Шинэ хаалга


Юуны өмнө анх удаа өгүүллэг бичиж үзэж байгаа болохлоор алдаа дутагдал их л байгаа байх ойлгон харж үзээд сэтгэгдэлээ хуваалцвал туйлын их баярлах болно шүү. 

Их дэлгүүрийн 6н давхар. 
Номын дэлгүүрийн хүрэн улаан өнгийн хамба хилэн буйдан дээр нэг гартаа ном бариад нөгөө гартаа mp3аар хөгжимөө солин суух нүдэнд дэндүү дулаахан хирнээ хачин ихэмсэг төрхөнд чинь яасан их татагдаж билээ.
Мэдээ орсон цагаасаа хойш анх удаа ердөө анхны бөгөөд эцсийн удаа эр хүнийг тэгж сонжин харсан минь л тэр.  Би гэж найз нөхөд, хамаатан садан гэж үгүй дээрээ хачин зожиг хүн. Амнаас минь хааяахан гарах үг хурц хутга мэт хэн нэгнийг хайр найргүй сийчнэ эсвэл зүгээр л үл тооно. Энийгээ би өөрөө инээж хөөрч, гүйж ,эрхэлж, нулимсаараа айлгаж байсан дөнгөж 4хөн насан дээрээ аав ээжийгээ өөрийнхөө нүдэн дээр энэ орчлонгоос алдсан тэр үетэй хамт бүх инээд хөөр баясалыг хамт нь алдсан гэж дүгнэнэ.
Асрамжийн газрын хатуу багш аймшигт хүүхдүүд дунд байхдаа өсвөр насныхаа үед аав ээжийнхээ араас очих хэд хэдэн оролдлого хийсэн ч тэр минь бүтэл болсон удаа үгүй. Зориг хүрсэнгүй юу эсвэл тэнгэр дээрээс аав ээж 2  минь дээрээс хараад намайгаа өрөвдөө юу бүү мэд.
Ямартай ч энэ бүхнээс болоод би гэж хүн орчлонд найз ч үгүй. Их сургуулийн ангийн нэг охин байж билээ. Хичнээн тоохгүй байсан ч араас минь инээгээд л гүйж байдаг. Хамт суугаад хамтдаа ярилцсан тохиол бараг үгүй атал намайг хамгийн сайн найз аа гэж тодотгоно.  Тэрээр ээжтэйгээ л хамтдаа амьдардаг бөгөөд хэцүү амьдралтай нэгэн байсан юм. Түүний ээж нь уушигний хатгаагаар өнгөрөхөд миний өмнөөс зуурчихсан уйлж суугаа түүнийг хараад нэг ч нулимс унагаагүй хирнээ дөнгөж төрөөд эхдээ гологдсон хашааны мухарт чичрэн зогсоо эхэс нь ч бүрэн арилаагүй ишгийг хараад тэвэрч суугаад цаг гаран уйлж суусан би ийм л хүн.
Орчлонд би хүний зовлонг даан ч ойлгоогүй. Арга үгүй ч биз дээ. Эцэг эхээ алдсан би түүнийгээ зовлон биш жам ёсны л асуудал гэж боддог хүн.
Анх энэ насны минь ганц хайр түүнийгээ харахаас өмнө хүн чи надад даан ч сонин санагдсангүй дээ.
Яагаад ч юм би өөрийгөө барьж дийлээгүй зөнгөөрөө зүтгэсэн. Бадаг болгоныг нь цээжээр шахуу уншитлаа их уншсан Чойномын яруу найргийн түүврийн номыг гартаа барьсаар түүн лүү зүглэлээ. Гарт хамгийн түрүүнд баригдсан нь ч тэр юм уу. Хажууд нь сууж болох эсэхийг асуухад толгой дохисхийснээс өөр яасан ч үгүй. Өвдөг минь чичирч гар минь салаглаж яагаад ч юм түүнээс хачин их эмээх атал өөрийгөө хорьж дийлэлгүй түүн рүү тэмүүлнэ. Ном уншихтайгаа хамтатган сайхан ая сонсох зуршилтай минь адил хүнийг анх удаа харсан болохлоороо тэр юм болов уу.
Хажууд нь сууж номоо дэлгэсээр ном луу биш түүн лүү ширтэнэ. Яасан гүн гүнзгий агаад ямар сайхан нүд вэ.  Харах тусам ёроол үгүй мэт. Гэнэт зовлонтой санагдаж зүрхээр зөөлөн зөөлөн базлана. Яасан их зовлон бэ. Дэндүү хэцүү санагдаж тэсэлгүй гарах хаалга зүг чигтээ алхана. Чих шуугин толгой эргэнэ. Ном унших бүртээ би нийтийн ертөнцөөс ангижирч өөр нэгэн хорвоод зочилдогсон. Тэр аялалдаа хачин дуртай гэвч би түүний ертөнцөд дэндүү татагдсан.
Гэнэт энд тэндээс орилох чимээн. Над луу хашгичиж байх юм. Чихэвчээ аван энэ ертөнцөд эргэн иртэл Чойномын номыг гартаа чигтээ атгасаар явж байгаагаа саналаа. Хулгайч нэр зүүлээ.
Толгой руу чичлэн загнаж гарч байх юм. Би нэг ч үг дугаралгүй хэлбэр муутай ургасан хумсаа хэмлэн доош тонгойно. Эргүүлж төлнө шүү хэмээн хэлэх баргил бүдүүн зандрангуй хоолой сонстоход гайхан хартал тэр. Хайрт минь. Би дуу муутайхан за гэхэд элэгдэж хуучирсан түрүүвч халааснаасаа гарган мөнгө тоолон намайг учиргүй загнаж байсан хэрцгий царайтай ах руу сарвайв. Тэр дороо хулхи нь бууж сүү долоосон гөлөг шиг долгиноно.
Миний утасны дугаарыг асууснаас өөр юу ч хэлсэнгүй бид салцгаав. Томдсон цуваа өмсөн хөгжимөө сонсон автобусны буудал руу алхах би дэндүү жаргалтай.
Ингэсээр  гурвантаа хавар  өнгөрч намар нь бид гэрлэх болов.  Бидэнд ижил талууд зөндөө олон байсан. Яг л би өөрийгөө толинд харан чимээгүй зогсож байгаа мэт хааяа санагдана. Дэндүү ихээр зовсон атлаа нэг удаа гомдоллож байгаагүй тэр л харцыг хэзээ ч үл мартана.
Тэр минь миний өвдгийг дэрлэн ном уншиж өгнө. Би түүндээ хөгжим сонсгон бид хамтдаа дэндүү жаргалтай байлаа. Хоосон хонох өдөр бишгүй тохиолдох ч бид хэн хэндээ хэзээд бухимдахгүй хайрандаа бялууран бүхнийг үл тооно.
Өнөөг хүртэл би бусдын ертөнцөөр хангалттай аялсан атал өөрийн ертөнцийг огт тоодгүй байжээ. Бидний ертөнц хав харанхуй асаах ч лаа үгүй атал бид хамтдаа гар гараасаа барин чигтээ алхдагсан.  Бусдын нүдээр харахад бидэнд амьдын жаргал үгүй зовлон мэт санагдах авч бид хоёрт жинхэнэ аз жаргал байсан юм. Нийтийн хүслэнг бид хүсээгүй. Гэвч бие минь хүсдэг байлаа. Аргагүйн эрхэнд ажил эрхлэв болов.  Тэр минь инженер харин би зохиолч. Гэвч нэг удаа ном бичиж үзээгүй зохиолч байлаа. Би гэртээ цааш шагайн сууна тэр минь өдөр шөнөгүй зүтгэн намайг дааруулахгүй өлсгөхгүй гэж зүтгэнэ. Би яг л 4 наснаас өмнөх үедээ очсон мэт санагдана. Нялхрана эрхлэнэ хайрлалцана.
Урьд насандаа би хорвоод тэрсүүд үзэлтэн байсан гэж надад ингэж хатуу ханддаг хэрэг үү. Ердөө л амьд явах ганцхан утга учир байсан түүнийг минь нэг л орой яг аав ээжийг минь авч одсоныхоо адилаар аваад явчихав. Энэ мэдээг сонсоод орчлон тэр чигтээ нүдэн дээр минь нуран ойчиж байгаа мэт санагдаж арай хийн тогтоосоор хувцасаа өмсөн түүндээ зориулан бичсэн анхны номоо бидний хайрын намтараа барин аянгат бороон дунд хар хурдаар түүн лүүгээ сүүлчийн удаа очиж явахдаа би болохгүй гэдэг үгнээс өөр юу ч хэлээгүй.
Усан хулгана болсоор ортол аль хэдийнээ тэр минь цэв цэвэрхэн цав цагаан даавуун доор хөдөлгөөнгүй хэвтэнэ. Хөлөө арай хийн зөөн нэг сандал аваад хажууд нь суугаад номоо уншиж өгөв. Бүтэн шөнөжин уншиад үүр хаяархын алдад дуусав. Над луу халуун илчээрээ төөнөн хардаг байсан тэр нүд над луу ахиж хараагүй.
Гэвч номоо уншиад дуусахдаа би чинь чамайгаа үүрд алдаагүй харин өөрийнхөө ертөнцөд бүр мөсөн авчирсанаа мэдсэн юм. Тиймээ чамдаа би чинь яасан их хайртай юм бэ.

