Мэндчилж байна Гэрийнхээ мухараас

Зиа зиа зиа миний МОНГОЛ ын ардуудаа ю байцгаана. Надаа нэг горимын санал шахуу юм байна аа. Энэ блогийн нийтлэгчидээ:тэхлээр хаана ч очсон гарууд хаана юу хийж яваагаа. Ямар зүйлийг шинээр сэтгэж хийх гэж байгаагаа бусадтай хуваалцвал ямар вэ? гэж. Товчхондоо бол гарууд хаана ю хийж яваагаа бичиж бай л гэсэн ухаантай ялангуяа тэр айлын охидыг эргүүлээд байгаа Казанова. Зиа тэхээр би эхэлчихэе Харх бол ойлгомжтой охин эргүүлээ л хааяа од тоолуулаа л (за уучил хамыгаа) явжийгаам байна. Би энд нэг томоохон гэж хэлж болохоор сүүл холболт дээр ажиллаад байгаа( аая аймаар ажил хэрэгч,гэхдээ худлаа шаасын хэхэ) тэрийгээ нөгөөдрөөс блогтоо тавина маргааш ажилтай за ер нь тэгээд одоо сургуулиа хөөцөлдөнө гээд ажил ихтэй л байх юм шиг байна. Hustle ийн хувьд гэвэл японд очсон сурагтай . Тэгээд удахгүй японоос мэндчилнэ биз дээ . Харин Realmoff хаагуур ю хийгээд явна даа ...?

Үнэнийг нуусан Худалийг дөвийлгөсөн хоосон ертөнц...

За ингээд маргааш Харх маань нутаг буцах сурагтай дуулднам . Муу хамыгаа нутагтаа байх хооронд арыг нь дааж блогийг нь өөдтэй аваад явчмаар бна .
Би нэг баттай бус эх сурвалжаас нэг сонин юм дууллаа . Юу вэ гэхлээр МУГЖ С.Жавхлангийн Сүүлд хийсэн нэг уран бүтээл болох Хөх шоргоолжны домог хэмээх дууг мөн клип ийг зурагтаар цацахыг хориглосон хэмээн чих дэлсэв. Их үнэн үгтэй сайхан дуу Клип нь ч мөн адил өнөөгийн монголчууд бидэнд тулгараад байгаа асуудлыг харуулсан ҮНЭН зохиолтой гоё клип болсон байна билээ.
Ийм Үнэн г хорисон гэж бодохоор бүр нэг дургүй хүрээд байгаа байхгүй юу. Лалар гэж... Ямар тэнэг нь тэгсэн бол... Аа бас дууг нь татахаар оруулчы энд дараад татаад аваарай

Савангийн дуурь ба Форест Гамп

Сая надаас нэг хүн асуулаа. Чи яагаад савангийн дууринд дургүй байдийн гэнээ. Миний хариулт тун энгийн байсан.
Савангийн дуурь монголчуудыг сэтгэхүйн хувьд эвдсэн. Монгол савангийн дуурь үзэгчдийн тоог нийт хүн амтай нь харьцуулвал солонгосын дараа орох биз, дээр нь ч гарч магадгүй. Монголчууд савангийн дуурь үзсэнээрээ үлгэрт итгэх сэтгэхүйтэй болсон. Солонгос кинон дээр 1 нь хорт хавдар тусж нөгөө нь осолд ордог процесс жинхэнэ амьдрал дээр болдоггүй л юмдаа. Тэр сүүлийн үеийн савангийн дуурьнууд бүр үхсэн хүн амилуулдаг болсон байна лээ. Үлгэрт итгэх сэтгэхүй гэдэг маань бэлэнчлэх сэтгэхүй юм даа. Бэлэн хоол биенд муу. Тэрэн шиг бэлэн сэтгэхүй бүр тархинд муу. Бие нь үхсэн ч сэтгэхүй, үзэл суртал нь үлдсэн хүн олон. Учир нь тэд ч бас савангийн дуурь үздэггүй байсан. Харин бие нь байгаа ч сэтгэхүй нь үхсэн хүн Монголоор дүүрэн байна даа. Савангийн дуурь үзэж бэлэн сэтгэхүйтэй болсон тэр хүмүүс тэр баахан томчуудын худлаа үгэнд итгээд бэлэн сая, сая таван зуун төгрөг тэнгэрээс унана гэж бодоод гаргачихаад одоо хойноос нь харамсаад яахав дээ. Дараагийн сонгууль гэхэд савангийн дуурь үзэхээ больж эрүүл сэтгэхүйгээр сэтгэхээ бод доо.
Харин би оронд нь Форест Гамп гэдэг кино үзэж байсан. 2 цаг гаран л үргэлжилдэг кино. Харин савангийн дуурь нэг анги нь нэг цаг, зарим бүр 100 гаруй ангитай. Тэгэхээр та нар амьдралынхаа 100 цаг буюу бараг 5 өдрөө хий дэмий хэнд ч хэрэггүй ТВ гөлөрч өнгөрөөсөн байгаан. Та нарын үзсэн савангийн дуурь нэгээр тогтохгүй биз. Лав л баталгаатай 2-3 сараа хүн бүр хий дэмий өнгөрүүлсэн байгаа. 2 сар гэдэг нь 1440 цаг( багаар бодоход гэж байгаа). Энэ хугацаанд Форест Гампыг 720 удаа үзэж болно. Тэгэхдээ нэг л үзэхэд хангалттай. үлдсэн 1438 цагт нь өөр юм хий. Ядаж унтвал савангийн дуурь үзсэнээс л дээр, сөрөг нөлөөгүй.
За тэр яахав. Яагаад заавал Форест Гамп? Форест Гамп бол зүгээр нэг тэнэг залуугийн тухай кино, хальт харахад. Гэтэл энэ киноноос бид асар их мэдээлэл цуглуулж чадна. Арьс өнгөний үзэл, Америкчууд хөлбөмбөгтөө хэр хайртайг, Вьетнамын дайн, Вьетнамын цаг агаар, Кармен хар салхи, Элвис Пресли, Жон Ленноны үхэл, Америкын хэд хэдэн ерөнхийлөгч, хүйтэн дайн, Мао-н үеийн хятад, хорт хавдарын хүчээ авсан үе гээл бүхнийг харна даа. Би л лав Форест Гамп дээрээс Вьетнамд 1 бороо орохоороо 3 сар ордог гэж мэдээд бороо орох болгонд л хүн болгонд энийг хэлдэг. Өөрөөр хэлвэл маш богино хэсгүүддээ мэдээллүүдийг багтаасан гайхалтай кино
Уул нь яагаад савангийн дуурь үздэггүйгээ бичиж эхэлсэн. Тэгсэн бүр Форест Гамп болоод явчлаа.

