[AS Rap] Street Style IV

Энэ удаагийн SS IV-г арай шинэчилсэн журмаар явуулья гэж ярилцаж тохирсны үндсэн дээр үндсэн 5 шүүх зарчмаа элемент бүрээр нь тус тусд нь шүүгчидтэй болголоо. Энэ нь өрсөлдөж байгаа репперүүдийн оноо тэнцэх магадлалыг байхгүй болгож байга гэж үзэж байгаа болно.

Шүүгчдийн бүрэлдэхүүн:
Lyric - Shiroki
Punchline - B.B
Delivery - Bjay
Flow - B.NoMAD
Quality - damn_ft

Элемент бүр тус бүр 10 оноотой !!! Хасагдах журмаар явагдах бөгөөд хамгийн сүүлд тунаж үлдсэн нь өнгөрсөн Street Style III champion болох TulgaТ-тай баттлэдах болно.
6 сарын 5н хүртэл интро хүлээж авна.


Шагнал:
Street Style IV champion цол
Asuult Rap Anthem-д орох эрх[Хэрэв бичих газар бхгүй бол Зун damn_ft дээр ирээд бичүүлж болно]
Өөрийн нэрийг Уб хотын аль нэг ханан дээр Grafiti-р бичүүлэх





За ийм нэгэн тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Хэрэв та реп сонирхдог, эсхүл реп хийдэг, эсхүл өөрийнхөө хэмжээ зиндааг мэдэхийг бас өөрийгөө сорихыг хүсвэл энд дараад Асуулт Реп Форумруу орон энэхүү баттлед оролцох боломжтой.

Ай даа, авьяас аа гэж...

Энэ хоёр нээрээ дажгүй дуулж байна шүү! Би дуулж чаддагсан бол ч...

За тэр ч яахав. Энэ хүүхэн гэх үү, энэ охин гэх үү сайн мэдэхгүй байна. (Доодох нь лацтай эсэхээс хамаарна :-p) Ямар ч байсан энэ Хадбаатар гэдэг нөхөр шилдэг хит дуунуудын cover version-ийг нь хийж дуулсаар Utube-д од болон гялалзаж яваа махлаг бор эмэгтэй юм. Харин энэ хажуудах бичкэн охин нь үеэл нь гэнээ. Хаха за тэгээд сонсоод үз дээ сонирхолтой л юм... Уг видеог анх үзүүлсэн Ninja_D хамдаа гялаалаа гэж хэлье нээрээ!

LAL өрнөд бүсийн аварга боллоо


Өнөөдөр "Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо"-ны багуудаас миний хамгийн ихээр хөгжөөн дэмждэг баг болох Лос Анжелес Лейкерс баг маань Kobe, Lamar хоёроос өөр олигтой тоглогч байхгүй байх үеийн Лейкерсийг олон удаа play off-оос мулталж байсан миний үзэн яддаг баг болох PHX-ийг хожсоноор аваргын төлөө шалгарлан үлдлээ. Үнэхээр сайхан. Өөр хэлэх үг алга. Одоо тэднийг финалд хэрхэн тоглохыг нь л харах үлдлээ.

GangsTa Baby [СДТ]

Та нар сонсдоо айн! Чшш... тэр охин байнашдээ тэ
Үнэн танхай, хайнгашдээ Hey, та нар боджээнуу ягшдээ гэж?
Хар л даа итгэхгүй бол, бие хаа нь тас байгааз?
Хайр хийе гэвэл хөхөндөх шивээс нь хас байгаа за!
Бас тэгээд хэлсэндээ яс шд, Баагий бид хоёрыг лаасышд
Баргийн эр доор нь гаслышд, Банди нараар бол пааслышд
Бадаг бичиж аян дээр үглэнэ, хоолой нь дур булаам
Чөтгөр ч түүнд үл шүглэнэ, учир нь тэр өөрөө шулам
Царай нь gang ч, цаагуураа л нэг хөөрхөн
Цадиггүй охин гэгддэг ч, тэр бусдаас өөр хүн
Үг хэлээ мэдкү, хэн түүний урдаас мөөрнөм
Үлдсэн амьдрал нь тамын тогоонд л өрнөнө


гээд ойлгочих :aa:

Ol' Dirty Bastard гэдэг хүнийг яагаад галзуу гэдэг вэ?


