Хэрвээ та нар анзаарч байсан бол би бол хэр барагтаа хипаап гэдэг юмнаас халиад байдаг хүн биш. Тэгэхдээ өөрийн бусад хөгжмийн талаар өчүүхэн мэдлэгээ анзаараад байхад дэлхийн томохоон хөгжмийн урсгалуудад асар том хувь нэмэр оруулсан хүмүүс бүгд л албан ёсны хэллэгээр хэллэгээр цаг бусаар нас барсан байдаг юм шиг байгаан. Тэгээд энэ хэдэн хүний талаар хэдэн үг бичичдэг ч юм уу гэж бодлоо.
Желли Ролл Мортон- 1902 онд жазз хөгжмийг үндэслэсэн гэж үздэг. Анхны жазз дуу, анхны жзз цомог гээд л анхны жазз гэсэн холбогдолтой бүх юм түүнийх. Тэр Нью-Орлеанс-д төрсөн учираас тэр хотыг Жазз хөгжмийн өлгий нутаг гэдэг. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн хувьд хүндрэлтэй байсан ч уран бүтээлээ хийсэр байсан ч 1941 онд Астмаар нас барсан. Хэpвээ '' The Legend of 1900'' гэдэг кино үзжийсэн бол манай баатар Желли Ролл Мортонг дуэлдээд ялдаг даа. Аргагүй л кино юм даа. Желли Ролл Мортонг анх гарж ирсэнээс үхэх хүртэл нь төгөлдөр хуурын ард түүнээс илүү хүн байгаагүй.
Элвис Пресли-Түүний дууг сонсоогүй хүн өчнөөн олон л байх, гэвч түүний нэрийг сонсоогүй хүн байвал зүгээр л насны онигоо л гэсэн үг. Хар багаасаа л хичээл ном биш хөгжим хөөдөг байсан тэр энэ тэрүүгээр хэсэж хөгжим тоглосоор байлаа. Тэр гадна талаасаа бүхий л юмаараа төгс хүн байв. Гэвч тэрээр хөгжимдөө амьдралаасаа илүү анхаарал хандуулдаг байв. Гэр бүлээсээ салж сэтгэл санааны гүн хямралд орж хар тамхинд донтож эхлэсэн юм. Гэсэн хэдий ч 1973-1976 оныг түүний уран бүтээлийн оргил үе гэж үздэг юм. Бүгд түүнийг сонсдог болж алдар хүндийн оргилд хүрсэн ч түүний эрүүл мэнд доройтож хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэнээс үүдэлтэй олон төрлийн өвчин түүнийг зовоож байв. Улмаар 1977 онд тэр олон өвчинөөсөө үүдэн нас барсан. Хэрвээ тэр өөртөө үзэгчидээсээ илүү хайртай байсан бол нас барахгүй л байсан биз.
Мэрилин Монрое(Норма Жеан Мортенсон)- Хагас зууны турш дэлхий дахинд гоо сайхны бэлэгдэл болж яваа жүжигчин, дуучин, модел энэ эмэгтэй энд бичигдсэн бусад одод шиг аугаа дуучин биш боловч тэр ч мөн адил урт насласан бол дэндүү ихийг хийх байсан биз. Амьдралын доод төвшинөөс өөрийн бүхий л нөөц бололцоог ашиглаж дээд төвшин лүү богино хугацаанд гарж чадсан бөгөөд мөн л Элвисийн адил тэр гадаад талаасаа төгс төгөлдөрийн бэлэгдэл байв. Мөн л адил түүний зан ааш, хувийн амьдрал хэзээ ч бусдад сайн сайхнаар хэлэгддэггүй байв.3 нөхөр сольсон, олон олон нүцгэн зураг, ах дүү Кеннедитэй холбоотой өчнөөн л мэдээлэл байдаг л байв. Ер нь эцсийн эцэст шал танихгүй хэдэн сэтгүүлчид хүний хувийн амьдрал ямар ч хамаагүй л байхгүй юу.
