Өнөөдөр Сэтгэ.мн-ээрээ хэсч яваад дээр үед нэг ийм шүлэг бичиж байснаа саналаа хэхэ
Үнсье үнсье чамайгаан би үнсье
Өөр бусдаас харамлан байж үнсье
Өөрөөсөө ч илүү хайрлан байж үнсье
Өдрийн наран шиг халуухнаар үнсье
Үдшийн саран шиг ариухнаар үнсье
Үзэсгэлэнт чамайгаа бялуурмаар үнсье
Өөрийн сайхнаараа нялуунаар үнсье
Өмнө чинь ч хамаагүй сөхрөн үнсье
Үргэлж чамайгаа өхөөрдөн үнсье…
Зөрүүд чамайгаа тэврэн байж үнсье
Зөөлөн үсийг чинь эмрэн байж үнсье
Зөөлөн уруулаар чинь найрлан би үнсье
Зөвхөн чамайгаа хайрлан би үнсье…
Thursday, August 19, 2010
Бадрах

Шошго: 

0 сэтгэгдэл:
Post a Comment
Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D