За энэ залуу харахад айхтар царайтай зүгээр л нэг нигга. Тэр гэхдээ бусдаас өөр. Тэр хипаап хүн, тэр домог, тэр галзуу...
1998 оны Греми Авардс дээр Puff Diddy "Шилдэг хамтлаг болон хосын реп дуу" номинацид "I'll be missing you" дуугаараа Wu Tang Clan-ы "Triumph" дууг ялж шагнал авч байжээ. Puff шагналаа авдгаараа авсан гэтэл дараагийн шагналыг гардуулах үеэр энэ галзуу залуу гарч ирээд товч бөгөөд тодорхой хэдхэн үгийг хэлсэн нь:
"Puffy is good but Wu-Tang is the best" юм. Үүнийг Монгол хэлрүү орчуулвал: "Паффи сайн гэхдээ Вү-Танг хамгийн шилдэг нь'' гэж байгаа юм.

Rest In Peace! Ol' Dirty Bastard

Ирээдүйн Монгол эхчүүд нэг иймэрхүү байдалтай...

За Utube-ээр аялж яваад marijuana.bblog.mn  гэдэг блогруу ороод явжийтал харин ийм юм байж байдаг байгаа. Юу ч бичмээр юм мэдэхгүй үнэндээ ичмээр юм! Юу дутсан гэж, юунд гутсан гэж ингэж байдаг хагас "и"-нүүд вэ!!!

Тупак яагаад алагдсан бэ?


1996 оны 9р сарын 7нд West-Coast репийн тухайн үеийн толгой Tupac Shakur учир битүүлгээр нас барсан бөгөөд түүний үхлийн шалтгаан 14 жил өнгөрөхөд тодроогүй л байна. Тиймээс миний бие энэ үхлийн талаар хувь хүн талаасаа буюу хипаапт үнэнч реп цэргийн хувьд хэд хэдэн таамаг дэвшүүлээд байна...

Хувьсал хийв!

Зиа хө, энэ блогийн эзний хувьд нэгэн зарын шинжтэй юм хэлэхгүй бол болохгүй нь. Яг энэ цаг мөчөөс эхлээд манай дүү RealMoF -оос гадна манай онлайн гал хамууд болох Twiks ба Hustle нарыг блогтоо эрхлэгчээр авлаа хаха за тэгээд миний хамууд дуртай цагтаа, дуртай үедээ дуртай юмаа бурж байж болно шүү за! Peace ma hommiez!

Gee ft. Desant - Бууж өг!!! [клип] [uncensored]


Click Click BooM бүлгэмийн Gee ахын "Монгол Рэппэр" цомогт багтсан D-Saint гуайтай хамтран дуулсан "Бууж өг" хэмээх дууны клип өнөөдөр гарчээ. Тиймээс блогийн зочид гийчиддээ энэхүү клипийг HD чанартайгаар нь татаж авах боломжийг олгож байна.

Хамтлаг, дуучид: Gee(CCB) ft. Desant(GS)
Дууны нэр: Бууж өг
Формат: AVI
Үргэлжлэх хугацаа: 3:56
Хэмжээ: 72.9MB
Beat by: Баяраа (ДБЭ)
Video by: Suspence Transmission pictures 

Энэ их эр ээ энэ их эр...

Энэ их эрээ энэ их эр...

Watch out man! There is a sexy shoe shiner!


Хөөе залуу! Чи яг ийм нөхцөлд яг ийм хүүхний яг ийм эрхтэнрүү яалт ч байхгүй яг эд нар шиг харна гээд ямар ч хамаагүй юманд мөрийцчих үү?