6 сэтгэгдэл:

Ga.Autorun said...

Зарим хэсгүүд нь жоохон дэлгэрэнгүй байсан бол илүү гоё болох байсан юм шиг санагдлаа. +1 .

(●▬▬▬▬ஜ۩۞۩ஜ▬▬▬▬●)***>
... .◄██▓░♥ ♥░▓██►. ║████║░░║████║████╠═══╦═════╗ ╚╗██╔╝░░╚╗██╔╩╗██╠╝███║█████║ ░║██║░░░░║██║╔╝██║███╔╣██══╦╝ ░║██║╔══╗║██║║██████═╣║████║ ╔╝██╚╝██╠╝██╚╬═██║███╚╣██══╩╗ ║███████║████║████║███║█████║;
Таалагдлаа · · Хуваалцах

Х.Жаргалмаа said...

Харин залхуурсан хэхэ

Ga.Autorun said...

Чамаас бусад нь бүүр залхуу байна даа. Ийм олон эрхлэгч, нийтэлдэг нь ганц :p

Х.Жаргалмаа said...

Надаас бусад нь аймар хэрэгтэй чанартай мэдээ постлодог юм билээ. Би зүгээр сонирхолоороо л

Unknown said...

Жаахан уйтгартай юм аа.

Anonymous said...

Have you ever thought about writing an e-book or guest authoring on other sites?
I have a blog based upon on the same ideas you discuss and would really like to have you share some stories/information.
I know my subscribers would enjoy your work. If you are even remotely
interested, feel free to shoot me an e mail.

Feel free to visit my site how to get lot of followers on instagram

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!