Нээрээ мартсанаас биш санаснаас өнөөдөр чинь нөгөө хуучны нийгэмд жигтэйхэн өргөн дэлгэр тэмдэглэдэг байсан Мая баярын өдөр юм байна шүү дээ. Өөрөөр хэлвэл "May 1" гэсэн үг. Энэ ер нь яг яадаг ямар учиртай баяр гэдгийг нь би үнэхээр сайн мэдэхгүй юм байна. Гэхдээ нэг зүйлийг л сайн мэднэ. Тэр юу вэ гэвэл эл өдөр яруу найрагч, хайр дурлалын талаар докторын зэрэг хамгаалахад бэлэн мэдлэгтэй нэгэн эгч маань төрсөн ажгуу. Тэр эгчийг маань Сэтгэ.мн-д бол Mayka гэдэг юм. Өөрөөр Maya гэдэг. Энэ нэр бол мэдээжийн хэрэг энэ өдөртэй л холбоотой нэр шүү дээ. Уг нь анх Maya ажаа маань Сэтгийг байгуулагдаж байхын л их идэвхтэй гишүүн байсан юм. Даанч одоо идэвхтэн байхаа больсон. За одоо энэ ч яахав хамгийн гол нь муу аниадаа төрсөн өдрийн мэнд хүргэж энэхүү бичлэгийг миний бие үйлдэж байгаа юм. Урт насалж удаан жаргаарай эгч минь!
1 сэтгэгдэл:
end hund heregtei yum ey bga ve???
Post a Comment
Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D