Монголчуудын хүндлэх ёс буюу сэтгэхүйн алдаа

Хийх юм олдохгүй ойрд нэг иймэрхүү юм бичдэг болчлоо. Үхэх өдрөө хүлээсэн хүн гэдэг шиг, өөр амьдрал уруу явах өдрөө хүлээх зуураа ийм л юм хийж суухаас даа.
Ардчилсан орны хэл нь хүртэл ардчилсан юм аа. Америк бол дэлхийн ардчилалын хамгийн том төв. Энэ улсаас л дэлхийн ардчилалын том төлөөлөгчид төрөн гарсан, Бенжамин Франклин, Абрам Линколн, Мартин Лютэр Кинг. Англи хэл ч бас ардчилсан хэл. Жишээ нь: Монгол хэлэнд өөрөөсөө хэдэн насаар ах хүнийг дуудах гэж их алцгананааа. Хэн ахаа, та, хэн гуай энээ тэрээ. Нөгээдүүл нь ч тэгэж дуудуулах айхтар дуртай. Харин англи хэлэнд өвөө, эмээ, аав, ээж, ах , эгч хэн нь ч байсан you л гэнэ. Бүр Обамагаа хүртэл чи л гэдэг айхтар ард түмэн. Их бодож sir, mr, mrs. Би одоо ахыгаа дуудах гэж ард нь заавал ахаа гэх ёстой болж таарж байгаан, монголд бол. Хэрвээ Америкд байсан бол ахын нэрийг Жон бол зүгээр Жон л гэж дуудаж таарах юм шиг байгаан. Жон ахаа гэхгүй Жоноо гэвэл Монголд алаад хаячих байлгүй дээ. Чи ёстой нээрээ ахмад настнаа хүндлэхгүй энээ тэрээ гээл. Монгол хэлэнд ах, дүү гэдэг айхтар үгнүүдтэй, Англи хэлэнд ганцхан brother, дүү байна уу ах байна уу хэнд ч хамаагүй brother л бол brother. Яаджийхад энэ brother гэдэг үгээ энгийн үед ашиглахгүй дээр хэлсэн, нэрээр нь л дуудна. Аниа, агаа, эгээ Англи хэлэнд хэзээ ч хэрэггүй. Хэдийгээр энэ хэдэн үг хүний сэтгэхүйд айхтар нөлөөлөхгүй мэт боловч энэ үгнүүд хүний сэтгэхүйг жинхэнэ утгаар нь хог болгоно доо. Багаасаа ийм үгнүүд хэрэглэж хүндлэх ёс гэдэг нэрэн доор дарлуулах сэтгэхүй суусан ийм хүмүүс чөлөөтэй сэтгэж чадахгүй гэсэн үг.
Манай 4 настай дүү намайг чи л гэдэг. Эмээ, өвөө сонсчоод ахыгаа та гээч л гэдийн. Би ямар тэр та гэдэг үгий нь үхэхдээ аваад үхэх биш дээ.

Lakers VS Celtics





Олон олон статистикууд хоорондоо зөрчилдсөн зэвүүн цуврал болж байна даа. Фил Жексон эхний тоглолтонд хожсон цувралдаа хожигдож байгаагүй, бүр 49-0.
Харин НБА-ын түүхэнд 2-2 байгаа үед 5 дахь тоглолтонд хожсон баг ихэвчлэн цувралд хождог үзүүлэлт ч бий, 19-6.
Бостон айлын талбай дээр хожвол цуврал дээр хожих сүүлийн 9 тоглолтныхоо ердөө 1д нь хожсон. Харин Бостон Лакерсын эсрэг 4 удаа 7 дахь тоглолт хийхдээ бүгдэд нь хожсон.
Тэгэхээр одоо ямар нэг түүхэн статистикт биш одоогийн нөхцөл байдалд итгэх хэрэгтэй болж байна.
Бостоны хувьд лидер нь их гурвалын хэн нэгэн биш Рондо болсон гэхэд болно. Даанч Рондо финалын цуврал дээр ганцаарчлан шийдвэр гаргах буюу багийг удирдан залахад туршлага дутна. Тиймээс ядаж их гурвалын 1 нь супер тоглолт үзүүлэх хэрэгтэй. Өмнөх хожсон тоглолтнууд дээр яг л тийм юм болсон. Дээр нь сэлгээнийхэн сайн тоглох нь Бостоны хувьд их чухал Глен Девис, Рашид, Неит, Тони Аллен гэсэн өндөр түвшиний заменүүд байгаа. 2 жилийн өмнө ч Пози, Хаус, Пови чухал үүрэг гүйцэтгэж байлаа.
Харин Лакерсын хувьд гарааныхандаа найдах л хэрэгтэй. Коби жам ёсоороо +30 оноо авах байхаа. Гэвч тэр ганцаараа зүтгээд болохгүй гэдгийг 5 дахь тоглолтон дээр харсан л биз дээ. Түүнээс гадна Артэст Пирсийг хамгаалж чадах уу?, Газол төвдөө доминант байж чадах уу?, Фишерийн чухал үеийн сайн тоглолт гарах болов уу?, Одом шилдэг замен байж чадах уу? гэдэг дээр л Лакерсын хувь заяа хамаарна. Тэгэхдээ Шаннон Браун ч юм уу хэн нэг заменаасаа сайн тоглолт хүлээхэд илүүдэхгүй.
Миний хувьд бол хэн нь хожих нь хамаагүй, лав л өнөөдрийх шиг ийм балайр олон онооны зөрүүтэй тоглолт үзмээргүй л байна.

