Шинэ хаалга


Юуны өмнө анх удаа өгүүллэг бичиж үзэж байгаа болохлоор алдаа дутагдал их л байгаа байх ойлгон харж үзээд сэтгэгдэлээ хуваалцвал туйлын их баярлах болно шүү. 

Их дэлгүүрийн 6н давхар. 
Номын дэлгүүрийн хүрэн улаан өнгийн хамба хилэн буйдан дээр нэг гартаа ном бариад нөгөө гартаа mp3аар хөгжимөө солин суух нүдэнд дэндүү дулаахан хирнээ хачин ихэмсэг төрхөнд чинь яасан их татагдаж билээ.
Мэдээ орсон цагаасаа хойш анх удаа ердөө анхны бөгөөд эцсийн удаа эр хүнийг тэгж сонжин харсан минь л тэр.  Би гэж найз нөхөд, хамаатан садан гэж үгүй дээрээ хачин зожиг хүн. Амнаас минь хааяахан гарах үг хурц хутга мэт хэн нэгнийг хайр найргүй сийчнэ эсвэл зүгээр л үл тооно. Энийгээ би өөрөө инээж хөөрч, гүйж ,эрхэлж, нулимсаараа айлгаж байсан дөнгөж 4хөн насан дээрээ аав ээжийгээ өөрийнхөө нүдэн дээр энэ орчлонгоос алдсан тэр үетэй хамт бүх инээд хөөр баясалыг хамт нь алдсан гэж дүгнэнэ.
Асрамжийн газрын хатуу багш аймшигт хүүхдүүд дунд байхдаа өсвөр насныхаа үед аав ээжийнхээ араас очих хэд хэдэн оролдлого хийсэн ч тэр минь бүтэл болсон удаа үгүй. Зориг хүрсэнгүй юу эсвэл тэнгэр дээрээс аав ээж 2  минь дээрээс хараад намайгаа өрөвдөө юу бүү мэд.
Ямартай ч энэ бүхнээс болоод би гэж хүн орчлонд найз ч үгүй. Их сургуулийн ангийн нэг охин байж билээ. Хичнээн тоохгүй байсан ч араас минь инээгээд л гүйж байдаг. Хамт суугаад хамтдаа ярилцсан тохиол бараг үгүй атал намайг хамгийн сайн найз аа гэж тодотгоно.  Тэрээр ээжтэйгээ л хамтдаа амьдардаг бөгөөд хэцүү амьдралтай нэгэн байсан юм. Түүний ээж нь уушигний хатгаагаар өнгөрөхөд миний өмнөөс зуурчихсан уйлж суугаа түүнийг хараад нэг ч нулимс унагаагүй хирнээ дөнгөж төрөөд эхдээ гологдсон хашааны мухарт чичрэн зогсоо эхэс нь ч бүрэн арилаагүй ишгийг хараад тэвэрч суугаад цаг гаран уйлж суусан би ийм л хүн.
Орчлонд би хүний зовлонг даан ч ойлгоогүй. Арга үгүй ч биз дээ. Эцэг эхээ алдсан би түүнийгээ зовлон биш жам ёсны л асуудал гэж боддог хүн.
Анх энэ насны минь ганц хайр түүнийгээ харахаас өмнө хүн чи надад даан ч сонин санагдсангүй дээ.
Яагаад ч юм би өөрийгөө барьж дийлээгүй зөнгөөрөө зүтгэсэн. Бадаг болгоныг нь цээжээр шахуу уншитлаа их уншсан Чойномын яруу найргийн түүврийн номыг гартаа барьсаар түүн лүү зүглэлээ. Гарт хамгийн түрүүнд баригдсан нь ч тэр юм уу. Хажууд нь сууж болох эсэхийг асуухад толгой дохисхийснээс өөр яасан ч үгүй. Өвдөг минь чичирч гар минь салаглаж яагаад ч юм түүнээс хачин их эмээх атал өөрийгөө хорьж дийлэлгүй түүн рүү тэмүүлнэ. Ном уншихтайгаа хамтатган сайхан ая сонсох зуршилтай минь адил хүнийг анх удаа харсан болохлоороо тэр юм болов уу.
Хажууд нь сууж номоо дэлгэсээр ном луу биш түүн лүү ширтэнэ. Яасан гүн гүнзгий агаад ямар сайхан нүд вэ.  Харах тусам ёроол үгүй мэт. Гэнэт зовлонтой санагдаж зүрхээр зөөлөн зөөлөн базлана. Яасан их зовлон бэ. Дэндүү хэцүү санагдаж тэсэлгүй гарах хаалга зүг чигтээ алхана. Чих шуугин толгой эргэнэ. Ном унших бүртээ би нийтийн ертөнцөөс ангижирч өөр нэгэн хорвоод зочилдогсон. Тэр аялалдаа хачин дуртай гэвч би түүний ертөнцөд дэндүү татагдсан.
