Grown Ups 2010 R5 [кино]

Өнөөдөр жаахан сонин өдөр байна. Онцгүй ч юм шиг онцгой ч юм шиг. Гэхдээ яахав зүгээрээ болж л байна. Тэгээд яагаад ч юм сонин дээрээ сонирхол төрөөд бас дээрээс нь дэмий суухаар тэмээ хариул, зүгээр суухаар зүлгэж суу гэдэг үгс толгойнд орж ирээд хоёр сарын өмнө нээлтээ хийсэн эл киног R5 бичлэгийн чанартайгаар нийтлэхээр шийдлээ. Хэдий нээлтээ хийгээд удаж байгаа ч гэсэн энэ кино үнэхээр тасархай кино болохоор үзээгүй нэг нь үзэг гэж болоод нийтэлж байгаа юм! Бас л Холливудын хамаг алдартай инээдмийн киноны жүжигчид, уран бүтээлчдийн ажилласан кино. Нэг хэсэг box office-д их дээгүүрт явж байсан санагдаж байна.

Гарсан огноо: 2010.06.25
Найруулагч: Dennis Dugan
Тєрєл: Comedy
Yргэлжлэх хугацаа: 01:38:00
Єргєтгєл: MKV
Чанар: R5
Дvрс: 720x384
Хэмжээ: 350MB
IMDB vнэлгээ: 5.7/10  (10,505 саналаас)

The Expendables 2010 DVDScr [кино]

Зэ хө, нэг мэдсэн чинь кино нийтлээгүй зөндөө их удчихсан байна. За тэгэхээр ийм байна нөхдөө. Саяхан буюу 8-р сарын 13ны өдөр нээлтээ хийсэн бидний хүсэн хүлээж байсан The Expendables хэмээх уран сайхны киног мань хүн бичлэгийн DVDScr чанартайгаар 350ханө мегабайт хэмжээтэйгээр та бүхэндээ өргөн барьж байна. Энэ киноны тайлбарыг би яагаад ийм их сүр бадруулж бичээд байгаа юм бэ гэвэл энэхүү кинонд бидний сайн мэдэх домог болсон супер одод гэж хэлж болох Iron Man-ийг алах гээд байдаг Mickey Rourke, алдарт тээвэрлэгч Jason Statham, зодооны урлагийн нэрт мастер Jet Li, Eric Roberts хийгээд амбан захирагч, терминатор Arnold Schwarzennegger бас рембо буюу Sylvester Stallone гээд л их олон алдартай супер одод гар бие оролцож тоглоцгоосон юм. Киноны ерөнхий найруулагчаар алдарт жүжигчин Sylvester Stallone өөрөө ажилласан бөгөөд киноны үйл явдлын тухайд өмнөд Америкт дарангуйлдаг ашиг хонжоо хайсан сүрхий гаруудын эсрэг яаж тэмцэж буй талаар өрнөдөг юм шиг байгаа юм. Юм шиг байгаа юм гэж байгаагийн учир нь би өөрөө ч энэхүү киног үзэж амжаагүй яваа. Тийм болохоор бүгдээрээ киногоо татаад хамтдаа үзэцгээе! Алив шууд одоо татаад эхлээрэй, хоёрхон part шүү! Aая...
Гарсан огноо: 2010-08-13
Найруулагч: Sylvester Stallone
Тєрєл: Action | Adventure | Thriller
Yргэлжлэх хугацаа: 1:37:00
Єргєтгєл: MKV
Чанар: DVDScr
Дvрс: 720x400
Хэмжээ: 350MB
IMDB Rating: 7.4/10 (22,733 саналаас)

Энэрэл (Opozit) - Egg [Diss 2 egg]

Хараал ид гэж одоо л жинхэнэ алаан эхэлжийнэ сда. 