Мессежний хэл буюу ярианы хэл

Энэ бичлэгийн өмнөх бичлэг болох "Онигоо №1" бичлэгийг блогоор минь зочлогч та уншсан байх. Тэр бичлэгт зөв бичгийн дүрмийн алдаатай бичсэн тохиолдлууд маш их байгаа. Учир нь тэрхүү бичлэгийн утга санааг гаргахын тулд тэгж бичихээс өөр арга байсангүй. Ер нь энэ мессежний хэл буюу ярианы хэлний дуудлагын дагуу бичнэ гэдэг уншихад гоё, яг юу хэлэх гээд байгааг нь шууд ойлгохуйцаар бичигддэг болохоор их амар эд л дээ. Тиймээс би энэхүү бичлэгээс хойш тиймэрхүү хөгжилтэй бичлэгүүдээ мессежний галиг шиг маягаар буюу ярианы хэлний дуудлагын дагуу бичиж байхаар шийдлээ. Одоо жишээ нь: "Аугаа" гэдэг үгийг дуудлагынх нь дагуу "Агуу" гэж бичдэг ч юм уу, нэг иймэрхүү маягтай бичнэ гэсэн үг. Гэхдээ энэ "Аугаа" гэдэг үгний хувьд бол ихэнх хүмүүс "Агуу" гэж буруу бичээд заншчихсан хаа сайгүй л буруу бичиж зөв ойлгоцгоогоод байдаг. Ер нь бол цаашдаа "Болж байгаа биз дээ" гэхийг "Болжаагааздээ" гээд л биччихэж байх болно. Өмнө нь ч уг нь Сэтгийн блогт бичдэг байхдаа тэгж дуудлагын дагуу бичдэг л байсан юм л даа. Одоо харин хуучны дуршил хөдлөөд тэгж бичмээр санагдаад байна.

Mr. Sche – South Gangsta [цомог]

Хип хоп, реп урлаг сонирхогч хүүхэд залуус та бүхэндээ Mr. Sche-гийн цоо шинэ цомгийг толилуулж байна. Энэхүү цомгийн нэр "South Gangsta" юм. Хэрэв та энэхүү репперийн талаар огт мэддэггүй бол түүнийг Memphis-дээ алдартай реп, R&B дуучдын продьюсер хийдэг бөгөөд энэ чиглэлээрээ өөрийн гэсэн бизнесс эрхэлдэг нэгэн гэж ойлгож болно. Ямартай ч энэ эр хип хопын халуун тогоонд арван таван жил чанагдаж яваа учраас энэхүү шинэ цомог нь та бүхэнд таалагдах байх гэж бодож байна. Нуугаад юу гэхэв, надад лав маш их таалагдсан учраас ийнхүү нийтэлж байгаа юм. Та бүхэн ч гэсэн сонороо мялайгаад үзээрэй! Надтай адил дүгнэлт хийнэ гэдэгт итгэлтэй байна.

Хамтлаг, дуучин: Mr.She
Цомог: South Gangsta
Төрөл: HiP H0P | Memphis Rap | South Rap
Гарсан огноо: 2010
Дуунууд: 10
Үргэлжлэх хугацаа: 34:15
Хэмжээ: 81 MB

Adobe Dreamweaver CS5 11.0 Portable

Adobe Dreamweaver CS5 - new version for creating professional Web sites. Designed by verification tools CSS, web development for content management systems, as well as the convenience and accuracy of testing compatibility with browsers through integration with Adobe BrowserLab, a new online service of the Adobe CS Live - this is a new CS5.V Dreamweaver Adobe Dreamweaver CS5 appeared Support popular CMS (Joomla, WordPress and Drupal), features tips for custom PHP classes and code for individual sites and much more.

Аз ойрхон [СДТ]

Найз охин минь л гэхэд янзын гоё тазтай
Надад өөр юу хэрэгтэй гэж би үнэхээр азтай
Насан туршдаа зогсолтгүү гишгэх хазтай
Нарлаг өдөр тэнгэрлүү мишээх янзтай
Өчигдөр алдсандаа бухимдавч
Өнөөдөр мартсандаа бүхнийг давж
Маргааш нь харин малийтлаа инээнэ
Магад энэ л жинкэн амьдрал хэмээнэ
Хаана ч чамд аз ойрхон нь үнэн
Даанч азгүйдэл эргэн тойронд дүүрэн
Азгүйдлыг нь тойрч азанд нь хүрэх chance нь
Аавын хүүгээс л гарах аюулын ганц шаанс юм...