mNbeat.com coming soon

Цаагуур чинь нэг шинэ сайт мэндлэх гээд байна. Тэгэхдээ зүгээр нэг сайт биш ээ. Хипаап сайт гэж байгаан. Өмнө нь мэр сэр иймэрхүү сайт байсан л юм шиг байгаан. Тэгэхдээ би бол үнэхээр мэдэхгүймаа.
Нэлээн хэд хоногын өмнө дөө алс хязгаарын нутагт суудаг нэг хүүтэй танилцсийн. Их л авьяастай, хар багаасаа сайт нухаж явсан, ирээдүйд Америкийн тагнуулын төв газарт нэвтрэхээр хакер болохоор хүү байна лээ.
Тэгээд нэг хипаап сайт нээнэ л гэж ярьж байсийн би ч бодож л байлаа, энэ ч худлаа даа гэж. Тэгсэн чинь олон олон сайт хийж байгаа л гэж яриад байсийн, зав зайгаараа өөрийхөө юмыг нухсаар байгаад mnbeat.com гэдэг сайт нь нээгдэх тун дөхөөд байх шиг байна. Одоо тэр түрүүнээс хойш яриад байгаа хүн чинь RealMof гэж зарим нь ойлгоо л биз.
Реклам явцан гол зорилгоо мартахжийнэ. Энэ сайт нь жинхэнэ утгаараа хипаап сайт болохоор төлөвлөгдөж байгаа. Чухам энэ сайтаас л та бүхэн хипааптай холбоотой бүхнийг мэдэж болно гэсэн үг. Сэтгэл шингэсэн юм сайн байдаг нь үнэн л юм бол дүүгийн маань сайт монголын топ сайтуудын нэг болох л ёстой.
Монголд хипаап сонсогч хэд байдаг билээ, би л лав мэдэхгүй, гэтэл Монголд хипаап сайт хэд байдаг юм бол, хипаап сайт гэдэг санаа хэдэн хүний толгойноос гарсан юм бол, тэр хүмүүсээс хэд нь Realmof шиг сайтаа нээж бүхнийг өөрөө хийж чадсан бол, яг тодорхой тоо мэдэхгүй л юм, тэгэхдээ тийм олон биш байх шүү.
Та юу сонсодог байх нь хамаагүй ээ. Энэ сайтад ороход хипаап гэдэг хөгжим таны тархийг цэнэглэж, танд кайф өгч чадна гэдэгт би өчүүхэн ч эргэлзэхгүй байна.

Хамтран ажиллах хүсэлтэй хипаап мэддэг, эрч хүчтэй хипаап залуус холбоо барина биз.
Peace all ma homiez

Урт насласан бол хэтэрхий ихийг хийх байсан учираас бурхан тэднийг хажуудаа авсан.





Хэрвээ та нар анзаарч байсан бол би бол хэр барагтаа хипаап гэдэг юмнаас халиад байдаг хүн биш. Тэгэхдээ өөрийн бусад хөгжмийн талаар өчүүхэн мэдлэгээ анзаараад байхад дэлхийн томохоон хөгжмийн урсгалуудад асар том хувь нэмэр оруулсан хүмүүс бүгд л албан ёсны хэллэгээр хэллэгээр цаг бусаар нас барсан байдаг юм шиг байгаан. Тэгээд энэ хэдэн хүний талаар хэдэн үг бичичдэг ч юм уу гэж бодлоо.


Желли Ролл Мортон- 1902 онд жазз хөгжмийг үндэслэсэн гэж үздэг. Анхны жазз дуу, анхны жзз цомог гээд л анхны жазз гэсэн холбогдолтой бүх юм түүнийх. Тэр Нью-Орлеанс-д төрсөн учираас тэр хотыг Жазз хөгжмийн өлгий нутаг гэдэг. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн хувьд хүндрэлтэй байсан ч уран бүтээлээ хийсэр байсан ч 1941 онд Астмаар нас барсан. Хэpвээ '' The Legend of 1900'' гэдэг кино үзжийсэн бол манай баатар Желли Ролл Мортонг дуэлдээд ялдаг даа. Аргагүй л кино юм даа. Желли Ролл Мортонг анх гарж ирсэнээс үхэх хүртэл нь төгөлдөр хуурын ард түүнээс илүү хүн байгаагүй.