36 настайдаа буюу 1962 онд унтлагын өрөөнөөсөө үхсэн олдсон бөгөөд түүний үхлийг олон янзаар тайлбарладаг ч баталгаатай мэдээлэл олдоогүй хагас зууныг үдэж байна. Тэр том том мөрдөгчид нь олоогүй учирыг гэртээ суугаад хийх юм олдохгүй ийм юм бичээд суужийгаа би олно ч гэж ю байхав. Түүний үхэл ямар нэгэн гадны нөлөөтэй юу эсвэл амьдралаасаа уйдсан энгийн нэгэх одын амиа хорлолт уу ёстой бүү мэд.
Жон Леннон-Хамтлаг гэж юу байдагыг жинхэнэ утгаар нь харуулсан хүмүүс бол Битллз. Саяхан нэг Мккартни цагаан ордонд очоод шагнал авж байх шиг байна лээ. Обама нээх сүрхий Америкийн хөгжимийн урлагт хамгийн том хувь нэмэр оруулсан хөгжимийн зохиолч гэж байгаал юу ч өгчив нэлээн том юм өгсөн байхаа. Мккартни яах аргагүй л аугаа хүн тэхдээ Битлзийн ахлагч Мккартни биш Леннон юм байгаан. Тэр 2ын маргаан хамгын алдартай хамтлагыг тарахад хүргэсэн, 20р зууны хамгийн өндөр амжилт гаргасан хослол бол Мккартни-Леннон боловч тэгээд хэнийх нь зөв юм байгаан 1 ууланд 2 бар байдаггүй гээл Жамуха, Тэмүүжин 2муудалцдаг шиг юм болсон байгаан. Одоо амьд байгаа Полыг биш нас барсан Жоны талаар бичий. Битлзийн дуунуудаас гадна тэр Битлзээс гараад хэд хэдэн хит дуу хийж тэр үедээ үнэхээр л байлдан дагуулдаг байлаа. Тэгээд нэг хэсэг хүний эрх гэж баахан явж уран бүтээлээ хаясан ч бүхий л хүмүүс түүнийг дахин харахыг хүсэж байлаа. 1980 онд уран бүтэлдээ эргэн орж юм хийж эхэлж байтал тэр жилээ гэр лүүгээ орж яваад араасаа 4 удаа буудуулсан гэж байгаан. Тэр буудсан нөхөр нь (Марк Чапман бил үү дээ) Ленноны шүтдэг, хальт таньдаг бас сонирхлоороо дуулчдад байсан юм шиг байгаан. Тэгээд учир зүггүй өөрийгөө дараагийн Леннон гэж боддогоосоо болоод алцан юм уу даа. Тэр бид 2 Леннон болно ч гэж юу байхав, шорондоо очиж Леннон болоо байлгүй дээ.
Боб Марли- Аймар хүн шүү. Дэлхийн эрх чөлөөний бэлэгдэл болж чадсан. Регги урсгалыг үндэслэгчдийн нэг. Түүний дуу бүхэн хүний сэтгэл үрүү орж хүнийг сэргээж чаддаг юм. Итгэхгүй бол сонсоод үзээрэй. Тэр мөн л хар багаасаа дуулж эхэлсэн бөгөөд бүхий л Ямайкчуудын адил гэмт хэргийн ертөнц дунд өссөн. The Wailers хамтлагыг үүсгэн байгуулсан. Тэр хар тамхичин, олон янзын хүүхэнтэй явалддаг байсан гээд л муу талууд өчнөөнтэй л хүн тэр тэгэхдээ амьдралыг бусдаас хэд дахин илүү ойлгосон хүн байв. Анх 1977 оноос л арьсны хорт хавдар маягын өвчинөөр өвчилж эхэлсэн. Гэвч тэр ясны дуучин гэдэгээ баталж уран бүтээлээсээ ердөө холдоогүй юм. Ямайка шиг газарт өдөр тутам л үймээн самуун болдог байв, томоохон хэмжээний үймээн самууны дараа Марли улсынхаа төв талбай дээр өөрийгөө үл хайхран гарч элэг нэгтнүүддээ урам өгж чаддаг байв. Тэр зүгээр дуучин төдийгүй эрх чөлөөний тэмцэгч байлаа. Түүний бүх дуунууд цаанаа ямар нэгэн том утгыг агуулдах байсан юм. Тиймээс ч ард түмнийхээ бахархал болж Ямайкийн үндсэн шашны томоохон төлөөлөгчдийн нэг болсон байв. 1981 онд 36хан настайдаа Германаас Ямайка явах замдаа өөрийгөө үхэх гэж байгаа мэдсэн бөгөөд замдаа Миами хотоод буужээ. Тэр үхэхийнхээ өмнө өөрийн том хүү Зигги Марлид ''Money can't buy life'' буюу ''Мөнгө амьдралыг худалдаж авч чадахгүй'' гэж хэлсэн юм.