Ховор тохиолдох солонгон үүл [HD] [видео]


Бидний амьдарч буй энэ дэлхий ертөнц гэдэг тэр аяараа гайхамшгаар дүүрэн хорвоо шүү дээ. Тиймээс бид энэ удаад та бүхэндээ солонгон үүлний тухай богино хэмжээний бичлэгийг үзүүлэхээр шийдлээ. Мэдээж хэрэг энэ нь жирийн солонготой адилаар үүсдэг боловч хамгийн гол нь үүл солонго болж харагдана гэдэг их гоё үзэсгэлэнтэй байдаг юм байна.

Dj Eku ft Opozit - Баарны буг [ Mix ]

Dj Eku-гийн миксэлсэн ОПО3iT-ын "Баарны буг" дууны миксийг хүргэж байна. Татаж аваад сэтгэгдлээ үлдээгээрэй. Үнэн тасархай болсон байналээ шүү!

03:30 аймшгийн кино

03:30 Монголын шинэ айшгийн кино тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа юм байна. Уг кино сэтгэл зүйн аймшгийн төрөл хийгдсэн юм байна. Киноны зохиолыг сэтгүүлч Б.Ойдовын "Нисванисын хорлол" туужаас кино зохиолруу буулгаж хийсэн бөгөөд хүн төрөлхтөн байгаль эхийгээ ямар их гомдоож байгаа билээ энэ бүхнийг ээж хүү хоёрын шунал дээрээс харуулсан кино юм. Дэлгэрэнгүй үзэж киноны хэсгийг үзээрэй.

Cezi - Хараал [СДТ]

Хаха Cezi гээд нэг хамынхаа Асуулт самбарт бичсэн rhyme-ыг нь оруулчихъя гэж бодлоо л доо. Тэгээд өөрт нь ч мэдэгдэлгүй зургийг нь хүртэл тавьчихлаа. Баригдвал алуулна аа хаха... Гэхдээ манай хам чинь мань мэтийнхээ хажууд улаан хип хоп л доо. Rhyme-ийг бол харин ч нэг бичнэ шүү дээ. Итгэхгүй бол харцгаа:

Хараалгүйгээр энэ нийгмийг тодорхойлж би чадахгүй
Хараат бус энэ сэтгэхүйдээ соёл шааж дадахгүй
Хамт өссөн найзуудаас минь ч илүү хараал миний нөхөр
Хар бараан амьдралыг хараасан ч хэзээ ч бүү цөхөр
Хөхөр бас хараа, энэ нийгмээс ангид чи оршихгүй
Хэлд орсон цагаасаа хаараагаагүй гэвэл үнэнтэй хоршихгүй
Хүмүүсийн баян дээд зиндаанд хичээгээд ч би очихгүй
Хөгийн энэ амьдралаа хэцүү гээд бусдад тоочихгүй
Писда гичий лалар гээл эргэн тойрныхон бүгд хараачдаг
Би ч гэсэн тэдний адил үзэл бодлоо хараалтай сараачдаг
Энд тэндгүй чихэнд хадагдах хараалын үгс нэгт
Үнэнд ойрхон байх болно амь настай минь эгнэгт

Mc Mo ft. Gennie & Очироо - Don't Cry [шинэ клип] [HD]

Та бидний сайн мэдэх Mc Mo-гийн Монголын номер нэг эмэгтэй реппэр гэж хэлж болох Gennie бас миний мэдэхгүй Очироо гэдэг нэг залуутай хамтран дуулсан Dont' Cry гэдэг дууных нь клипийг HD чанартайгаар хүргэж байна. Үнэхээр гоё клип болсон байналээ. Олон долоон юм бичээд хэрэггүй биз зүгээр л үз л гэж хэлье... Үзэлгүйгээр татаад авчихсан ч харамсахгүй шүү нээрээ!

Хамтлаг, дуучид: Mc Mo, Gennie, Ochiroo
Дууны нэр: Don't Cry
Формат: AVI
Үргэлжлэх хугацаа: 5:20
Хэмжээ: 89.3

Хараал [СДТ]

Зэ хө, AS Rap-д долоо хоногийн турш нэг сэдэв өгөөд олон хүмүүс олон талаас нь тэрхүү сэдвийн талаар rhyme бичдэг гэж анх хэлж байсан даа. Тэгээд харин энэ долоо хоногт "Хараал" гэдэг сэдвээр бичих ёстой юм байна. Худлаа үнэн хэдэн үгс тэр дор нь бичсэн юм. Сонирхвол сонирхохгүй юу дөө...