C-Group - For you


Дээрх дуунд ороод нилээн хэд хоночихлоо. Зарим хүмүүст онцгүй л санагдах байх. Гэхдээ миний хувьд бол их таалагдаад байгаа юм. Энэ одоо хүмүүсийн ярьж байгаагаар modern rock гэгч нь юм шиг байгаа юм. Тэр Joker гээд дуун дээрээ бас rap rock хийгээд байх шиг санагдсан шүү. Энэ дууны ая нь бол жигтэйхэн их таалагдаж байгаа. За за тэгээд сонсоогүй нь дээрх player дээр дараад сонсомз! Татах бол энд дар!

Зүүд нойрны цаг

"Жинхэнэ эрх чөлөө тэр юу вэ?"
Би ер нь зүүд гэж хариулах байх.
Уншигч та битгий гайх.
Угаас зүүд л олгоно бидэнд эрх чөлөөг.
Угтана инээмсэглэлээр, зүүдэлсний дараах өглөөг.
Зүүдэнд минь хэн ч намайг загнаж аашлахгүй.
Зүүдэндээ эгч минь шаналж өвдөж баашлахгүй.
Зүүдэндээ ах минь юу ч хийж өөрийгөө ядраахгүй.
Зүүдэндээ би зүрхээ шаттал гал бадраахгүй.
Зүүдэндээ аав минь алжаалаа умартана.
Зүүдэндээ ээж минь ядарснаа мартана.
Зүүдэндээ эхнэр хүн нөхрөө үл хардана
Зүүдэндээ бүр архичин эр ч үл шартана
Зүүдэндээ айлын охин ах нартай бардана
Зүүдэндээ айлын хүүгийн зам нь дардан
Зүүдэндээ дарга нар дансандаа мөнгө чихнэ
Зүүдэндээ тэд аалзны тороо арзайтал нэхнэ
Зүүдэндээ жаалууд унадаг дугуй унаж сурна
Зүүдэндээ зарим нь ирээдүйн төөргөө сунгаж зурна
Зүүдэндээ өвчтэй хүн эрүүл болно
Зүүдэндээ найз минь чиргүүл олно
Асрамжийн газрын хүүхэд аав ээжтэйгээ уулзана зүүдэндээ
Аа харин зарим нь арван жил харж явчаад арайх гэж болзоно түүнтэйгээ
Араа шүд нь эв хавгүй над шиг гарууд аппарат зүүнэ шүдэндээ
Адгийн амьтдаараа дуудуулдаг бөбөчид нь лаазаа түүнэ үр дүнтэй
Аймхай ичимхий байсан ч зүүдэндээ ширэн нүүртэн тэ
Арсалдаад бардаггүй дайснаа зүүдэндээ шууд шүүрдэнэ тэ
Алдаа оноо гэгчээс л амьрдал бараг бүрдэнэ дээ
Алдааг нь ариусгадаг арвин зүйл нь аягүй бол зүүд юм тэ?

Хэхэ уг нь утгыг нь сайн гаргая гэж боджоосын. Аргагүй их нойр хүрээд хэдэн мөр бичээл унтмаар санагдлаа. Тээд манараа толгойнд орж ирсэн мангар үгс минь л энэ юм шүү. Үүнийг рааям гэж хэлж болохгүй байхаа. Зүгээр л сүүл холболттой шүлэг шүү!

Crop Circles Mystery [тоглоом]


За, энэ маш гоё, сонирхолтой тоглоом байгаа. Hidden object гэсэн төрлийн тоглоом бөгөөд үе давж цааш явах тусам сонирхолтой болохын зэрэгцээ улам хэцүү болох болно. Дэлгэрэнгүйрүү орж татаарай!