Элвис Пресли-Түүний дууг сонсоогүй хүн өчнөөн олон л байх, гэвч түүний нэрийг сонсоогүй хүн байвал зүгээр л насны онигоо л гэсэн үг. Хар багаасаа л хичээл ном биш хөгжим хөөдөг байсан тэр энэ тэрүүгээр хэсэж хөгжим тоглосоор байлаа. Тэр гадна талаасаа бүхий л юмаараа төгс хүн байв. Гэвч тэрээр хөгжимдөө амьдралаасаа илүү анхаарал хандуулдаг байв. Гэр бүлээсээ салж сэтгэл санааны гүн хямралд орж хар тамхинд донтож эхлэсэн юм. Гэсэн хэдий ч 1973-1976 оныг түүний уран бүтээлийн оргил үе гэж үздэг юм. Бүгд түүнийг сонсдог болж алдар хүндийн оргилд хүрсэн ч түүний эрүүл мэнд доройтож хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэнээс үүдэлтэй олон төрлийн өвчин түүнийг зовоож байв. Улмаар 1977 онд тэр олон өвчинөөсөө үүдэн нас барсан. Хэрвээ тэр өөртөө үзэгчидээсээ илүү хайртай байсан бол нас барахгүй л байсан биз.
Мэрилин Монрое(Норма Жеан Мортенсон)- Хагас зууны турш дэлхий дахинд гоо сайхны бэлэгдэл болж яваа жүжигчин, дуучин, модел энэ эмэгтэй энд бичигдсэн бусад одод шиг аугаа дуучин биш боловч тэр ч мөн адил урт насласан бол дэндүү ихийг хийх байсан биз. Амьдралын доод төвшинөөс өөрийн бүхий л нөөц бололцоог ашиглаж дээд төвшин лүү богино хугацаанд гарж чадсан бөгөөд мөн л Элвисийн адил тэр гадаад талаасаа төгс төгөлдөрийн бэлэгдэл байв. Мөн л адил түүний зан ааш, хувийн амьдрал хэзээ ч бусдад сайн сайхнаар хэлэгддэггүй байв.3 нөхөр сольсон, олон олон нүцгэн зураг, ах дүү Кеннедитэй холбоотой өчнөөн л мэдээлэл байдаг л байв. Ер нь эцсийн эцэст шал танихгүй хэдэн сэтгүүлчид хүний хувийн амьдрал ямар ч хамаагүй л байхгүй юу.
36 настайдаа буюу 1962 онд унтлагын
өрөөнөөсөө үхсэн олдсон бөгөөд түүний үхлийг олон янзаар тайлбарладаг ч баталгаатай мэдээлэл олдоогүй хагас зууныг үдэж байна. Тэр том том мөрдөгчид нь олоогүй учирыг гэртээ суугаад хийх юм олдохгүй ийм юм бичээд суужийгаа би олно ч гэж ю байхав. Түүний үхэл ямар нэгэн гадны нөлөөтэй юу эсвэл амьдралаасаа уйдсан энгийн нэгэх одын амиа хорлолт уу ёстой бүү мэд.

Жон Леннон-Хамтлаг гэж юу байдагыг жинхэнэ утгаар нь харуулсан хүмүүс бол Битллз. Саяхан нэг Мккартни цагаан ордонд очоод шагнал авж байх шиг байна лээ. Обама нээх сүрхий Америкийн хөгжимийн урлагт хамгийн том хувь нэмэр оруулсан хөгжимийн зохиолч гэж байгаал юу ч өгчив нэлээн том юм өгсөн байхаа. Мккартни яах аргагүй л аугаа хүн тэхдээ Битлзийн ахлагч Мккартни биш Леннон юм байгаан. Тэр 2ын маргаан хамгын алдартай хамтлагыг тарахад хүргэсэн, 20р зууны хамгийн өндөр амжилт гаргасан хослол бол Мккартни-Леннон боловч тэгээд хэнийх нь зөв юм байгаан 1 ууланд 2 бар байдаггүй гээл Жамуха, Тэмүүжин 2муудалцдаг шиг юм болсон байгаан. Одоо амьд байгаа Полыг биш нас барсан Жоны талаар бичий. Битлзийн дуунуудаас гадна тэр Битлзээс гараад хэд хэдэн хит дуу хийж тэр үедээ үнэхээр л байлдан дагуулдаг байлаа. Тэгээд нэг хэсэг хүний эрх гэж баахан явж уран бүтээлээ хаясан ч бүхий л хүмүүс түүнийг дахин харахыг хүсэж байлаа. 1980 онд уран бүтэлдээ эргэн орж юм хийж эхэлж байтал тэр жилээ гэр лүүгээ орж яваад араасаа 4 удаа буудуулсан гэж байгаан. Тэр буудсан нөхөр нь (Марк Чапман бил үү дээ) Ленноны шүтдэг, хальт таньдаг бас сонирхлоороо дуулчдад байсан юм шиг байгаан. Тэгээд учир зүггүй өөрийгөө дараагийн Леннон гэж боддогоосоо болоод алцан юм уу даа. Тэр бид 2 Леннон болно ч гэж юу байхав, шорондоо очиж Леннон болоо байлгүй дээ.