Нэг иймэрхүү:

Угаас хараал бол өнөөгийн нийгмийн өнгө төрх
Амнаас гараал бол өнөө хэн нэгний гүнд, зүрх
Сэтгэлийг нь сэвтээнэ, гэхдээ заримд нь нөлөөлөхгүй
Харин ч өөрийгөө дэвтээн хараалаар тарнидана, төлөөлөхгүй
Тэдгээр үгс нь эерэг сайныг, тэнэг пи3да л гэнэ өөрийн найзыг
Тэгээд үүсгэнэ хэрэг, дайныг, хараалаар цэнэглэнэ өөрийн дайзыг
Баарнаас гарах арван хүүхний тав нь зараалын бөгс
Амнаас гарах арван үгний тав нь хараалын үгс
Орчин үеийн жаалууд минь бараг пишда гэж хэлд орно
Хорчин хөгийн залууд "Чиний арга биш за" гэж хэл дор нь
Хараах хэрэггүй хүүхээн, учир нь хараах нь бидний дуршил
Барайх хэрэггүй хүүхээ, хуучирна, даруйхан чиний зуршил...

Young Jeezy - Trap or Die Pt 2-2010 [цомог]

Би энэ нөхрийг нэг их сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ яахав сонсдог, сонирхдог гарууд нилээдгүй байгаад байдаг юм шиг байналээ. Тэгэхээр нь харин шинэ цомгийг нь татаж аваад сонсож үзлээ. Таалагдлаа. Ер нь их дажгүй санагдлаа. Тэгээд харин блогоор минь зочлогч зочиддоо ч гэсэн энэхүү цомгийг хүргэе гэж бодлоо. Бодсоныхоо дараа upload хийгээд нийтэлж байна. Та бүхэн татвал татаад, татахгүй бол бас татаад тамшаах албагүй ч таалан соёрхоно уу!

Уран бүтээлч: Young Jeezy
Цомгийн нэр: Trap or Die Pt 2-2010
Жанр: Rap
Чанар: Kbps Avg / 44.1 KHz / Joint Stereo
Хэмжээ: 106 MB
Дуунууд: 21
Гарсан огноо: 2010.05.05

Б.Чингүүн - Solo [кино]

"Анхны болзоо", "Буруу болзоо" гээд л богино хэмжээний кинонуудаа онлайн хэлбэрээр цацаж олон нийтэд нилээн танил болоод байгаа найруулагч бол яахын аргагүй Балхжавын Чингүүн билээ. Тэрээр саяхан бас "Solo" хэмээх богино хэмжээний кино хийсэн аж. Ингээд түүний шинэхэн уран бүтээлийг толилуулж байна. Шууд үзээд таалагдвал татаж аваарай!

Харх гэдэг амьтны тухай

За Харх хочит миний тухай биш харх гэдэг амьтны тухай бага сага мэдээлэл хүргэж байна. Уг мэдээллийг уншсан хүмүүс зөндөө их байдаг л байх. Гэхдээ мэддэггүй нь ч бас бий. За за нуршаад яахав дэлгэрэнгүйг үзээд заавал уншиж үзээрэй! Маш сонирхолтой шүү! Ямар сайндаа л өөрөө өөртөө Харх гэдэг хоч өгч байхав дээ би...

Эх сурвалж: origo.mn

Peter Pan Adventures in NeverLand Portable [тоглоом]

Петер Пен гэдэг хүүхэлдэйн киног мэдэхгүй хүн гэж хаа байхав. Тэгвэл томчуудын хувьд бага насаа дурсах, багачуудын хувьд үлгэрийн баатруудтай хамт NeverLand-аар аялах боломжтой нэгэн тоглоомыг хүргэж байна. Энэхүү тоглоомонд та Петер Пенийг удирдан адал явдлаар дүүрэн NeverLand арлаар аялах болно. Жижиг ч гэсэн хөөрхөн тоглоом. Удахгүй хичээл амарна тиймээс та бяцхан хүүхдүүдтэйгээ ч иймэрхүү тоглоом тоглож болно шүү дээ. Тэгэхгүй бол таны хүүхэд тогтоосон насны ангилалд нь хүрээгүй байж өөртөө ахадсан тоглоом тоглож сэтгэл мэдрэлийн ядаргаанд орж болзошгүй шүү дээ.

