Улаанбаатарын цагаар маргааш буюу 2010 оны 6-р сарын дөрөвний өдөр Сүх жанжны талбайд Ozomatli хэмээх тоглолт хийх юм гэнэ. Гэвч тэд дэлхий даяар өөрсдийн аялан тоглолтынхоо зарыг тараахдаа "Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Монголд тоглолтоо хийнэ" гэсэн байдалтайгаар цацаж байгаа юм. Бид одоо тэгээд Хятад (өөрөөр хэлвэл хужаа) хүмүүс болж таарах уу? Та бүхэн итгэхгүй бол энд дараад upcoming shows гэснийг нь хараарай! Mongolia, China гэж байгаа. Хэдий хөгжлөөр дорой буурай байж болох ч гэсэн ингэж доромжлуулж болохгүй шүү дээ Монголчуудаа! Магадгүй энэ бүхэн эндүүрэл байсан байж болох талтай. Өөрөөр хэлвэл энэ бүхэн Хятадын ээлжит явуулга ч байж болох юм. Урд өмнө нь Хятадууд Чингис хааны зургийг ноён болгоод өөрсдийнхөө хаадыг хүн буюу joker болгон хөзөр хийж цацаж байсан. Мөн Монголын нутаг дэвсгэрийг өөрсдийн муж мэтээр зурж тарааж байсан. Энэ бүхний учир зангилаа яг юу болох талаар мэдэх юм алга. Хэрэв албан тушаал сайтай, танил тал ихтэй хүн энэхүү мэдээллийг уншиж байвал ямар ч байсан холбогдох хүмүүст нь энэ талаар мэдэгдэж эндүүрэл андуурал болсон бол тэр бүхнийг нь засаж залруулж өгөхийг хүсье!
Гээд Сэтгэ.мн-д нийтлээд удаагүй байж байтал засаад Ulaanbaatar, Mongolia болгочихсон байх юм. Их шуурхай байна шүү! :)
0 сэтгэгдэл:
Post a Comment
Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D