Та бүхэн дээрх гарчгийг уншсан байх. Британийн залуу жүжигчин (25 настай) Бүрэнхий киноны гол дүр Edward Cullen-ийн дүр төрхөөрөө алдартай Robert Pattinson өнгөрсөн баасан гарагт буюу 2-р сарын 18ны өдөр Германы Берлин хотноо Берлиний олон улсын кино наадамд оролцохдоо ийнхүү мэдэгджээ. Түүний хэлж байгаагаар Паттинсон өөрийгөө тийм залуу вампирийн дүрд тоглоход одоо хэтэрхий хөгшдөнө хэмээжээ. Үүнтэй холбогдуулан мөн Twilight цуврал киноны зохиолч Stephenie Meyer-ийг өөр шинэ дүр олох хэрэгтэй хэмээж.
Энэхүү кино наадамд Bel Ami хэмээх шинэ кино нь нэр дэвшиж байгаа учраас тэрээр Берлинд хүрэлцэн иржээ. Жүжигчин залууг Берлинд ирж нэг машинаас нэг байшинруу, нэг байшингаас нэг машинруу орох тэрхэн зуурын агшинг л харах гэж маш олон тооны шүтэн бишрэгч охид нь түүнийг хүлээж байж гэнэ. Энэ талаар түүнд төрж буй сэтгэгдлийг нь асуухад Роберт: "Гадаа маш олон хүн газар бүрээс иржээ. Зарим нь бүр Тайландаас ирэн ийм хүйтэн нөхцөлд гадаа зогсож байна. Би ямэр нэгэн байдлаар тэдэнтэй ярилцаж уулзах боломжгүй. Гэвч ингэж их хүн цугларсан нь надад үнэхээр сайхан санагдаж байна" гэжээ. Кино наадамд оролцохдоо Роберт үсээ спорт загвартайгаар хусуулсан байсан бөгөөд энэ нь бас л түүний шүтэн бишрэгчдэд сонирхолтой байсан бололтой.
3-р сарын 2-нд АНУ-д нээлтээ хийх түүний гол дүрд нь Bel Ami-ийг үзэх үзэгчдийн тоонд Twilight цуврал киноны үзэгчид буюу Робертийн шүтэн бишрэгчдийн тоо ч бас нөлөөлөх байх гэж тэрээр хэлжээ. Гол сенсац болоод байгаа алдарт 5 цуврал киноны Едвардийн дүрд тоглохгүй гээд байгаа манай залуу маань шалтгааныг нь хэлэхдээ ийнхү өгүүлжээ: "Би Stephenie-ийн бичсэнийг сонирхсон. Зарим хүмүүс надад гомдолж магадгүй. Гэвч би энэ дүрд тоглохын тулд 10 насаар залуу харагдах хэрэгтэй. Гэтэл би бага багаар нас ахин овор суусаар л байна. Тиймээс би дэндүү хөгшдөнө" гэжээ. Мөн тэрээр өөрийгөө дэлхийд дахинд дан ганц нэг талаас нь Twilight киногоор танигдуулаад зогсохгүй, өөрийгөө тал бүрээс нь нээж харуулахыг хүсч байна гэсэн байна. Түүний гол дүрд нь тоглосон ирэх сарын эхэнд нээлтээ хийх гэж буй шинэ кино нь ч гэсэн бидний таних Едвардийг (Роберт) бас нэгэн өөр өнцгөөс харах боломж олгож байгаа бололтой. Учир юув гэвэл Bel Ami кинон дээрээ мань эр Парис хотын баян чинээлэг, нөлөө бүхий хүүхнүүдийг өөрийн овжин арга залиараа урхидаж амьдардаг залуу эрийн дүрд тоглосон юм байна.
2 сэтгэгдэл:
tegeed shal oor tsaraitai nuhur edwardiig orloh bolj bnuuu :((
Тэгэх магадлал их л өндөр бололтой.
Post a Comment
Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D