Би бүр энэ blogspot-ийг сайн ойлгохгүй эхэндээ майлсан шүү нээрээ. Уг нь Монголынхоо алдартай порталууд болох Банжиг.нет, Гого.мн гэх мэт сайтуудад блог нээж болох л байлаа л даа. Хүмүүс сэтгэгдэл бичсэн ч ямар ч асуудалгүй уг нь их давуу талтай. Даан ч хөөрхий тэд нар ачааллаа дийлдэггүй юм уу хаашаа юм хэсэг байж байгаад л орохоо байчих юм билээ. Тэгээд л ерөөсөө дэлхий дахинд алдартай Блоггер.ком-ыг л өөрийн сонголтоо болголоо шүү дээ. Энэ нь гэхдээ бас их зовлонтой юм аа золиг гэж. Template-үүдээс нь авахуулаад болж бүтэхгүй юмнууд их байна. Уншигч таны харж байгаа энэ template-ийг(2010.05.01ны байдлаар ашиглаж буй template) би зүгээр нэг газраас татаад хийчихсэн юм. Цаашдаа сольж магадгүй л байх. Ядаж байхад Anglish мэдэхгүй ойлгохгүй төвөгтэй зүйлс их байна аа хөөрхий... За за тэгээд эр хүний замын хүзүү урт сажилсаар байтал саранд хүрэх байлгүй дээ. Гэхдээ надад blogspot-оос илүү wordpress хамаагүй гоё санагдсан шүү. Гэхдээ л мань шиг хийх юмаа олж ядсан хүнд иймэрхүү юм байхад болох байх өө. За тэгээд мөхөс миний бяцхан блогийг үзэх нэг нь үзээд, харах нэг нь хараад, хараах нэг нь хараагаад, сайлах нэг нь сайлаад, миалах нэг нь миалаад л явж байна биз надад огтхон ч алдах юм байхгүй юм чинь санаа зовох юм алга. Амьдрал гэдэг чинь ерөөсөө л амьдрал юм шүү дээ.
2 сэтгэгдэл:
blogger-ийн хувьд тийм шүү, мэдэхгүй ойлгохгүй зүйл их байх юмаа гэхдээ болгоноо хө тэ, чиний хэлдэгээр эр хүний замын хүзүү уртаа гэж...
Hello, I enjoy reading all of your article post.
I like to write a little comment to support you.
Here is my homepage :: how to get followers on instagram
Post a Comment
Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D