Гэнэт энд тэндээс орилох чимээн. Над луу хашгичиж байх юм. Чихэвчээ аван энэ ертөнцөд эргэн иртэл Чойномын номыг гартаа чигтээ атгасаар явж байгаагаа саналаа. Хулгайч нэр зүүлээ.
Толгой руу чичлэн загнаж гарч байх юм. Би нэг ч үг дугаралгүй хэлбэр муутай ургасан хумсаа хэмлэн доош тонгойно. Эргүүлж төлнө шүү хэмээн хэлэх баргил бүдүүн зандрангуй хоолой сонстоход гайхан хартал тэр. Хайрт минь. Би дуу муутайхан за гэхэд элэгдэж хуучирсан түрүүвч халааснаасаа гарган мөнгө тоолон намайг учиргүй загнаж байсан хэрцгий царайтай ах руу сарвайв. Тэр дороо хулхи нь бууж сүү долоосон гөлөг шиг долгиноно.
Миний утасны дугаарыг асууснаас өөр юу ч хэлсэнгүй бид салцгаав. Томдсон цуваа өмсөн хөгжимөө сонсон автобусны буудал руу алхах би дэндүү жаргалтай.
Ингэсээр  гурвантаа хавар  өнгөрч намар нь бид гэрлэх болов.  Бидэнд ижил талууд зөндөө олон байсан. Яг л би өөрийгөө толинд харан чимээгүй зогсож байгаа мэт хааяа санагдана. Дэндүү ихээр зовсон атлаа нэг удаа гомдоллож байгаагүй тэр л харцыг хэзээ ч үл мартана.
Тэр минь миний өвдгийг дэрлэн ном уншиж өгнө. Би түүндээ хөгжим сонсгон бид хамтдаа дэндүү жаргалтай байлаа. Хоосон хонох өдөр бишгүй тохиолдох ч бид хэн хэндээ хэзээд бухимдахгүй хайрандаа бялууран бүхнийг үл тооно.
Өнөөг хүртэл би бусдын ертөнцөөр хангалттай аялсан атал өөрийн ертөнцийг огт тоодгүй байжээ. Бидний ертөнц хав харанхуй асаах ч лаа үгүй атал бид хамтдаа гар гараасаа барин чигтээ алхдагсан.  Бусдын нүдээр харахад бидэнд амьдын жаргал үгүй зовлон мэт санагдах авч бид хоёрт жинхэнэ аз жаргал байсан юм. Нийтийн хүслэнг бид хүсээгүй. Гэвч бие минь хүсдэг байлаа. Аргагүйн эрхэнд ажил эрхлэв болов.  Тэр минь инженер харин би зохиолч. Гэвч нэг удаа ном бичиж үзээгүй зохиолч байлаа. Би гэртээ цааш шагайн сууна тэр минь өдөр шөнөгүй зүтгэн намайг дааруулахгүй өлсгөхгүй гэж зүтгэнэ. Би яг л 4 наснаас өмнөх үедээ очсон мэт санагдана. Нялхрана эрхлэнэ хайрлалцана.
Урьд насандаа би хорвоод тэрсүүд үзэлтэн байсан гэж надад ингэж хатуу ханддаг хэрэг үү. Ердөө л амьд явах ганцхан утга учир байсан түүнийг минь нэг л орой яг аав ээжийг минь авч одсоныхоо адилаар аваад явчихав. Энэ мэдээг сонсоод орчлон тэр чигтээ нүдэн дээр минь нуран ойчиж байгаа мэт санагдаж арай хийн тогтоосоор хувцасаа өмсөн түүндээ зориулан бичсэн анхны номоо бидний хайрын намтараа барин аянгат бороон дунд хар хурдаар түүн лүүгээ сүүлчийн удаа очиж явахдаа би болохгүй гэдэг үгнээс өөр юу ч хэлээгүй.
Усан хулгана болсоор ортол аль хэдийнээ тэр минь цэв цэвэрхэн цав цагаан даавуун доор хөдөлгөөнгүй хэвтэнэ. Хөлөө арай хийн зөөн нэг сандал аваад хажууд нь суугаад номоо уншиж өгөв. Бүтэн шөнөжин уншиад үүр хаяархын алдад дуусав. Над луу халуун илчээрээ төөнөн хардаг байсан тэр нүд над луу ахиж хараагүй.
Гэвч номоо уншиад дуусахдаа би чинь чамайгаа үүрд алдаагүй харин өөрийнхөө ертөнцөд бүр мөсөн авчирсанаа мэдсэн юм. Тиймээ чамдаа би чинь яасан их хайртай юм бэ.

