Цохилт [СДТ]

За цаад Асуулт репт чинь "Сэдвийн дагуу текст" гээд чухам, гагцхүү их л сайхан топик нээгдчихээд байгаа. Ялангуяа над шиг муу гаруудад их олзуурхууштай. Тактын тоо заавал 12 байх ёстой гэж байгаа юм. Тэгээд цаанаас нь нэг сэдэв өгөнгүүт гарууд өөрсдийн гэсэн хэв маяг бүхий rhyme-уудаараа туршлага солилцдог тиймэрхүү л эд байгаад байгаа юм. За тэгээд миний бие өнөөдөр тэр сэдэврүү ороод "Цохилт" гэдэг сэдвээр газар дээр нь ганц хоёр мөр юм бичив ээ хөөрхий... Дараа нь уншихаар ичээд байдаг юм аа. Гэхдээ нэг хар даа, иймэрхүү л:

Мөрийн тоо арван хоёр
Миний үгсийг таалан соёрх
Таактан дахь үгсийг минь захирдаг зарим нь нээрээ агуу юмаа
Заагтнах бөгсийг минь долоогчид араас гүйлдээд, завгүү явнаа
Мэддэггүйгээсээ болж мэдэрлийн ядаргаанд ортлоо цохиулав
Мэдээж хэрэг мэдлэг муутай миний л хохь болов
За тэр ч яахав, зарим тохиолдолд сэтгэлээрээ нурмайснаас
Зангидах нударганаас, цохилт авсан нь дээр, дайснаас
Ирэх цохилтыг давж гарах чадвартай байснаас ч
Илүү зорилтыг авж явах чадвартай, хайснаас ч
Илүүг олж авах найдвартай байвал хэзээ ч чи газардахгүй
Энэ амьдрал чинь тэр аяараа цохилцоон, гэхдээ хэн ч анзаардаггүй...

0 сэтгэгдэл:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!