Ойролцоо хүмүүс

Дээрх ойролцоо охидыг харжээнуу? Охидоо та нарт дээрх зураг таалагдку гэдэгт би мянган хувь итгэлтэй байна. Гэвч эдгээр вектор шиг бодит амьдрал дээр ч гэсэн векторлож ярьдаг хүмүүс цаагуур чинь их байнаа... Асуулт асуухаар "Бараг л..." гэж хариулна. Юм хэлэхээрээ "юм шиг байна..." гэж хэлнэ. Ямар нэгэн зүйлийн талаар ярихдаа сонирхол өдөөж хаячаал ярихаа больчихно. Нээх мангар... Тэгсийшдээ тэ гэнгүүт урдаас тийм юм шиг байна гэнэ. Тэгсэн үү гээд асуувал бараг л тэгсэн гэж хариулна. Бүх юм нь ойролцоо. Магадгүй тэр бүхэн нь хийсвэр байдаг байх л даа. Эсвэл би иймэрхүү хүмүүсийг ойлгодоггүй гайхал байх. Би өөрйигөө аливаа юмс үзэгдлийг ойролцоолдоггүй гэж хэлэхгүй ээ. Гэхдээ тиймэрхүү хүмүүс шиг хэт туйлширдаггүй. Хүнд чинь бас ойролцоолох юм бас ойролцоолж боломгүй юм гэж байдаг байгаадаа. Тэгтэл зүрх сэтгэлийн үйл хэргээс авахуулаад зүгээр бодит зүйлд хүртэл хандахдаа ойролцоолж хандахын. Ердөөсөө л бүх юм нь ойролцоо. Дээрх зураг хагас эротик шинжтэй харагдаж байгаа байх. Гэхдээ эд нар бүгд хийсвэр векторууд. Харин ойролцоолдог хүмүүс бас тэдэн шиг болчих гээд байна, үүнийг л ойлго хүмүүсээ! Намайг харааж надад уурлав даа тэгээд. Би зүгээр бодсоноо л бичсэн шүү! Миний бодол зөв байх албагүй, бас би өөрийнхөө бодлыг танд тулгаагүй. Тиймээс энэ тухай юу гэж бодох нь таны л хэрэг.

Мексик хипаап

Ер нь Хятад, Герман гээд л орон бүрийн хипаапын талаар ганц ганц видео хийгээд байгаа шүү дээ мань хэд чинь. Тээд энэ удаад Мексик хипаапыг тэр дундаа MS-13-ийг онцоллоо. Дэлхийд хэмжээгээрээ тав бил үү зургаад ордог байхаа энэ MS-13 гэдэг Мексикийн мафи чинь. За тээд ингэсиймаа. Анх Hustle хам надад энэ гангстеруудын дууг сонсгож байсын. Эд нар бол харин жинкэн утгаараа гангстанууд бас чамгүй сайн реппэрүүд байгаа юм. Ер нь л репийг утгаар нь шаана дөө... Мэдэрмээр байвал дэлгэрэнгүйг дараад ороод хар бас сонс!!!

