Монголчуудын хүндлэх ёс буюу сэтгэхүйн алдаа

Хийх юм олдохгүй ойрд нэг иймэрхүү юм бичдэг болчлоо. Үхэх өдрөө хүлээсэн хүн гэдэг шиг, өөр амьдрал уруу явах өдрөө хүлээх зуураа ийм л юм хийж суухаас даа.
Ардчилсан орны хэл нь хүртэл ардчилсан юм аа. Америк бол дэлхийн ардчилалын хамгийн том төв. Энэ улсаас л дэлхийн ардчилалын том төлөөлөгчид төрөн гарсан, Бенжамин Франклин, Абрам Линколн, Мартин Лютэр Кинг. Англи хэл ч бас ардчилсан хэл. Жишээ нь: Монгол хэлэнд өөрөөсөө хэдэн насаар ах хүнийг дуудах гэж их алцгананааа. Хэн ахаа, та, хэн гуай энээ тэрээ. Нөгээдүүл нь ч тэгэж дуудуулах айхтар дуртай. Харин англи хэлэнд өвөө, эмээ, аав, ээж, ах , эгч хэн нь ч байсан you л гэнэ. Бүр Обамагаа хүртэл чи л гэдэг айхтар ард түмэн. Их бодож sir, mr, mrs. Би одоо ахыгаа дуудах гэж ард нь заавал ахаа гэх ёстой болж таарж байгаан, монголд бол. Хэрвээ Америкд байсан бол ахын нэрийг Жон бол зүгээр Жон л гэж дуудаж таарах юм шиг байгаан. Жон ахаа гэхгүй Жоноо гэвэл Монголд алаад хаячих байлгүй дээ. Чи ёстой нээрээ ахмад настнаа хүндлэхгүй энээ тэрээ гээл. Монгол хэлэнд ах, дүү гэдэг айхтар үгнүүдтэй, Англи хэлэнд ганцхан brother, дүү байна уу ах байна уу хэнд ч хамаагүй brother л бол brother. Яаджийхад энэ brother гэдэг үгээ энгийн үед ашиглахгүй дээр хэлсэн, нэрээр нь л дуудна. Аниа, агаа, эгээ Англи хэлэнд хэзээ ч хэрэггүй. Хэдийгээр энэ хэдэн үг хүний сэтгэхүйд айхтар нөлөөлөхгүй мэт боловч энэ үгнүүд хүний сэтгэхүйг жинхэнэ утгаар нь хог болгоно доо. Багаасаа ийм үгнүүд хэрэглэж хүндлэх ёс гэдэг нэрэн доор дарлуулах сэтгэхүй суусан ийм хүмүүс чөлөөтэй сэтгэж чадахгүй гэсэн үг.
Манай 4 настай дүү намайг чи л гэдэг. Эмээ, өвөө сонсчоод ахыгаа та гээч л гэдийн. Би ямар тэр та гэдэг үгий нь үхэхдээ аваад үхэх биш дээ.

1 сэтгэгдэл:

Бадрах said...

күэ мөн зөв яриатай гар шүү уг нь

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!