Хэдийгээр тэр үхсэн ч түүний 11 хүүхдийн 6 буюу, 7 хүүгийх нь 6 нь дуучин болж түүний замаар замнасан юм. Саяхан нэг ярилцлаган дээр сурвалжлагч Зиггигээс ''таны эцэг та нарт юу үлдээсэн бэ?'' гэхэд Зигги '' Нэг нэгнээ яаж хайрлах арга замыг'' гэж байна лээ.
Хэдийгээр тэр үхсэн ч түүний 11 хүүхдийн 6 буюу, 7 хүүгийх нь 6 нь дуучин болж түүний замаар замнасан юм. Саяхан нэг ярилцлаган дээр сурвалжлагч Зиггигээс ''таны эцэг та нарт юу үлдээсэн бэ?'' гэхэд Зигги '' Нэг нэгнээ яаж хайрлах арга замыг'' гэж байна лээ.
Фредди Меркури- Энэ хүнийг сайн мэдэхгүй л дээ. Тэгэхдээ маргаангүй л од. Элдэв янзын тэмцээн уралдаан болгон дээр ''We are the Champions'' гээд дуу яваад байдийн. Тэрийг л дуулсан хүн гэж мэднэ. Тэр бас л галзуу нөхөр байсан байгаан. Тайзан дээр нүцгэн шалдан дуулдаг. The Queen хамгийн шилдэг нь биш гэхэд бүх цаг үеийн шилдэг рок хамтлагуудын нэг байлгүй дээ. Тийм хамтлагын гоцлол дуучин, ахлагч байсан. Ер нь үнэхээр сайн мэдэхгүйм байна аа. Ямартай ч 1991 онд ДОХ-оор үхсэн гэдэг байхаа. Өвчин хэнийг ялгахгүй очдог гэдэг л энэ юм даа.
Тупак Шакур- Уул нь өмнө нь энэ хүний үхлийн талаар бичиж байсан болохоор бичихгүй байя л гэж бодсийн гэвч ийм хүнээ үлдээж биччээд яаж тайван унтах билээ дээ. Ядаж товчхон л бичий. Хипаап гэдэг аугаа том урсгалын алтан үеийн томоохон төлөөлөгч. West-Coast хипаапын хаан. Анх 80аад оны сүүлээс уран бүтээлээ эхэлсэн бөгөөд түүний чадварыг хипаап сонирхогчид биширч байв. Тэр хамгийн нэр хүндтэй утгаар нь нигга байв. Мөн тэр асар ухаалаг хүн байсан бөгөөд сүрхий сүрхий үгнүүд хэлээд хааяа энд тэнд тэр үгнүүд нь ишлэл болцон харагддийн. Тэр ч мөн адил Боб шиг өөрийгөө үхэхийг мэдэрсэн гэж яригддаг юм. 1996 оны 9 сард буудуулж нас барсан бөгөөд үхлийн гол шалтгаан нь одоо болтол олдоогүй л байна.
2 сэтгэгдэл:
bugdeeree aguu humuus yalanguya Michael Jackson bol delhiin od
wow huslte lag lag ym bichih yma :D heh Merlin Monro Bob Marley MJ ene 3g bi nre shvtdeg de zolig gj :x
Post a Comment
Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D