Чупа чупсны чанар

Гурван "Ч" буюу Чупа Чупсны Чанарын тал дээр би нэг юм хэлэх гэсиймаа. Би бол одооны чупсны чанар дээр "5" биш "Ч" гэсэн дүн тавимаар байна. Юун "Ч" вэ гэж уншигч та боджаагаа байх. Энэ "Ч" үсэг чинь яг 4ийн тоо шиг харагджугааздээ. Тээд 5 гэдэг чинь онц, 4 гэдэг чинь сайн гэсэн үг. Би тэхээрээ одооны чупсыг сайн чанарынх л гэмээр байна. Хуучин чупс гэдэг юм чинь жигтэйхэн сайхан шууд л 5 тавимаар амттай, чанартай байлаа шүү дээ. Тэгтэл одоо тэр үеэ гүйцэхгүй болчихсон мэт надад санагдах юм. Анх Монголд хужаагийн хорийн чавга, тавын гаа моданд орж байх үед мань хүн "Chupa Chups" гэдэг юмыг чинь хүлхээд л явжийдэг байлаа. Яаж тэр вэ гэхээр манай хажуу талын хамар хашааны айлын эгчийн дүү нь Орост амьдардаг байсан байхгүй юу. Тэгээл хааяа даа нэг дандаа Орос чихэр тэднийд ирнэ. Би тэднийд орж тоншноно. Тэр үед чинь "Шок" гээд нулимас асгаруулам сайхан аагтай бохь зажлаад л, шүлс дуслуулам сайхан амттай "Chups" хүлхээд л сайхан байдаг байж дээ. Тэр үеийн чупс бол үнэхээр ярих юмгүй сайхан амттай байдаг байсымөө. Жаахан бацаан байсан болоод ч тэр үү, хужаа чихэрнээс өөр юм барагтаа олддоггүй байсан болоод ч тэр үү үнэхээр гайхамшиг гэдэг чинь тэр л байлаа шүү дээ. Одоо тэгтэл хааяа нэг хуучнаа дурсы гээд чупс аваад хүлхэхээр үнэн урамгүй байгаам чинь. Ер нь нийгэм хөгжих тусам юмны чанар муудаад л байх шинжтэйдэг ээ. Бусад иштэй чихрүүдийг бодоход ч чупс уг нь харьцангүй чанартай шал өөр байгаа юм л даа. Гэхдээ л миний анх дурлаж байсан Чупа Чупс бишээ... Чупа минь дээ чи их өөрчлөгджээ... Би уг нь чамайг хужаа биш Орос болохоор чинь чанараа хадгалсан сайхан амттай хэвээрээ байх болов уу гэж боддог байсын. Тэгтэл би ташаа бодож байж. Гэхдээ яахав чи одоог хүртэл миний хувьд хамгийн шилдэг иштэй чихэр хэвээрээ шүү за юу! Зарим аманд багтдаггүй бандгар тарган лолипопнуудын хажууд чи ч үнэхээр тас биетэй сайхан дамшиг л даа...

Алтан Ураг хамтлагийн аймар даж хэдхэн дуу


Эхэхэ за би ингээд Алтан Ураг хамтлагийн хэдэн дууг хийе. Яагаад хэдхэнийг хийжийна гэвэл бусад нь ерөнхийдөө ая талдаа байхаар нь дуулдаг хэсэгтэй хэдийг нь хийлээ. Гэхдээ ер татах хүн байгаамуу даа, бүгд л хип хоп гэгчийг сонсдог хүмүүс байнаа да эсхүүл гүү юу золиг гэж.

Одоо бүр олон эрхлэгчтэй болсон

Зэ хө, маний блог нээгдээд нилээн хэдэн сар болжээ. Анх хоёр сард нээчээд огт юм бичихгүй байсаар байгаад таван сард идэвхтэй бичжугаад зургаан сард нетгүй болоод хөдөө яваад одоо л нэг буцаад хэвийн замналдаа оржийнэ. Тээд Сэтгэ.мн-ийнхаа найзуудыг бас өөртөөгөө хамдаа байлгахыг хүсч эрхэгчээр ажилд аваад байгаа юм. Анх RealMof, Hustle, Twiks гээд гурван сайхан хипаап сонирхдог хүмүүст хамтран блогтоо буралцах санал тавиад буралцаж байсан. Харамсалтай нь RealMof маань нууц үгээ мартаад блогтоо орж чадахаа байчихсан. Тэгээд түүний эрхийг хураагаад нөгөө мэйлрүү нь дахиад урилга илгээчихсэн байгаа. Hustle хам маань алс холын Наран улсад ажиллаж амьдраад тун их завгүй байгаа. Twiks хам маань хөдөө гадаа далдаганаж гүйгээд бас завгүй байгаа бололтой. Тэгээд хөөрхий дан хипаап сонсдог хараал хэлдэг дөрвөн хар юм байжийхаар цэцэг цэврүү шиг сайхан хоёр охин бас эрхлэгчээр ажилд авчья гэж бодоод Saihnaa, NickelBack хоёрыгоо эрхлэгчээр авчихлаа. Охидууд юм чинь мань хэдийнхаа бичсэн юмнуудад салхи оруулж арай өөр юм бичжаах байлгүйдээ. Тээд юм бичкү байсан ч гэсэн блогт минь чимэг болоод байжийсан нь дээр шүү дээ бүсгүйчүүдээ хэхэ. Тээд бас HucksteR буюу huck_T гээд нэг гал хамыгаа ч гэсэн эрхлэгчээр авчихсан. Их намбатай юм бичдэг дамшиг байгаа юм. Тэгээд бас их армаантик залуу учраас MaSa хамдаа ч гэсэн урилга илгээчихсэн гэхдээ зөвшөөрөх эсэхээ өөрөө мэднэ биз дээ хэхэ за за нэг зарын шинжтэй мэдээлэл хүргэхэд ийм л байна. Өө нэг маш чухал хүнийг мартаж орхиж. Ганц муу хуурай дүү Салишадаа бас урилга илгээнээ. Хэрэв зөвшөөрвөл манай блог гурван хөөрхөн охинтой болно гэсэн үг ккк... За за тээд хүмүүсээ сэтгэгдлээ бичиж байвал бидэнд урамтай сайхан байх болно шүү! Аль болох өөрт төрсөн сэтгэгдлээ үнэн бодитойгоор нь бичээд үлдээчихэж байвал зүгээр байна. Бас тээд надад дургүй хүмүүс нь орж ирж хараагаад байх хэрэггүй шүү. Тоохгүй хаячих тэгүүл хэн хэнд нь амар хэхэ за за амжилт хүсье андууддаа!