Монголын эсрэг Орос


Ёоо... Энэ уран нугаралт гэж ямар гайхамшигтай эд вэ хэхэ ялангуяа уян налархай Монгол бүсгүй хүн ямар гайхамшигтай байдаг юм бэ, ярих ч юм биш зүгээр л үз!

Wallace(Vanquish) ft. AntiVirus - Гаж донтон [клип]



Би л лав өнөөдөр л үзлээ. Надаас өмнө мянгаад хүн үзчихсэн юм билээ. Гаж ч клип гаж ч дуу гаж донтон...

Natural Wallpapers [96ш]


Эдгээр ханын цааснуудад ихэвчлэн байгалийн сайхныг харуулсан зургууд багтаж байгаа юм. Бүгд маш сайн нягтаршил, чанартай учраас та бүхэн шууд л татаж аваад дэлгэцээ чимцгээгээрэй! Үнэхээр гоё ханын цааснууд байгаа. Дээж болгоод хэдэн зураг шууд үзэхээр оруулчихсан шүү!

Сэтгэгдэл үлдээх талаар

Хүмүүс сэтгэгдэл үлдээж чадахгүй байна гэсэн шуум ганц хоёр, мэр сэр дуулдлаа л даа. Тэгээд яахав үнэхээр сэтгэгдэл үлдээхийг хүсч байвал дээр байгаа зургийн адилаар Anonymous гэснийг нь сонгож байгаад комментоо бичвэл ямар ч асуудалгүй болно гэдгийг хэлэх гэсэн юм. Тэхгүй бол сэтгэгдэл бичих гэхээр баахан Account шаардаад балай байдаг юм. Аан нээрээ бас Name/URL гэснийг нь сонгоод нэрээ бичээд ямар нэгэн линк хийгээд сэтгэгдлээ чөлөөтэй бичиж болно шүү! Тэр нь илүү амар байх.

Цохилт [СДТ]

За цаад Асуулт репт чинь "Сэдвийн дагуу текст" гээд чухам, гагцхүү их л сайхан топик нээгдчихээд байгаа. Ялангуяа над шиг муу гаруудад их олзуурхууштай. Тактын тоо заавал 12 байх ёстой гэж байгаа юм. Тэгээд цаанаас нь нэг сэдэв өгөнгүүт гарууд өөрсдийн гэсэн хэв маяг бүхий rhyme-уудаараа туршлага солилцдог тиймэрхүү л эд байгаад байгаа юм. За тэгээд миний бие өнөөдөр тэр сэдэврүү ороод "Цохилт" гэдэг сэдвээр газар дээр нь ганц хоёр мөр юм бичив ээ хөөрхий... Дараа нь уншихаар ичээд байдаг юм аа. Гэхдээ нэг хар даа, иймэрхүү л:

Мөрийн тоо арван хоёр
Миний үгсийг таалан соёрх
Таактан дахь үгсийг минь захирдаг зарим нь нээрээ агуу юмаа
Заагтнах бөгсийг минь долоогчид араас гүйлдээд, завгүү явнаа
Мэддэггүйгээсээ болж мэдэрлийн ядаргаанд ортлоо цохиулав
Мэдээж хэрэг мэдлэг муутай миний л хохь болов
За тэр ч яахав, зарим тохиолдолд сэтгэлээрээ нурмайснаас
Зангидах нударганаас, цохилт авсан нь дээр, дайснаас
Ирэх цохилтыг давж гарах чадвартай байснаас ч
Илүү зорилтыг авж явах чадвартай, хайснаас ч
Илүүг олж авах найдвартай байвал хэзээ ч чи газардахгүй
Энэ амьдрал чинь тэр аяараа цохилцоон, гэхдээ хэн ч анзаардаггүй...

