Алдарт дуучин Whitney Houston-ийн үхлийн эргэн тойронд

       Бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон шагнал(awards) хүртсэн эмэгтэй дуучин болох алдарт дуучин Whitney Houston дөнгөж 48хан насандаа 2012 оны 2-р сарын 11-ний өдөр өөд болжээ. Түүнийг California мужийн Beverly Hills  дахь алдарт Beverly Hilton зочид буудалд өрөөндөө үхсэн байхыг нь олжээ.Түүний үхлийн шалтгаан одоогоор баттай биш байгаа боловч TMZ.com-д мэдээлж байгаагаар түүний байрлаж байсан өрөөнөөс ямар нэгэн хууль бус эм болон бусад төрлийн бодис олдоогүй байна. Гэвч жорын дагуу бичигдсэн эмнүүд түүний байрлаж байсан өрөөнд одоог хүртэл байгаа аж. Зарим нэг нь түүний үхлийн шалтгааныг ус залгин ваннтай усандаа живсэн байх магадлалтай үзэж байгаа боловч зарим эх сурвалжууд өрөөнд эмнэлгийн анхан тусламжийнхан ирэхээс өмнө Хьюстон аль хэдийн ваннаасаа гарчихсан байсан гэж мэдээлж байгаа юм. Ямар ч байсан задлан шинжилгээгээр түүний үхлийн шалтгааныг тогтоох бөгөөд живсэн үү, эсвэл өөр ямар нэгэн шалтгаанаас болов уу гэдгийг тодорхойлох бололтой.
      Өөр нэгэн эх сурвалжийн мэдээлж байгаагаар  Beverly Hills-ийн цагдаа нар өрөөнд одоог хүртэл нэгжлэг хийж байгаа бөгөөд олон янзын үрлэн эмний савууд олсон байна. Гэвч Хьюстон өрөөндөө ямар нэгэн согтууруулах ундаа хэрэглэж байсныг нотлох баримт олдоогүй аж. Мөн цагдаа нар түүний үхэл ямар нэгэн гэмт хэргийн зорилготой байсан эсэхийг тодорхойлж хэлэх боломжгүй байна хэмээжээ. Мөн Хьюстонг өөд болсныг зарлахаас хорин минутын өмнө түргэн тусламжийнхан түүнийг хариу үйлдэл үзүүлэхгүй болохоор нь нөгөө нэг цээжин дээр нь хоёр гараараа дараад байдаг анхан шатны тусламж үзүүлэх аргыг хэрэглэсэн ч нэмэр болоогүй аж. Түүний үхлийн тухай мэдээг зарим хүмүүс хэрхэн хүлээж авсныг дэлгэрэнгүйгээс сонирхоорой!

  Магадгүй та Dolly Parton-ийн дэлхийд алдартай "Би үргэлж чамайг хайрлах болно" буюу "I will always love you" нэртэй гайхалтай дууг нь мэдэх байх. Энэхүү дууг Хьюстон маань cover-лож дуулж өөрийгөө дэлхийн шилдэг дуучдын нэг гэдгийг батлан харуулсан билээ. Тэгвэл уг дууг анх дуулж байсан дуучин эмэгтэй Долли маань түүний үхлийн талаар сонсоод "Би үргэлж түүнд талархаж, миний дууг дуулсан тэр л гайхалтай гүйцэтгэлийг нь биширч явах болно. Би чин сэтгэлээсээ бүр зүрхнийхээ гүнээс хэлье, Whitney би чамайг үргэлж хайрлаж дурсаж явах болноо" хэмээжээ.



    Мөн Хьюстонийн загалмайлсан эх болох Aretha Franklin: "Би энэ бүхэнд дэндүү цочирдож байна, итгэмээргүй байна. Би телевизээр гарч буй мэдээллүүдийг уншаад үнэхээр өөртөө итгэж чадахгүй байна." гэжээ. 




    Мөн Хьюстоны хуучин нөхөр Bobby Brown өөрийгөө "Би энэхүү цочирмдоор мэдээг сонссоноосоо хойш дотроо ч тэр, гаднаа ч тэр уйлж байна" хэмээн хэлжээ. Тэрээр хуучин эхнэрийнхээ гэнэтийн үхлийн тухай сонсоод ойрын хугацаанд төлөвлөсөн байсан үйл ажиллагаануудаа цуцлаагүй боловч Миссипи мужийн нэгэн үзэгч нь Броуныг тэнгэрлүү үнсэлт илгээгээд нүдэндээ нулимс цийлэгнүүлэн "Би чамд хайртай, Whitney" гэж хэлж байсныг анзаарчээ.
Энэ мэтчилэн бүх цаг үеийн алдартай дуучны гэнэтийн үхлийн талаархи мэдээллүүд интернетээр нэг түгээд байна. Энэ бүхэнд эмгэнэж байгаа хүмүүсийн тоог тогтоовол алдарт дуучин Хьюстон маань ямар гайхамшигтай уран бүтээлч, чадварлаг мөн авьяастай дуучин байсныг бүрэн илтгэнэ байх. Ямартай ч дэлхийн сор болсон нэгэн дуучны таалал төгссөн явдалд эмгэнэлээ илэрхийлье.

1 сэтгэгдэл:

umut said...

https://saglamproxy.com
metin2 proxy
proxy satın al
knight online proxy
mobil proxy satın al
M6WAB

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!