Хараал идсэн дэд бүтэц!

                 Бурхан алгад гэж өчигдөр өдөржингөө Дарь-Эхэд ажиллаж байгаад орой нь гэртээ ирээд алжаалаа тайлж амьдралынхаа нэгээхэн хэсэг болсон интернетээр аялж бясалгалаа үйлдэе гэж бодтол харин интернет тасарчихсан байдаг юм байна. Бүр уур бухимдал буцалж ирээд ситинетрүү залгах гэтэл нэгж байдагггүй. Бүр их уур хүрээд дэлбэрэх шахсан. Ядарсан оюутны утсанд ярих нэгж байхгүй байх нь арга ч үгүй юм даа гэж өөрийгөө тайвшруулаад эгчээсээ дараа төлбөртийг нь гуйтал "Яасан?" гэж асуудаг юм байна. Тэгэхээр нь "Ситинетрүү залгая нет тасарчихсан байна" гэсэн чинь "Интернет 23ны 14:00 цаг хүртэл тасарна гэж ситинетээс надруу хүн залгаж хэлсэн. Зам засвар ч билүү нэг тийм юмнаас болоод тасарч байгаа гэсэн" гэдэг юм байна. Тэгсэн чинь бүр улам их уур хүрээд л явчихсан. Дотроо ёстой нээрээ "Хараал идсэн зам засвар..." гээд л харааж өгсөн дөө хөөрхий... Тэгээд тэр зам засахад нет тасардаг нь ямар ч учиртай юм бүү мэд. Газраар интернетийн кабел татдаг юм байхдаа ёстой сонин... Ер нь тийм байлаа ч гэсэн Монгол улсын дэд бүтэц ямаршуухан хөгжилтэй байгаа гэдгийг өчигдрийн жишээ харуулж байгаа байхгүй юу. Ганц зам засахад нет таслаад л...