Боб Марли- Аймар хүн шүү. Дэлхийн эрх чөлөөний бэлэгдэл болж чадсан. Регги урсгалыг үндэслэгчдийн нэг. Түүний дуу бүхэн хүний сэтгэл үрүү орж хүнийг сэргээж чаддаг юм. Итгэхгүй бол сонсоод үзээрэй. Тэр мөн л хар багаасаа дуулж эхэлсэн бөгөөд бүхий л Ямайкчуудын адил гэмт хэргийн ертөнц дунд өссөн. The Wailers хамтлагыг үүсгэн байгуулсан. Тэр хар тамхичин, олон янзын хүүхэнтэй явалддаг байсан гээд л муу талууд өчнөөнтэй л хүн тэр тэгэхдээ амьдралыг бусдаас хэд дахин илүү ойлгосон хүн байв. Анх 1977 оноос л арьсны хорт хавдар маягын өвчинөөр өвчилж эхэлсэн. Гэвч тэр ясны дуучин гэдэгээ баталж уран бүтээлээсээ ердөө холдоогүй юм. Ямайка шиг газарт өдөр тутам л үймээн самуун болдог байв, томоохон хэмжээний үймээн самууны дараа Марли улсынхаа төв талбай дээр өөрийгөө үл хайхран гарч элэг нэгтнүүддээ урам өгж чаддаг байв. Тэр зүгээр дуучин төдийгүй эрх чөлөөний тэмцэгч байлаа. Түүний бүх дуунууд цаанаа ямар нэгэн том утгыг агуулдах байсан юм. Тиймээс ч ард түмнийхээ бахархал болж Ямайкийн үндсэн шашны томоохон төлөөлөгчдийн нэг болсон байв. 1981 онд 36хан настайдаа Германаас Ямайка явах замдаа өөрийгөө үхэх гэж байгаа мэдсэн бөгөөд замдаа Миами хотоод буужээ. Тэр үхэхийнхээ өмнө өөрийн том хүү Зигги Марлид ''Money can't buy life'' буюу ''Мөнгө амьдралыг худалдаж авч чадахгүй'' гэж хэлсэн юм.
Хэдийгээр тэр
үхсэн ч түүний 11 хүүхдийн 6 буюу, 7 хүүгийх нь 6 нь дуучин болж түүний замаар замнасан юм. Саяхан нэг ярилцлаган дээр сурвалжлагч Зиггигээс ''таны эцэг та нарт юу үлдээсэн бэ?'' гэхэд Зигги '' Нэг нэгнээ яаж хайрлах арга замыг'' гэж байна лээ.
Фредди Меркури- Энэ хүнийг сайн мэдэхгүй л дээ. Тэгэхдээ маргаангүй л од. Элдэв янзын тэмцээн уралдаан болгон дээр ''We are the Champions'' гээд дуу яваад байдийн. Тэрийг л дуулсан хүн гэж мэднэ. Тэр бас л галзуу нөхөр байсан байгаан. Тайзан дээр нүцгэн шалдан дуулдаг. The Queen хамгийн шилдэг нь биш гэхэд бүх цаг үеийн шилдэг рок хамтлагуудын нэг байлгүй дээ. Тийм хамтлагын гоцлол дуучин, ахлагч байсан. Ер нь үнэхээр сайн мэдэхгүйм байна аа. Ямартай ч 1991 онд ДОХ-оор үхсэн гэдэг байхаа. Өвчин хэнийг ялгахгүй очдог гэдэг л энэ юм даа.
Тупак Шакур- Уул нь өмнө нь энэ хүний үхлийн талаар бичиж байсан болохоор бичихгүй байя л гэж бодсийн гэвч ийм хүнээ үлдээж биччээд яаж тайван унтах билээ дээ. Ядаж товчхон л бичий. Хипаап гэдэг аугаа том урсгалын алтан үеийн томоохон төлөөлөгч. West-Coast хипаапын хаан. Анх 80аад оны сүүлээс уран бүтээлээ эхэлсэн бөгөөд түүний чадварыг хипаап сонирхогчид биширч байв. Тэр хамгийн нэр хүндтэй утгаар нь нигга байв. Мөн тэр асар ухаалаг хүн байсан бөгөөд сүрхий сүрхий үгнүүд хэлээд хааяа энд тэнд тэр үгнүүд нь ишлэл болцон харагддийн. Тэр ч мөн адил Боб шиг өөрийгөө үхэхийг мэдэрсэн гэж яригддаг юм. 1996 оны 9 сард буудуулж нас барсан бөгөөд үхлийн гол шалтгаан нь одоо болтол олдоогүй л байна.



Майкл Жексон- Саяханы үхэл дээ. Үхэл нь ч яахав 50 наслацан бас, Тупак, Биггигээс 2 дахин их насласан байгаан. Тэгэхдээ тэр жам ёсоороо үхээгүй л хүн шүү дээ. Тэр дэлхий дахины хамгийн тод гялалздаг од нь байсан үе нь 80-90 он. Мөн л эрх чөлөөний аугаа их дуулаач. Түүний эцэг эх 10 хүүхэд төрүүлсэн, 1 нь төрөхийн хүндрэлээр үхсэн, үлдсэн 9 нь бүгд дуучин. Тэд нар дундаас хамгийн авьяастай нь Майкл байсан. 5н настайдаа л гэр бүлийхээ хамтлагт дуулж эхэлсэн. Түүнийг ч бусдын адил хэл амны бай болгодог байв. Ямартай ч хипаап ч байсан транс ч байсан ер ньюм сонсож чаддаг чихтэй хүн бол Жексоныг биширдэг. Амьдралыхаа сүүлийн жилүүдийг хүн хэцүү байдалд өнгөрүүлсэн. Бага насны хүүхэд оролдсон хэрэг энээ тэрээ ч бил үү. Юу ч гэсэн цаа чинь бидэнд хамгийн наад цах нь Moon-Walk гэдэг юмыг зааж өгсөн хүн шүү дээ. Өөр хэн түүн шиг тийм гайхалтай хөдөлгөөнүүд бодож олох вэ дээ. Өчнөөн олон дуу нь хит болсон Thriller юу ч гэсэн хамгийн олон зарагдсан цомог, тоо нь янз янзаар л яригддаг юм шиг байгаан. Тэр үед хөгжиж буй орнуудад зарагдаж буй цомогны тоог гаргах боломжгүй байсан ч гээд байл уу даа. 110 сая хэвлэгдсэн л гэдийн байна лээ. 110 сая зарагдсан юм байлгүй.



BeaT LA





















Зиа аврагын төлөө Боостон Сээлтикс болон Лос Анжелис Лэекэрс багууд хоорондоо үнэхээр гал асаасан ширүүн тоглолтуудийг хийгээд эхэлсэн байгаа.
Док риверс өөрийгөө үнэхээр агуу багийн агуу дасгалжуулагч гэдгээ дахин батлахуу?
Эсвэл Пил жэксон 2008 оныхоо шившэгт хутгалдсан явдалыг гавягаар цайруулахуу?
Ямартаа ч 2 баг эхний 2 тоглолтоо Лэекэрсийн талбай дээр хийсэн .
Одоогоор цувралын харьцаа 1:1 байгаа Эхний тоглолтонд талбайн эзэн баг Лэекэрс 102:89 ийн харьцаатай хожсон бол 2дахь тоглолт дээр Сэлтикс 103:94 ийн харьцаатай хожиж 1:1 болсон бна . Одоо 3 4 5 дахь тоглолтууд Боостоны талбай дээр болно...

Татаж уналаа л даа

Өө хараал ид гэж яг татаж уналаа л даа.

