Сая надаас нэг хүн асуулаа. Чи яагаад савангийн дууринд дургүй байдийн гэнээ. Миний хариулт тун энгийн байсан.
Савангийн дуурь монголчуудыг сэтгэхүйн хувьд эвдсэн. Монгол савангийн дуурь үзэгчдийн тоог нийт хүн амтай нь харьцуулвал солонгосын дараа орох биз, дээр нь ч гарч магадгүй. Монголчууд савангийн дуурь үзсэнээрээ үлгэрт итгэх сэтгэхүйтэй болсон. Солонгос кинон дээр 1 нь хорт хавдар тусж нөгөө нь осолд ордог процесс жинхэнэ амьдрал дээр болдоггүй л юмдаа. Тэр сүүлийн үеийн савангийн дуурьнууд бүр үхсэн хүн амилуулдаг болсон байна лээ. Үлгэрт итгэх сэтгэхүй гэдэг маань бэлэнчлэх сэтгэхүй юм даа. Бэлэн хоол биенд муу. Тэрэн шиг бэлэн сэтгэхүй бүр тархинд муу. Бие нь үхсэн ч сэтгэхүй, үзэл суртал нь үлдсэн хүн олон. Учир нь тэд ч бас савангийн дуурь үздэггүй байсан. Харин бие нь байгаа ч сэтгэхүй нь үхсэн хүн Монголоор дүүрэн байна даа. Савангийн дуурь үзэж бэлэн сэтгэхүйтэй болсон тэр хүмүүс тэр баахан томчуудын худлаа үгэнд итгээд бэлэн сая, сая таван зуун төгрөг тэнгэрээс унана гэж бодоод гаргачихаад одоо хойноос нь харамсаад яахав дээ. Дараагийн сонгууль гэхэд савангийн дуурь үзэхээ больж эрүүл сэтгэхүйгээр сэтгэхээ бод доо.
Харин би оронд нь Форест Гамп гэдэг кино үзэж байсан. 2 цаг гаран л үргэлжилдэг кино. Харин савангийн дуурь нэг анги нь нэг цаг, зарим бүр 100 гаруй ангитай. Тэгэхээр та нар амьдралынхаа 100 цаг буюу бараг 5 өдрөө хий дэмий хэнд ч хэрэггүй ТВ гөлөрч өнгөрөөсөн байгаан. Та нарын үзсэн савангийн дуурь нэгээр тогтохгүй биз. Лав л баталгаатай 2-3 сараа хүн бүр хий дэмий өнгөрүүлсэн байгаа. 2 сар гэдэг нь 1440 цаг( багаар бодоход гэж байгаа). Энэ хугацаанд Форест Гампыг 720 удаа үзэж болно. Тэгэхдээ нэг л үзэхэд хангалттай. үлдсэн 1438 цагт нь өөр юм хий. Ядаж унтвал савангийн дуурь үзсэнээс л дээр, сөрөг нөлөөгүй.
За тэр яахав. Яагаад заавал Форест Гамп? Форест Гамп бол зүгээр нэг тэнэг залуугийн тухай кино, хальт харахад. Гэтэл энэ киноноос бид асар их мэдээлэл цуглуулж чадна. Арьс өнгөний үзэл, Америкчууд хөлбөмбөгтөө хэр хайртайг, Вьетнамын дайн, Вьетнамын цаг агаар, Кармен хар салхи, Элвис Пресли, Жон Ленноны үхэл, Америкын хэд хэдэн ерөнхийлөгч, хүйтэн дайн, Мао-н үеийн хятад, хорт хавдарын хүчээ авсан үе гээл бүхнийг харна даа. Би л лав Форест Гамп дээрээс Вьетнамд 1 бороо орохоороо 3 сар ордог гэж мэдээд бороо орох болгонд л хүн болгонд энийг хэлдэг. Өөрөөр хэлвэл маш богино хэсгүүддээ мэдээллүүдийг багтаасан гайхалтай кино
Уул нь яагаад савангийн дуурь үздэггүйгээ бичиж эхэлсэн. Тэгсэн бүр Форест Гамп болоод явчлаа.
Савангийн дуурь ба Форест Гамп
Saturday, June 19, 2010
Lil Hustla
1 сэтгэгдэл байна
1 сэтгэгдэл:
chi ih lag bichih ymaa ;;)
Post a Comment
Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D