1996 оны 9р сарын 7нд West-Coast репийн тухайн үеийн толгой Tupac Shakur учир битүүлгээр нас барсан бөгөөд түүний үхлийн шалтгаан 14 жил өнгөрөхөд тодроогүй л байна. Тиймээс миний бие энэ үхлийн талаар хувь хүн талаасаа буюу хипаапт үнэнч реп цэргийн хувьд хэд хэдэн таамаг дэвшүүлээд байна...
1) Biggie Smalls:
Гадуур хамгийн өргөн хүрээтэй яригддаг бөгөөд, илүү үнэмшилтэй гэж үзэгдэж болохоор таамаглал. Өмнөх удаа дараагийн маргаан дээрээс үндэслэн Biggie Tupac-г алсан байх магадлал харьцангуй өндөр юм . Үүн дээрээс ч үндэслэн Tupac-н ямар нэгэн хамсаатан хожим нь Biggie- г алсан байх боломжтой. Хамгийн гол үгүйсгэх шалтгаан нь хэрвээ Biggie Pac-ыг алсан бол өөрийгөө үхэлд хүрэхийг тааварлах байсан учир өндөр хамгаалалттай явах байсан.
2) Puff Diddy:
Мөн хип хоп хоорондох тэмцэлтэй холбоотой таамаг . Өөрийн гол орлогын үүсвэр Biggie-г 1 номерийн репперийн байр суурин дээр бат зогсооход хамгийн гол саад Тupac байлаа. Мөн Biggie-ийн адил өмнөх тэмцэлийн гол оролцогч учир тэр Tupac-г алсан байх боломжтой. Мөн тэрээр хожим нь ямар нэгэн аюултай учраагүй учир түүнийг гэх боломж өндөр. Үгүйсгэх онц шалтгаан үгүй.
3) Suge Knight:
Уул нь бол Tupac-ын продюсер, мөн дажгүй сайн найз нь. Гэхдээ түүний Тупакаар мөнгө хийх хугацаа дуусахад 2хон сар үлдээд байсан тул тэр ирээдүйн өрсөлдөгчөө алсан байх боломжтой. Мөн тэр яагаад Тупактай эцсийн мөчид хамт байсан атлаа яагаад тэр биш зөвхөн Тупак үхсэн бэ? Түүний алсан хүн ганц Tupac-р ч зогсоогүй байх ч боломжтой. Тэр Biggie Smalls, Yaki Kadafi нарын үхэлтэй ч холбоотой байх боломжтой. Тэр Biggie Tupac-г алсан гэсэн таамгийг хүн бүрт түгээхийн тулд Биггиэ Смаллсыг, хэргийг мэдэх магадлал бүхий Тупакын загалмайлсан ах Яки Кадафи нарыг алсан байх боломжтой. Товчхондоо тэр хор хутгасан байх боломжтой. Снүүп хүртэл түүнийг алуурчин гэж хэлсэн шүү дээ.
4) Orlando Anderson:
Тэр бол зүгээр л нэг байдаг нигга. Тэгэхдээ түүнийг сэжигтнээр татах томоос том нэг л шалтгаан бий. Тэр боксын тоглолтын дараа Тупактай муудалцсан камерийн бичлэг бий. Түүнийг Тупакыг алсан байх магадлалтайг Тупакын хамсаатнууд тааварлаж байсан учраас дараа нь тэр үхсэн биз. Гэхдээ Orlando зүгээр л нэг өгөөш бөгөөд энэ аллагын хойно өөр далд эзэн байх магадлалтай. Үгүйсгэх гол шалтгаан нь 22хон настай жулдрай бацаан Тупакаар оролдоод хэрэггүйгээ мэдэх л ёстой доо. Мөн тэр бусад таамгуудыг бодвол мөрдөн байцаалтанд ороод гараад ирсэн.
5)Тэр үхээгүй:
Гадуур мэр сэр яригддаг ч итгэхэд бэрх, тэгэхдээ байх боломжтой таамаг. Энэ үхлийг Тупак зүгээр л нэг сенсааци болгохын тулд урьдчилан төлөвлөсөн байх боломжтой. Учир нь түүнийг үхсэн гэж зарлагдсанаас хойш маш олон дуунууд цацагдсан бөгөөд тэд бүгдийг Тупак амьд байх богинохон хугацаандаа хийсэн гэхэд бас л итгэхэд бэрх. Мөн тэрээр үхэхээ мэдэрсэн мэт үйлдэл хийдэг байв. Жишээ нь буудуулсан өдрөө найз охиноо өөр машинд явуулсан. Үгүйсгэх шалтгаан гэвэл тэр ийм олон жил нуугдсан байх боломж бага, өөрөөр хэлвэл түүнд ингэх шалтгаан бараг байхгүй.
6) Зүгээр л нэг буудалцаан, Аугаа хүний үхэл:
Энэ бас л магадлал багатай таамаг боловч нигга л бол нигга, Тупак бол бусдын адил л нигга байсан, тэр бурхан биш шүү дээ. Бид Сан-Андреас дээр хүртэл хардаг Америкийн хотын захууд ямар аюултай билээ. Хаанаас л бол хаанаас өөр бүлгийн нигга, эсвэл Мексикчүүд гарч ирээд хэний ч тархинд сум зоох магадлал өндөр. Үгүйсгэх шалтгаан буудалцаан болоход Тупакыг алаад Suge-г үлдээчихсэн байна гэхэд сонин л юм. Харууд болон Мексикчүүд алвал хоёуланг нь алах байлгүй дээ. Мөн энэ шалтгаан ийм аугаа буудалцаанд дэндүү энгийн шалтаг байна.
Таамгуудыг дэвшүүлсэн: Hustle (Member of setge.mn™)
7 сэтгэгдэл:
ziaz yeronhiidoo meedehgv yumaa medlee, The Notorious kinon deer henii vgvisgel henii hudal vgeer magadgv vneneer tupac BiG hoyoriin hoorond yas haysan gej haruulsniig ne medehgvm gehdee gants vzsen barimt ne The Notorious l bainda teheer end Tiim vgvisgel algooo , boduul Puff Duddy
Аймар аймар хаха жинкэн сэтгүүлч хүний толгойноос гарах эргэцүүлэмж, таамгууд байна даа. Би л хувьдаа гуравдугаар таамгийг илүү үнэнд ойрхон байх гэж бодож байна. Снүүп хүртэл тэгж хэлсэн гэсэн биз дээ?
Bas neg tom magadlal bol USA giin Government ni ch hor hutgaj baisan baih...uchir ni 2Pac ter uyed Government tai gaa margaantai asuudaltai baidag baisan...2Pac iin hergiig shuuj baisan tsagdaa ntr bugd gev genethen alga bolson ba uhliin shaltgaaniig mash ih nuun daragduulj baisan shd....
2pac uheegui ee , chuck d buur 18-n reason gargasan bgaa . osama iim olon jil nuugdad bhad pac yagd chadahgui gej http://everything2.com/title/Chuck+D%2527s+18+Reasons+why+2Pac+is+alive
hhe unshihad ih sonirholtoi ymaa :D enenii tuhai kino bdg te nugu biggie bilu trni thai :p
Tupac bol aguu
Hi to all, how is the whole thing, I think
every one is getting more from this web site, and
your views are pleasant for new visitors.
Look into my site - how to get more followers on instagram
Post a Comment
Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D