Намайг уучлаарай! [AGPM]

Энэ бол миний амьдралын жинхэнэ үнэн
Хэн бол, Миний амьдралын жинхэнэ үнэ нь?
Чи бол миний амьдралыг тэтгэгч хүн нь
Би бол чиний амьдралыг тэтгэгч гүн нь
Ийм байхад яагаад бид үл ойлголцном
Би гайхаад "Яагаад би ийм хойлог болцым?"
Гэж өөрөө өөрөөсөө асууна
Гэр бүлийн хэрүүлээ чамаасаа бас нууна
Гэнэт тэр бүгдийг хэлэнгүүт бүгд буруугаар эргэнэ
Харанхуйд автан хайрт минь байхгүй хүнийг байгаа гэнэ
Харин би үнэнээ хэлэн чи минь
л надад ганцхан гэнэ
Хамгийн гол нь энэ бүхэн л миний хэлэх ганц үнэн
Хамаг юм оронгоороо эргэж
Хар толгойг минь аянга ниргэж
Үзсэн амьдрал минь нүдний өмнө жирс хийнэ
Үлдсэн амьдрал минь нүдээ нээсэн ч бүрсийнэ
Үнэндээ би чамтай л учрах гэж
Өөр бусдаас чамайг нууж харах гэж
Өнгөт орчлонд төрсөн юм даа гэлтэй
Үгүй бишээ гээд чи минь наддаа хэл дээ?
Хайраа бидний хүсэл мөрөөдөл нэг байхад
Харанхуйн хаанчлал нурж үүр цайх нь
Хэний ч теоромоор илэрхий
Бидний зоригоор хэлтэрхий
Биет хэзээ ч үл эвдэрхийн
Тиймээ би хэтэрхий
Тэнэг гэдгийгээ бас мэдэрхийн
Хааяа, хэдий тийм ч гэсэн
Чинийхээ төлөө тэнэг зангаа дарж тэснэ
Хэн ч биш байхад минь чи минь л анх гарч ирсэн
Гэтэл одоо чи минь итгэлээ алдаад даарчихсан
Гэгээн хайрыг хүсэн надруугаа яарчихсан
Байгааг нь мэдэлгүй би дэндүү их алдаж
Бараан муухай бодол чамдаа халдааж
Тэрийгээ мэдэлгүй би бүр дахиад тэнэглэж
Тэнэг тэнэг зүйлсээр тархиа цэнэглэж
Чиний зүрх сэтгэлийг дэндүү ихээр гомдоожээ
Гэсэн хэдий ч чи минь наддаа битий гомдоочээ
Гэж би чамаасаа чин сэтгэлээсээ гуймаар байна
Гомдсон сэтгэлийг чинь тайтгаруулан тэврээд хамтдаа уйлмаар байна
Даанч чи бид хоёр бие биенээсээ дэндүү хол юм
Тиймээс бие биендээ итгэх нь л хамгийн гол нь
Гэдгийг чи минь ойлгох хэрэгтэй
Учир нь бид хамтдаа л биш бол амьдрахад бэрхтэй...

Герман хипаап


Sabrina Setlur - Du Liebst Mich Nicht

Энэ хүүхний энэ дууг нодлин манай нэг ах надад сонсгож байсан юм.  Ёстой янзтай гоё дуу өөр хэлэх ч үг алга. Дэлгэрэнгүйг үзээд сонсоод үзээрэй дэггүй согоонууд минь!

Сенсац №2

 Улаанбаатарын цагаар маргааш буюу 2010 оны 6-р сарын дөрөвний өдөр Сүх жанжны талбайд Ozomatli хэмээх тоглолт хийх юм гэнэ. Гэвч тэд дэлхий даяар өөрсдийн аялан тоглолтынхоо зарыг тараахдаа "Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Монголд тоглолтоо хийнэ" гэсэн байдалтайгаар цацаж байгаа юм. Бид одоо тэгээд Хятад (өөрөөр хэлвэл хужаа) хүмүүс болж таарах уу? Та бүхэн итгэхгүй бол энд дараад upcoming shows гэснийг нь хараарай! Mongolia, China гэж байгаа. Хэдий хөгжлөөр дорой буурай байж болох ч гэсэн ингэж доромжлуулж болохгүй шүү дээ Монголчуудаа! Магадгүй энэ бүхэн эндүүрэл байсан байж болох талтай. Өөрөөр хэлвэл энэ бүхэн Хятадын ээлжит явуулга ч байж болох юм. Урд өмнө нь Хятадууд Чингис хааны зургийг ноён болгоод өөрсдийнхөө хаадыг хүн буюу joker болгон хөзөр хийж цацаж байсан. Мөн Монголын нутаг дэвсгэрийг өөрсдийн муж мэтээр зурж тарааж байсан. Энэ бүхний учир зангилаа яг юу болох талаар мэдэх юм алга. Хэрэв албан тушаал сайтай, танил тал ихтэй хүн энэхүү мэдээллийг уншиж байвал ямар ч байсан холбогдох хүмүүст нь энэ талаар мэдэгдэж эндүүрэл андуурал болсон бол тэр бүхнийг нь засаж залруулж өгөхийг хүсье!

Гээд Сэтгэ.мн-д нийтлээд удаагүй байж байтал засаад Ulaanbaatar, Mongolia болгочихсон байх юм. Их шуурхай байна шүү! :)

Сайхан хүүхнүүд


Өө энэ одоо бас юу вээ?
Аа бас нэг юм хэлчий энэ ямар нэгэн сонгуулийн сурталчилгаа биш шүү.

Aмьдрах сайхааан

Ёоо амьдралаа гэж нээрээ амьд явахад элгий элгийн юм их тохиолдоно шүү .

Зиа Гамбууш ахаа дүүгээ уучлаарай.Амжилт хүсий эгчээ...