2011 оны хамгийн гоёмсог алдаж тохсон тохолтууд

150 free Hentai Games | 150 ширхэг хэнтай тоглоомнууд [+18]

        Хаха хоёр жилийн өмнө байхаа Сэтгэ.мн-д энэ тоглоомнуудыг хийж байсан юм. Тэгээд сая mediafire дахь аккаунтаа ухаж байтал энэ тоглоомнууд хамгийн их буюу 1773 удаа татагдсан байх юм. Тэгэхээр нь одоо бас блогтоо хийж татцыг нь олшруулъя гэж бодлоо хаха. Ер нь бол тэр хүмүүсийн донтож үзээд байгааа аниме энэ тэр чинь хүүхдүүдэд зориулсан эд яав ч биш юм шиг байлээ. Тэгээд ялангуяа энэ хэнтай гэдэг зүйл бол бүр биш. Эдгээр 150 ширхэг тоглоом зөвхөн насанд хүрэгчдэд л зориулсан тоглоом шүү. Жаахан хүүхдүүд татаж болохгүй!

Юу мэдрэх болоо л гэж.


Л. Өлзийтөгс - Би чөлөөлөгдөхийг хүсч байна

 Би чөлөөлөгдөхийг хүсч байна
 Бие сэтгэлээсээ ангижрахыг хүсч байна
 Хайр, хүсэл, шунал, тэмүүллээс
 Харанхуй мунхагаас, атаа хорслоос 
Хагацахыг, амарлихыг хүсч байна 

Алдарт Twilight киноны гол дүр Pattinson өөрийгөө дахин Edward-ийн дүрд тоглоход хэтэрхий хөгшдөнө гэж хэлжээ.


      Та бүхэн дээрх гарчгийг уншсан байх. Британийн залуу жүжигчин (25 настай) Бүрэнхий киноны гол дүр Edward Cullen-ийн дүр төрхөөрөө алдартай Robert Pattinson өнгөрсөн баасан гарагт буюу 2-р сарын 18ны өдөр Германы Берлин хотноо Берлиний олон улсын кино наадамд оролцохдоо ийнхүү мэдэгджээ. Түүний хэлж байгаагаар Паттинсон өөрийгөө тийм залуу вампирийн дүрд тоглоход одоо хэтэрхий хөгшдөнө хэмээжээ. Үүнтэй холбогдуулан мөн Twilight цуврал киноны зохиолч Stephenie Meyer-ийг өөр шинэ дүр олох хэрэгтэй хэмээж. 

