Lakers VS Celtics





Олон олон статистикууд хоорондоо зөрчилдсөн зэвүүн цуврал болж байна даа. Фил Жексон эхний тоглолтонд хожсон цувралдаа хожигдож байгаагүй, бүр 49-0.
Харин НБА-ын түүхэнд 2-2 байгаа үед 5 дахь тоглолтонд хожсон баг ихэвчлэн цувралд хождог үзүүлэлт ч бий, 19-6.
Бостон айлын талбай дээр хожвол цуврал дээр хожих сүүлийн 9 тоглолтныхоо ердөө 1д нь хожсон. Харин Бостон Лакерсын эсрэг 4 удаа 7 дахь тоглолт хийхдээ бүгдэд нь хожсон.
Тэгэхээр одоо ямар нэг түүхэн статистикт биш одоогийн нөхцөл байдалд итгэх хэрэгтэй болж байна.
Бостоны хувьд лидер нь их гурвалын хэн нэгэн биш Рондо болсон гэхэд болно. Даанч Рондо финалын цуврал дээр ганцаарчлан шийдвэр гаргах буюу багийг удирдан залахад туршлага дутна. Тиймээс ядаж их гурвалын 1 нь супер тоглолт үзүүлэх хэрэгтэй. Өмнөх хожсон тоглолтнууд дээр яг л тийм юм болсон. Дээр нь сэлгээнийхэн сайн тоглох нь Бостоны хувьд их чухал Глен Девис, Рашид, Неит, Тони Аллен гэсэн өндөр түвшиний заменүүд байгаа. 2 жилийн өмнө ч Пози, Хаус, Пови чухал үүрэг гүйцэтгэж байлаа.
Харин Лакерсын хувьд гарааныхандаа найдах л хэрэгтэй. Коби жам ёсоороо +30 оноо авах байхаа. Гэвч тэр ганцаараа зүтгээд болохгүй гэдгийг 5 дахь тоглолтон дээр харсан л биз дээ. Түүнээс гадна Артэст Пирсийг хамгаалж чадах уу?, Газол төвдөө доминант байж чадах уу?, Фишерийн чухал үеийн сайн тоглолт гарах болов уу?, Одом шилдэг замен байж чадах уу? гэдэг дээр л Лакерсын хувь заяа хамаарна. Тэгэхдээ Шаннон Браун ч юм уу хэн нэг заменаасаа сайн тоглолт хүлээхэд илүүдэхгүй.
Миний хувьд бол хэн нь хожих нь хамаагүй, лав л өнөөдрийх шиг ийм балайр олон онооны зөрүүтэй тоглолт үзмээргүй л байна.

0 сэтгэгдэл:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!