Хятад хипаап



歌詞
[Crazy Chef]
用自己血肉之軀護住未來的希望
一剎那與親愛的人陰陽相隔
與死神在賽跑 奔跑 呼喊在廢墟的每個角落
挽留住一個個的生命 超越了血緣
同一個血脈創造著奇跡
無論你在哪裡 都要都要找到你
不離不棄 震垮了家園 震不垮我們的背脊
希望再次崛起
[K-Lee]
雙眼定格在汶川地震畫面
淚水已經模糊了我的視線
揪心的疼 讓我無語寧咽
我苛首問蒼天 你住著何方神仙
怎麼如此殘忍 怎麼如此絕戀
蒼天啊蒼天 請你睜開雙眼
十三億中華兒女永遠血脈相連
攜起手來 中華民族定勝天
[廖雋嘉]
讓我們的手和手放在一起
讓我們的心和心住在一起
[Woo Tacc]
房屋在倒塌 有些人壓斷了手 有些人壓斷了腳
甚至有些人失去了生命 在哭的大人 在哭的老人
甚至在哭的小孩 一次的地震 帶走的是家人
朋友 甚至更多更多 這是場悲劇
上帝帶走幾萬人的一場悲傷電影
天子犯法與庶民同罪 上帝 這次你是錯的
希望你能負上責任 給幸存下來的人
我在祈禱 為即將振作起來的人們
[MC仁]
一個震 強大的力量來於地心
一個震 強大的力量來於人心
一把火燃起了中國人的心
每個人的面前 每一個人的生命
每天的新聞叫每個人小心
每個人的每一天 尋找什麼生命
什麼的聲音叫我們思考生命
救命叫起了心裡的回應
[廖雋嘉]
讓我們的手和手放在一起
讓我們的心和心住在一起
[PD Doggy]
支離破碎的牢籠 無法將你困住著
把絕望換成希望 誰都不能認輸的
在這一刻 你並不孤單 不是一個 不止一個
快把擦干眼淚 別怕 因為有我在這
暴風雨過後 我牽你的手 你凍透了就讓我把痛苦
從你的身邊統統帶走
我最親愛的朋友 請相信 不管在哪 我都陪你走到最後
[呆寶靜]
過去美好的世界在瞬間坍塌
孩子爬出廢墟卻不見爸媽
放聲哭喊著 悲傷被暴雨衝刷
有點冷有點疼有點害怕找不到家
我聽到了山的那一頭無數的心跳
你知道風雨過後的彩虹總讓人微笑
天大的苦難除以十三個億
我還有用不盡的勇氣 足夠撐起新的天地
[black box 不可抗力 bamboo young cee]
電視中播放著灰白的畫面
天空中有太多不再歸來的大雁
當我強忍著把淚水往下咽
四周圍充滿了沒有對白的掛念
留下所有悲傷 Crashing to memorize
我把所有徽章 Pass to the paradise 
當我們被迫著 Look at how shit has been
我大聲的說著 We surviving by any means
[小驢-Tommy]
我抗拒這種恐懼 恐懼這種失落
但是卻抗拒不掉我心裡的這份難過
閃爍 淚光中我陪你一起度過
不放棄 再努力 創造新的奇跡
再大的困難除以十三億 它也會變的渺小
再渺小的愛乘以十三億 它就是愛的海洋
那就是希望 給我們帶來光芒
不再讓同胞流浪
[顏社PG from NS-69]
生命太微小 淚水的味道
懷念著從前微笑的美好
而眼前景像告訴你回不去
如果不把眼淚擦去 你要怎麼微笑
上帝不會告訴你他下步會要怎麼做
但請你擦去淚痕你知道該往哪走
Keep ya head up 因為你還站著
請你堅強Cuz life must goes on
[廖雋嘉]
讓我們的手和手放在一起
讓我們的心和心住在一起
[Sbazzo]
到了兩點二十八分 痛苦再次加深
這次災難永遠在我心裡扎根
脆弱的生命擁有著勇敢表現
別害怕 這是上帝給的考驗
證明我們有多麼堅強團結
任何現像都能穿越
讓我的每句話接觸你的靈魂
雖然家被壓倒 但是壓不倒我們的精神
[楊帆]
汶川 中國 加油
我看見 這地裂山崩
我聽見 這廢墟中傳出的微弱的哭聲
初次體會這種徹骨的悲痛
面對大難 誰能夠無動於衷
我們不是無能為力 盡一己之力 結眾志成城
這愛心在災區上空
共同祈福 鑄成壓不垮的脊柱
壓不垮的中國人的鋼筋鐵骨
[鳳凰鳴]
無情的大地 給我們的家園 帶來沉重的打擊
將國人的心喚醒 巨龍將要蘇醒
誰也停止不了我們前行 穿越黑暗直到黎明
鳳凰鳴 歌頌生命
大地無情 人有情 不分你我的歲月 原來一直都在身邊
中國人的團結 震驚全世界
告訴他們我們就叫中國人 在這片土地上頑強地生存
心連心 溫暖每顆受傷的心
[廖雋嘉]
讓我們的手和手放在一起
讓我們的心和心住在一起

Энэ яг юу вэ хэлээд өгөөч
Шан шун гүн ду фан
Шан хай син гуй тан
Сан си хуан хуй ган
Сан фай юү туй хан ч гэх шиг ха ха ер нь хятад рэп дууны үг зохионоо аягү амархан юм бээшдээ ха ха




Байз байз байз ер нь ээ водоод байх нь ээ өвөр монгол нь илүү хөгжилтэй юмуу.

2уулаа арьсан бөмбөг алгадах уу
Аль эсвэл ярьшиг төвөгтэй замаар уралдахуу
Ха ха хэцүү юм байна аа вахахаа

Michael Jackson Thriller [Вокзал дээр]

Эд нар нээрээ гоё шаажийнаа уг нь...