Сенсац №1

Хаха шал тэнэг нэг булан нээсэн дээ цаадах чинь харин ч нэг. За булансаад байх ч юу байхав шинэ шошго л нээсэн хэрэг л дээ угтаа бол... За тэгэхээр ийм байна. Магадгүй уншигч та дээрх зургийг хараад гадарлаж байж болохын эсвэл бүр өөр зүйл төсөөлж байж ч магадгүй. Миний хувьд бол энэ ярих гээд байгаа юм маань үнэхээр том сенсац гэж үзэж байгаа. Яг ямар сенсац вэ гэвэл Үнэн үгс хамтлагийн гишүүн Тулгат мөн Маргаашгүй киноны гол дүрд тоглосон AS Rap-ийн алтан үеийн аймар гаруудын нэг болох Nevalast a.k.a Rokit Bay мөн Монгол рэппер Gee нар хамтран нэг дуу хийж байгаа юм байна. Neva-гаас өөрөөс нь сонссон болохоор баттай мэдээлэл гэсэн үг шүү! Асуулт реп-д байсан аймар гурван гар нийлж дуу хийнэ гэхээр л би бүр шөнө ч унтаж чадахаа болих нь ээ золиг гэж. Хамгийн гол нь Nevalast байж байгаад нэрээ сольсон Rokit Bay-ийн цэвэр өөрийнхөө хөдөлмөрөөр босгосон цомог нь за удлаа л гэхэд 2010 оны 9-р сар гэхэд бэлэн болно гэж байгаа юм даа. Тэрнээс өмнө ч бэлэн болж магадгүй. Цомгийнхоо дуунуудын аяыг нь ч тэр, продьюсерийг нь ч тэр бүгдийг нь Neva маань өөрөө хийж байгаа гэсэн. За эхний сенсац нэг иймэрхүү л байх шив дээ. Дараа дараачийн сенсацуудаа дуулсан цагтаа л дуулгана даа хө...

Blogspot-ийн талаар

Би бүр энэ blogspot-ийг сайн ойлгохгүй эхэндээ майлсан шүү нээрээ. Уг нь Монголынхоо алдартай порталууд болох Банжиг.нет, Гого.мн гэх мэт сайтуудад блог нээж болох л байлаа л даа. Хүмүүс сэтгэгдэл бичсэн ч ямар ч асуудалгүй уг нь их давуу талтай. Даан ч хөөрхий тэд нар ачааллаа дийлдэггүй юм уу хаашаа юм хэсэг байж байгаад л орохоо байчих юм билээ. Тэгээд л ерөөсөө дэлхий дахинд алдартай Блоггер.ком-ыг л өөрийн сонголтоо болголоо шүү дээ. Энэ нь гэхдээ бас их зовлонтой юм аа золиг гэж. Template-үүдээс нь авахуулаад болж бүтэхгүй юмнууд их байна. Уншигч таны харж байгаа энэ template-ийг(2010.05.01ны байдлаар ашиглаж буй template) би зүгээр нэг газраас татаад хийчихсэн юм. Цаашдаа сольж магадгүй л байх. Ядаж байхад Anglish мэдэхгүй ойлгохгүй төвөгтэй зүйлс их байна аа хөөрхий... За за тэгээд эр хүний замын хүзүү урт сажилсаар байтал саранд хүрэх байлгүй дээ. Гэхдээ надад blogspot-оос илүү wordpress хамаагүй гоё санагдсан шүү. Гэхдээ л мань шиг хийх юмаа олж ядсан хүнд иймэрхүү юм байхад болох байх өө. За тэгээд мөхөс миний бяцхан блогийг үзэх нэг нь үзээд, харах нэг нь хараад, хараах нэг нь хараагаад, сайлах нэг нь сайлаад, миалах нэг нь миалаад л явж байна биз надад огтхон ч алдах юм байхгүй юм чинь санаа зовох юм алга. Амьдрал гэдэг чинь ерөөсөө л амьдрал юм шүү дээ.