Угаасаа хот тохижилт гэсэн нэрэн дор жил болгон л явган хүний замаа ахин дахин тавьдаг биз дээ... Элс асгаад хэдэн хүн явган хүний зам тавих гээд модон алх бариад тоншоод л байдаг. Тоншиж тоншиж дуусангуут тэрийг нь хуу хамж хаяад газрыг нь ухаад сантехникийн засвар эсвэл өөр хэн нэгэн хөрөнгөтний орд харшруу цэвэр бохирын шугам тавина гээд л бөөн юм болно. Тэгээд л нөгөө тавьсан зам нь будаа. Дахиад тавина... Дахиад цэвэр, бохирын шугамд засвар хийнэ гээд тавьсан замыг нь юу ч үлдээлгүй эвдэнэ. Шороо чулуу хонхор гүдгэр нь холилдоод явган хүний зам нь хүртэл там болж хувирна. Тэгээд удаж удаж арайх гэж дахиад тавина. Тэгэнгүүт тэр зам нь өвөл болохоор халтирч унаж үхчих гээд үнэн тамын зам тавигдана. Бидний ярьж заншсанаар "пялтаан зам". Тэгээд зун болж хэт халаад өвөл болж хэт хөрөөд ирэхээр хагарч бутраад дахиад л будаа болно. Авто зам ч гэсэн ялгаагүй жил ч болохгүй энд тэндээ хагарч цоороод л бөөн алдагдал. Тэрийг нь нөхсөн ч юм байхгүй худлаа хайрга асгаад л болоо. Тэр тэгээд тэр хавиараа нэг шороо болж гудамж талбай бохирдуулаад л... Замаа өргөн тавихаараа нимгэн тавина. Зузаан тавихаараа нарийхан тавина. Сүүлийн үед л их тойруугийн замууд гайгүй болж байгаа байх. Ер нь дэд бүтэц гэж авах юм алга энэ улсад чинь. Тэр Дарь-Эхийн зам бол жинхэнэ утгаараа там. Донсолгоо гаргаж явах гэсээр байтал эсрэг урсгалынхаа машинтай шүргэлцэх шахаад зөрнө. Ер нь энэ интернет нь ч гэсэн дээ зам засаагүй байлаа гэхэд байсхийгээд л байшингийн дээвэр дээр болохоо байгаад тасарчихна. Тэгээд бас сантехникийн холболтууд байна. Энэ СӨХ гээч юм нь юу ч хийдэг юм байгаа юм бүү мэд. Зэвтэй ус энэ тэр бол хэвийн л үзэгдэл. Энэ бүхнийг бодоод байхаар бухимдахгүй байхын аргагүй. Энэ төрийн түшээд, хотын захиргааныхан нь жаахан алсын хараатай төлөвлөгөөтэй хотоо тохижуулж, хөгжүүлэхэд яадаг байна аа... Гэхдээ угаас хэн нэгэн хөрөнгөтөн нь мөнгө өгөөд л дуртай газраа газар авдаг нь нууц биш болсон энэ цаг үед би энд мянга, сая, тэрбум бухимдаад ч хэрэг байхгүй. Ядаж хотынхоо гудамж талбайд хогоо хаяхгүй халаасандаа хийгээд явж байдаг нь миний хийж чадах өчүүхэн зүйлсийн нэг юм даа хараал ид гэж...

Эцгийн хайр

Дээр байгаа зургийг харж байна уу? Нэг нь та бидний сайн мэдэх поп хатагтай Сараа. Харин нөгөөдөх нь таны мэдэхгүй миний сайн мэдэх Амка ах маань байгаам. Манай ах аймар лаг. Графитти хийнэ, рааям бичнэ, үглэнэ, уран зураг зурна, бузар зураг ч бас зурна. Тэгээд бас мэргэжлийн тогооч гээч. Дургүй нь хүрвэл зодоон хийнэ, пиав сөгнөнө, архи ууна, тамхи татна, хүүхэн яана, хүрээ тална арай ч гэхдээ хүн алахгүй ээ хэхэ ер нь бол жинкэн эр хүний шинжийг агуулсан гар даа. За ямар ч байсан манай мундаг ах бас өгүүллэг бичдийн. Тээд энд нэг бичсэн өгүүллэгээс нь орууллаа. Үнэхээр сайхан ухаарал хайрласан өгүүллэг болсон байналээ. Блогоор нь зочлохыг хүсвэл:

http://moment_of_truth.blog.gogo.mn

Эцэг нь түүнийг хар багаас нь л зодож загнадаг байсан. Тэр ч эцэгтээ үнэн дургүй. Айлийн хүүхдийг аавдаа эрхлэхийг хараад дотроо гутардаг байсан. Эцэг эхийн хурал дээр нь ч очиж үзээгүй төрсөн үрдээ ингэж ханддагт тэр гайхдаг байсан. Хойд эхийн дагавар хоёр охиндоо амь болохоор улам ч их уур нь хүрнэ. Арван жилээ төгсөхөд нь чи сургуульд сурах мөнгөө өөрөө олоорой гээд ор тас хаяв. Тэр өөрийнхөө ажил хийж олсон мөнгөөрөө их сургуулийн нэгдүгээр курст орсон. Зуны амралтаараа уйгагүй ажиллаж байж дараа жилийнхээ сургалтын төлбөрийг олж байв. Тэр эцгээ үзэн ядаж холдохын л түүс болж байв. Гуравдугаар курстээ ороход түүний эцэг нь өвчний улмаар өнгөрч оршуулган дээр нь дусал ч нулимас унагасангүй. Харин хойд эх болон дагавар хоёр охин нь асгартал уйлж байлаа...

Үнсье [AGPM]

Өнөөдөр Сэтгэ.мн-ээрээ хэсч яваад дээр үед нэг ийм шүлэг бичиж байснаа саналаа хэхэ

Үнсье үнсье чамайгаан би үнсье
Өөр бусдаас харамлан байж үнсье
Өөрөөсөө ч илүү хайрлан байж үнсье
Өдрийн наран шиг халуухнаар үнсье
Үдшийн саран шиг ариухнаар үнсье
Үзэсгэлэнт чамайгаа бялуурмаар үнсье
Өөрийн сайхнаараа нялуунаар үнсье
Өмнө чинь ч хамаагүй сөхрөн үнсье
Үргэлж чамайгаа өхөөрдөн үнсье…
Зөрүүд чамайгаа тэврэн байж үнсье
Зөөлөн үсийг чинь эмрэн байж үнсье
Зөөлөн уруулаар чинь найрлан би үнсье
Зөвхөн чамайгаа хайрлан би үнсье…

Төр нь эзэнгүй бол морь нь эзэнгүй

          Энэ зун чинь манай нутагт "Хотгойдын хурд-2", "Хангайн бүсийн их даншиг наадам", "Их жанжин, шадарван Чингүнжавын мэндэлсний 300н жилийн ой", "Аймгийн их баяр наадам" гээд л өч төчнөөн их баяр наадам давхцаж мань мэт нь бол хуушуур, айраг эргүүлээд сайхан л наадлаа. Гэхдээ манай аав нэг юм надад хэлсиймаа. "Төр нь эзэнгүй бол морь нь эзэнгүй" гэж. Яагаад тэгж хэлсэн бэ гэхээр наадмаар азарганы уралдаанд түрүү магнайнд нь ирж явсан морь хүүхэдгүй буюу эзэнгүй морь байсан юм л даа. Тэгээд даанч барианы зурхайн дээр нь нөгөө морь барьдаг хүн нь үргээгээд гуравт оруулчихсын. Тэгээд МСУХ-ны дүрмээр хүүхэдгүй ирсэн морийг тав ухраана гэж байгаам. Тэхээрээ тэр хөөрхий наймд орсон гэсэн үг. Ер нь бодоод байхад жолоодлогогүй, удирдлагагүй морь түрүүлж ирж байнаа гэдэг чинь манай төрийн удирдлага үгүй гэдгийг харуулаад байх шиг байгаа юм. Ялангуяа манай аймгийн засаг дарга гэж аймгийнхаа хамаг юмыг өөрийнхөө нэр дээр болгочихсон тэргүүн баян байгаад байгаамаа. Нэр мэрийг нь хэлээд ч юу гэхэв. 2000-аас 2004 оны хооронд УИХ-ын гишүүн байхдаа аймгийнхаа талыг авсан. Одоо засаг дарга болоод үлдсэнийг нь авахгүй байлгүй. МАХН-ын хувалзнуудыг чөтгөр авж, бурхан алгадаасай билээ...

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!