Хүний тархи амьдаараа өтчихсөн байна

Ёоо сода гэж... Яаж явжийлаа даа мэдкүү ямар ч байсан http://tomuush.blogspot.com/ ийм нэртэй блогоор аялж яваад ийм юм оллоо. Хүн нээрээ энэ дэлхийн хамгийн сэжгийн балиар заваан бас хамгийн сайхан үзэсгэлэнтэй амьтан гэж үнэн юмаа! За одоо оршил хэтэрлээ гол сэдэвтээ оръё.
Нэгэн хөгшин өвгөний толгойноос 1000 гаруй өт гаржээ. Ноён Шота Фужирава Японы Жифv мужын иргэн японы vндэсний хоол болох сvши болон бусад тvvхий загас идэх ихэд дуртай байжээ. Тэрбээр бараг өдөр болгон нэгэн хэвийн хоол идэх зуршилтай байж. Сvvлийн 3 жилд толгойн маш ихээр өвдөж эхэлж, стрест их амархан орж ууртай болж, эхэлсэн гэж гэр бvлийнхан мэдээлсэн байдаг ажээ. Гэр бvл нь тvvний энэ өөрчлөлт эрvvл мэндийн шалтгаантай байж магадгvй гэж бодоод эмнэлэгт vзvvлсэн аж. Тархины ренткений зураг авхуулж бvхэл төрлийн шинжилгээ хийж маш гайхмаар эсвэл сэтгэл тvгшээм дvгнэлтэнд хvржээ. Эмч нар тvvний арьсны дотор жижиг жижиг хөдөлгөөнт амьд зvйл байна гэж ээ. Ноён Шота Фужирава өөрийгөө золиосолж тvvний тархинд юу болж байгааг vзvvлэхээр шийдсэн байна. Ингээд доорх зурганд та бvхэн харж байгаа байх. Тvvний тархи шимигч өт болон загасны түрс (өндөгөөр) дvvрсэн аж. Эмч нар одоохондоо хэрхэн ийм зvйл тохиолдсоныг тодорхойлоогvй байгаа юм байна. Дэлгэрэнгүйг үзэж зургийг нь харна уу!

Яашка

 Дээр үед нэг ийм юм хийжийсийн байна...
Будаг ертөмцийг аварна
Бус харин ч бүүр самарна
Бузар нүүрээ будгаар халхалсан яашка даварна
Буруу замын гичий баарны талбайд таваргана
Бөөлжис цутгам уруул ам нь дарваан
Бүхий л насны эрчүүдийг жагсаалтандаа хамраана
Баян залуусыг андахгүй хараална
Бүлэг бүлгээрээ түүн дээр хүрээлнэ
Бүгдийн харцыг өөр дээрээ татах гэж эрмэлзээнэ
Танил болсон буудлын босгыг элээнэ
Хайрт минь гэж амны зоргоор худлаа хэлээ л
Хар хөлсөө цувуулан байж 1 шөнийн жаргал түлээ л
Энийгээ тэгээд нэрлэнэ” амьдралын хичээл”
Өөрт нь харин энэ нь тэжээл...

Элээктроо таанц

Зиа энэ бичлэгийг уг нь түрүүн оруулцан вайсын тэгсэн вагш аваачаад Дэлээтлээд хаячиж нахиад оруулнаа . Тэхээр ийм байна түрүү жил л энийг анх үзжийсийн яахав дээр үеийнх ч гэсэн одоо хүртэл надаа гоё санагддийн тэгээ л нэмцийн . Тэр эрчүүдийн багийн цагаан залуу үнэн галзуу . Охидийн багийн тэр урт үстэй бас лаг вайгаамаа яар ч л байсан толгойгоо хөдөлгөхөөр үс нь зэвүүн харагдаад бгамда.

Walt Disney World Quest: Magical Racing Tour [тоглоом]



Хүүхэлдэйн кинонд, ялангуяа Walt Disney-ийн үлгэрийн баатруудад дургүй хүүхэд тэр байтугай том хүн ч үгүй биз. Тиймээс бид та бүхэндээ дуртай хүүхэлдэйн киноныхоо баатрыг удирдан өөрийгөө хөгжөөн уралдах боломжийг олгож байна. Энэхүү тоглоом нь ерөнхийдөө та бидний сайн мэдэх "Crash Bash" тоглоомтай маш их адилхан юм. Тиймээс та бүхний сонирхлыг бүр ч ихээр татаж байгаа байх. Уйдсан үед тань сэтгэлийг тань сэргээх шидэт уралдаант энэхүү тоглоомыг та тоглохгүй өнгөрч болохгүй шүү! Бас нэг юмыг нэмж хэлэхэд энэхүү тоглоомыг суулгана гэсэн ойлголт байхгүй. Зүгээр л татаж авсан .rar файлаа extract хийн задлаад л ёстой нээрээ дураараа тоглож болно. Үнэхээр хөөрхөн тоглоом шүү!

Говийн гайхамшигт хүмүүс

Энэ их гоё видео байнаа. Хэрэв та Монгол хүн мөн л бол заавал үзээрэй!

Чөтгөр шүглэсэн суурин

Utube-ээр аялж яваад нэг ийм видео оллоо. Гадаадууд л хийсэн юм шиг байна. Монголын сүнстэй хотхон гэнээ хэхэ нэг үзээд үзэхгүй юу дөө хүмүүсээ! Би зүгээр хальт хальт гүйлгэж л харлаа. Учир нь одоо шөнийн гурван цаг болж байна. Унтмаар байна. Өглөө босч үзэж байгаад таалагдвал Сэтгэ.мн-д хийхийг бодноо...

Чойр хот дахь гудамжны хүүхдүүд

Мэдэхгүй ээ... Англиш мэдэхгүй болохоор ойлгохгүйм. Яг юугээд байгаа гадаадууд вэ! Монгол үрс маань лав урдаас нь алы шүү гээл зангидсан гар харуулаад л хэдий гудамжинд өлсөж цангаж ядарч яваа ч гэсэн их омголон байнаа хэхэ. Бидний ирээдүй шүү дээ энэ хүүхдүүд чинь. Төр засаг асрамжиндаа авчихаж болдоггүй л юм байхдаа.

Хичээвэл яаааг энүүн шиг болно


Энэ Jim Carrey гэж нээрээ элэг авдаг нөхөр байхынмаа хаха... Энэ хүнийг л жинкэн Чарли Чаплингийн дараах хүн төрөлхтнийг хөгжөөх гэж төрсөн хүн гэлтэй...

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!