Мая баяр [05.01]

Нээрээ мартсанаас биш санаснаас өнөөдөр чинь нөгөө хуучны нийгэмд жигтэйхэн өргөн дэлгэр тэмдэглэдэг байсан Мая баярын өдөр юм байна шүү дээ. Өөрөөр хэлвэл "May 1" гэсэн үг. Энэ ер нь яг яадаг ямар учиртай баяр гэдгийг нь би үнэхээр сайн мэдэхгүй юм байна. Гэхдээ нэг зүйлийг л сайн мэднэ. Тэр юу вэ гэвэл эл өдөр яруу найрагч, хайр дурлалын талаар докторын зэрэг хамгаалахад бэлэн мэдлэгтэй нэгэн эгч маань төрсөн ажгуу. Тэр эгчийг маань Сэтгэ.мн-д бол Mayka гэдэг юм. Өөрөөр Maya гэдэг. Энэ нэр бол мэдээжийн хэрэг энэ өдөртэй л холбоотой нэр шүү дээ. Уг нь анх Maya ажаа маань Сэтгийг байгуулагдаж байхын л их идэвхтэй гишүүн байсан юм. Даанч одоо идэвхтэн байхаа больсон. За одоо энэ ч яахав хамгийн гол нь муу аниадаа төрсөн өдрийн мэнд хүргэж энэхүү бичлэгийг миний бие үйлдэж байгаа юм. Урт насалж удаан жаргаарай эгч минь!

Жаргасны эцэст зовлон

За за нээсэн өдрөөсөө бараг гурван сарын дараа нэг зүйлийн тухай бичихээр шийдлээ. Яагаад би энэ бичлэгийг хийхэд хүрэв гэхээр яахын аргагүй өнөөдөржингөө лазангийн байдалтай байлаа л даа. Өглөө босч ороо хураахаас залхуу хүрээд, өдөр нь өлсөөд байгаа хирнээ талх зүсч иднэ гэхээр л залхуу хүрээд, орой нь хоолоо хийхээс залхуу хүрээд, хийснийхээ дараа аяга тавгаа угаахаас ч залхуу хүрээд үнэхээр дэндүү байна аа би нээрээ. Тэгээд л яахав энэ нэг гайтай залхуурал гэдэг юмны талаар хэдэн мөр сараачихаар шийдсэн юм. Энэ залхуурал гэдэг өвчин ч гэх юм уу, муу зуршил ч гэх юм уу мэдэхгүй бараг дуршил ч гэмээр энэ нэг юм намайг лав бүрэн эзэмдэж дууслаа. Би ихэнхдээ өнөөдрийнх шиг өглөөнөөс үдэш хүртэл, үдшээсээ үүр цайтал үргэлж залхуурлын байдалтай амьдарч байна гээд бод доо. Нэг бодлын ёстой сайхан байгаа юм чинь. Юу ч хийхгүй залхуураад л... Биеэ оторлоод биеийн амрыг хараад сууж байна гэдэг ер нь их сайхан зүйл шүү. Бүр яг сонирхол хөдөлгөсөн юмаа барьж авч хийхээс өөр хийх юм байхгүй бүхэл өдөржингөө нэг л их жаргасан хүн. Даан ч харамсалтай нь дараа нь ингэж жаргасныхаа горыг нь амсаж байгаа юм л даа. Хичээлээ хийхгүй залхуураад байхаар хамаг хичээлийн дүн муу гарна (эцсийн дүндээ өрөнд орно шүү дээ...) гэрийнхэндээ үргэлж загнуулна (чи тэгсэнгүй, чи ингэсэнгүй, юу ч хийсэнгүй гээд л...) ёстой тамтай. Энэ бол зовлонгийн тухайн тохиолдол шүү үнэхээр! Гэхдээ л залхуураад сайхан тавтай тухтай хэвтэж байх чинь үнэхээр жаргал шүү дээ. Тийм учраас би "Зовсны эцэст жаргал, жаргасны эцэст зовлон" гэсэн энэ үгийг л их үнэний ортой гэж бодоод байгаа юм. Нөгөө бодлын өөрөө өөртөө дургүй хүрээд байх юм. Над шиг ийм арчаагүй амьтан хэзээ ч амжилтанд хүрэхгүй. За юун амжилт энэ маягаараа хэзээ ч хүн болж ялаа алахгүй би яг мэдээд байна аа мэдээд байна мэдэж байна новш гэж! Хүмүүсээ амьддаа биеэ битгий оторлоорой!

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!