Хайрын аялгуу дуусдаггүй микстэйп цомог

    За бүгдэд нь энэ өдрийн мэндийг Юнайтэд хамтлагийн зүгээс хүргэж байна. Манай хамтлаг нь 2009 оны 10 сарын 28ны өдөр Симонси, Скинос, Маршал гэсэн 3-н хүний бүрэлдхүүнтэй байгуулагдаад одоо 3 дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Анх хөгжимд дуртай, өөрсдийн гэсэн дуу гэж нэрлэх зүйлтэй болохыг хүсэж санаа нийлэн хамтлаг болсон 3-н жаал дуу бичлэгийн мик худалдаж аваад тэрүүгээрээ яаж бичихээ ч мэдэхгүй,  дуулах арга эвээ ч олохгүй тэр битгий хэл дуу гэж юу байдаг гэдэгийг ч бүрэн мэдэж амжаагүй 3-н хүүхэд эхлэж байсан цагийг бодход одоо бас арай өөр болсон байх гэж найдаж байна. 2009-2010 онд гаргасан United prodaction volium 1-т алдаж оносон зүйлс маш их байсан ч бидний хувьд их дурсамжтай, хөгжилтэй, инээдтэй анхны дуунууд минь орж байсан. Харин одоо та хүргэж байгаа United-Хайрын аялгуу дуусдаггүй Online Mixtape өмнөхөөсөө арай дээр болсон гэж Юнайтэд-н Маршал амлаж байна. 2011 онд хийсэн дуунуудаасаа чанартай болсон гэж бодсон цөөн хэдэн дуунуудыг сонгон авж оруулсан байгаа. Дуунуудын хөгжим ая тал дээр бол зарим нэгийг нь интэрнэт-с авсан нуух юу байхав үнэн юм үнэнээрээ сайхан хэхэ. Харин зарим нэгийг нь манай хамтлагын гэшүүн Симонси 100% өөрөө хийсэн байгаа. Бичлэгийн тал дээр өмнөх шигээ л Маршал, Симонси хоёрын гэрт хийгдсэн. Мэдээж дахиад л алдсан оносон зүйлс маш олон байгаа гэдэгийг мэдэж байна. Цаашдаа улам хичээж өөрсдийгөө илүү хөгжүүлж сэтгэлд чинь хүрэхээр уран бүтээлийн төлөө Юнайтэд зогсохгүй гэдгээ бас амлаж байна. Заза тэгээд Юнайтэд хамтлагын 2011 оны сэтгэл зүрх, хүч хөдөлмөрийн тайланг татаж авж сонсоод дүгнэлтээ өгөөрэй гэж.

Чулуун ширэнгэн дахь хүн сүрэг цомгийн дуунуудаас

   За манай Реклам хам "Чулуун ширэнгэн дахь хүн сүрэг" нэртэй шинэ цомгийнхоо ажилд орчихсон явааг хэн хүнгүй мэдэж байгаа байх гэж бодож байна. Түүний эл цомгийн дуунууд надад ихэд таалагдаж байгаа. Тэдний дундаас рээгээе хэмнэл оруулан дуулсан "Элхийн балай" болон сүүлд гаргасан "Даруухан" хэмээх дуунууд нь бүр ч их таалагдсан. За тэгээд миний бие энэхүү шинэ цомогт багтсан дуунуудын нийтэд цацагдсан дуунуудыг нь Рекламаас ямар ч тамгагүйгээр аваад блогоороо шууд дамжуулан хүргэж байна аа хаха сонсоогүй хүн ч байгаа байх. Сонссон хүн ч байгаа байх. Ямар ч байсан энэ бол Реклам!

Коллежийн сагсан бөмбөгийн 2012 оны шилдэг тохолт

   АНУ-ын цагаар өнгөрсөн лхагва гарагт Hampton-ийн их сургуулийн төгсөх курсийн оюутан, сургуулийнхаа шигшээ багийн хамгаалагчаар тоглодог Derrion Pellum хэмээх тоглогч нэгэн гайхалтай гоёмсог тохолтыг хийжээ. Яг юу болсон бэ гэвэл Pellum эсрэг багийнхаа (Maryland Eastern Shore) хамгаалан тоглогч (guard) Mark Robertson-ийн бөмбөгийг нь таслан түүнийг шившиг болтол нь slam dunk хийжээ. Магадгүй би Маркын оронд байсан бол ихэд шаралхах байсан байх. Дашрамд хэлэхэд хэргийн эзэн Derrion маань энэ улиралд дунджаар 18.4 оноо авж коллежийн сагсан бөмбөгийн лигийн Mid-Eastern Athletic Conference-ийг дундаж оноо авалтаараа тэргүүлж байгаа юм байна.

