежийн сагсан бөмбөгийн лигийн Mid-Eastern Athletic Conference-ийг дундаж оноо авалтаараа тэргүүлж байгаа юм байна.
Коллежийн залуугийн гайхалтай шидэлт [видео]
Өнгөрсөн Бямба гарагт АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн 11-12 оны улирлын тоглолтонд дээрх зурганд харагдаж буй залуу нэгэн итгэмээргүй шидэлтийг хийжээ.
Алдарт дуучин Whitney Houston-ийн үхлийн эргэн тойронд
Бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон шагнал(awards) хүртсэн эмэгтэй дуучин болох алдарт дуучин Whitney Houston дөнгөж 48хан насандаа 2012 оны 2-р сарын 11-ний өдөр өөд болжээ. Түүнийг California мужийн Beverly Hills дахь алдарт Beverly Hilton зочид буудалд өрөөндөө үхсэн байхыг нь олжээ.Түүний үхлийн шалтгаан одоогоор баттай биш байгаа боловч TMZ.com-д мэдээлж байгаагаар түүний байрлаж байсан өрөөнөөс ямар нэгэн хууль бус эм болон бусад төрлийн бодис олдоогүй байна. Гэвч жорын дагуу бичигдсэн эмнүүд түүний байрлаж байсан өрөөнд одоог хүртэл байгаа аж. Зарим нэг нь түүний үхлийн шалтгааныг ус залгин ваннтай усандаа живсэн байх магадлалтай үзэж байгаа боловч зарим эх сурвалжууд өрөөнд эмнэлгийн анхан тусламжийнхан ирэхээс өмнө Хьюстон аль хэдийн ваннаасаа гарчихсан байсан гэж мэдээлж байгаа юм. Ямар ч байсан задлан шинжилгээгээр түүний үхлийн шалтгааныг тогтоох бөгөөд живсэн үү, эсвэл өөр ямар нэгэн шалтгаанаас болов уу гэдгийг тодорхойлох бололтой.
Өөр нэгэн эх сурвалжийн мэдээлж байгаагаар Beverly Hills-ийн цагдаа нар өрөөнд одоог хүртэл нэгжлэг хийж байгаа бөгөөд олон янзын үрлэн эмний савууд олсон байна. Гэвч Хьюстон өрөөндөө ямар нэгэн согтууруулах ундаа хэрэглэж байсныг нотлох баримт олдоогүй аж. Мөн цагдаа нар түүний үхэл ямар нэгэн гэмт хэргийн зорилготой байсан эсэхийг тодорхойлж хэлэх боломжгүй байна хэмээжээ. Мөн Хьюстонг өөд болсныг зарлахаас хорин минутын өмнө түргэн тусламжийнхан түүнийг хариу үйлдэл үзүүлэхгүй болохоор нь нөгөө нэг цээжин дээр нь хоёр гараараа дараад байдаг анхан шатны тусламж үзүүлэх аргыг хэрэглэсэн ч нэмэр болоогүй аж. Түүний үхлийн тухай мэдээг зарим хүмүүс хэрхэн хүлээж авсныг дэлгэрэнгүйгээс сонирхоорой!
Алдарт IKEA компанийн үүх түүхийн тухай товчхон
Өнөөдөр дэлхийн хамгийн том гэр ахуйн хэрэгсэл болон тавилга худалдаалдаг компани болох алдарт IKEA компанийн тухай товчхон мэдээлэл оруулахаар шийдлээ. Уг компани нь бидний ярьдгаар гал тогооны "ком" хэрэгсэл болон тавилга, ширээ, тоноглол цахилгаан бараа нийлүүлэлтээрээ дэлхийд нэртэй том компани билээ. Ингээд дэлгэрэнгүйгээс уг компанийн товч намтар түүхтэй танилцана уу!
Ноорог: Уншвал уул нь зүгээр юм шиг байгаан.
Би гэдэг эгэл жирийн нэгэн арван жил төгссөн л оюутан. Гэхдээ яах аргагүй энэ юунд ч үл үзэгдэм сургууль маань миний гэх ертөнцөд маш том дурсамж сийлэн үлдээжээ. Арван жилд байхад би өөрийнхөөрөө байж хурдхан том хүн болоод их мөнгөтэй болохыг мөрөөддөг байж , харин энэ миний амьдралдаа мөрөөдөж байсан хамгийн тэнэг мөрөөдөл байж. Би хамгийн үнэ цэнэтэй гэх одоо цагыг анзааралгүй гэнэн , харалган байж гэж бодном. Нэг биш хүнүүс ингэж боддог байхаа гэж би бодож байна. Хүн гэдэг аз жаргалыг хожуу ухаарахаас биш , яг одоо би аз жаргалтай байна гэж мэдрэхгүй байх нь элбэг санагднам. Оройхон арын өрөөний цонхоор жаргах нарны шаргал туяа, энэ туяаг хэзээ ч мартаж чадахгүй нь. Бүхий л аз жаргал минь тэрхэн зуур шаргалтаж буй нар шиг алга болох шиг санагдах юм. Мартахгүйн тулд үргэлж шаргалтах нарыг голын эрэгээс харахсан.
Deltas Key to the Next Generation TOEFL Test: Advanced Skill
За та бүхэндээ TOEFL IELTS -д бэлтгэх гарын авлага ялангуяа ABSOLUTE төвд явдаг хүн андхааргүй номыг санал болгож байна. Үүнд сонсох AUDIO CD-г ч багтаасан байгаа. Хариу , түлхүүр бүгд байгаа болхоор та нарт алдаагаа засах боломж олгож байгаа юм. За ингээд дэлгэрэнгүйд татах холбоос...
Sunday, February 19, 2012
Бадрах