Коллежийн залуугийн гайхалтай шидэлт [видео]

   Өнгөрсөн Бямба гарагт АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн 11-12 оны улирлын тоглолтонд дээрх зурганд харагдаж буй залуу нэгэн итгэмээргүй шидэлтийг хийжээ.

Whitney Houston-ийн амьд ахуй цагийн фото зургууд [37ш]

Алдарт дуучин Whitney Houston-ийн үхлийн эргэн тойронд

       Бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон шагнал(awards) хүртсэн эмэгтэй дуучин болох алдарт дуучин Whitney Houston дөнгөж 48хан насандаа 2012 оны 2-р сарын 11-ний өдөр өөд болжээ. Түүнийг California мужийн Beverly Hills  дахь алдарт Beverly Hilton зочид буудалд өрөөндөө үхсэн байхыг нь олжээ.Түүний үхлийн шалтгаан одоогоор баттай биш байгаа боловч TMZ.com-д мэдээлж байгаагаар түүний байрлаж байсан өрөөнөөс ямар нэгэн хууль бус эм болон бусад төрлийн бодис олдоогүй байна. Гэвч жорын дагуу бичигдсэн эмнүүд түүний байрлаж байсан өрөөнд одоог хүртэл байгаа аж. Зарим нэг нь түүний үхлийн шалтгааныг ус залгин ваннтай усандаа живсэн байх магадлалтай үзэж байгаа боловч зарим эх сурвалжууд өрөөнд эмнэлгийн анхан тусламжийнхан ирэхээс өмнө Хьюстон аль хэдийн ваннаасаа гарчихсан байсан гэж мэдээлж байгаа юм. Ямар ч байсан задлан шинжилгээгээр түүний үхлийн шалтгааныг тогтоох бөгөөд живсэн үү, эсвэл өөр ямар нэгэн шалтгаанаас болов уу гэдгийг тодорхойлох бололтой.
      Өөр нэгэн эх сурвалжийн мэдээлж байгаагаар  Beverly Hills-ийн цагдаа нар өрөөнд одоог хүртэл нэгжлэг хийж байгаа бөгөөд олон янзын үрлэн эмний савууд олсон байна. Гэвч Хьюстон өрөөндөө ямар нэгэн согтууруулах ундаа хэрэглэж байсныг нотлох баримт олдоогүй аж. Мөн цагдаа нар түүний үхэл ямар нэгэн гэмт хэргийн зорилготой байсан эсэхийг тодорхойлж хэлэх боломжгүй байна хэмээжээ. Мөн Хьюстонг өөд болсныг зарлахаас хорин минутын өмнө түргэн тусламжийнхан түүнийг хариу үйлдэл үзүүлэхгүй болохоор нь нөгөө нэг цээжин дээр нь хоёр гараараа дараад байдаг анхан шатны тусламж үзүүлэх аргыг хэрэглэсэн ч нэмэр болоогүй аж. Түүний үхлийн тухай мэдээг зарим хүмүүс хэрхэн хүлээж авсныг дэлгэрэнгүйгээс сонирхоорой!

Алдарт IKEA компанийн үүх түүхийн тухай товчхон




Өнөөдөр дэлхийн хамгийн том гэр ахуйн хэрэгсэл болон тавилга худалдаалдаг компани болох алдарт IKEA компанийн тухай товчхон мэдээлэл оруулахаар шийдлээ. Уг компани нь бидний ярьдгаар гал тогооны "ком" хэрэгсэл болон тавилга, ширээ, тоноглол цахилгаан бараа нийлүүлэлтээрээ дэлхийд нэртэй том компани билээ. Ингээд дэлгэрэнгүйгээс уг компанийн товч намтар түүхтэй танилцана уу!

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!