Зүүд нойрны цаг

"Жинхэнэ эрх чөлөө тэр юу вэ?"
Би ер нь зүүд гэж хариулах байх.
Уншигч та битгий гайх.
Угаас зүүд л олгоно бидэнд эрх чөлөөг.
Угтана инээмсэглэлээр, зүүдэлсний дараах өглөөг.
Зүүдэнд минь хэн ч намайг загнаж аашлахгүй.
Зүүдэндээ эгч минь шаналж өвдөж баашлахгүй.
Зүүдэндээ ах минь юу ч хийж өөрийгөө ядраахгүй.
Зүүдэндээ би зүрхээ шаттал гал бадраахгүй.
Зүүдэндээ аав минь алжаалаа умартана.
Зүүдэндээ ээж минь ядарснаа мартана.
Зүүдэндээ эхнэр хүн нөхрөө үл хардана
Зүүдэндээ бүр архичин эр ч үл шартана
Зүүдэндээ айлын охин ах нартай бардана
Зүүдэндээ айлын хүүгийн зам нь дардан
Зүүдэндээ дарга нар дансандаа мөнгө чихнэ
Зүүдэндээ тэд аалзны тороо арзайтал нэхнэ
Зүүдэндээ жаалууд унадаг дугуй унаж сурна
Зүүдэндээ зарим нь ирээдүйн төөргөө сунгаж зурна
Зүүдэндээ өвчтэй хүн эрүүл болно
Зүүдэндээ найз минь чиргүүл олно
Асрамжийн газрын хүүхэд аав ээжтэйгээ уулзана зүүдэндээ
Аа харин зарим нь арван жил харж явчаад арайх гэж болзоно түүнтэйгээ
Араа шүд нь эв хавгүй над шиг гарууд аппарат зүүнэ шүдэндээ
Адгийн амьтдаараа дуудуулдаг бөбөчид нь лаазаа түүнэ үр дүнтэй
Аймхай ичимхий байсан ч зүүдэндээ ширэн нүүртэн тэ
Арсалдаад бардаггүй дайснаа зүүдэндээ шууд шүүрдэнэ тэ
Алдаа оноо гэгчээс л амьрдал бараг бүрдэнэ дээ
Алдааг нь ариусгадаг арвин зүйл нь аягүй бол зүүд юм тэ?

Хэхэ уг нь утгыг нь сайн гаргая гэж боджоосын. Аргагүй их нойр хүрээд хэдэн мөр бичээл унтмаар санагдлаа. Тээд манараа толгойнд орж ирсэн мангар үгс минь л энэ юм шүү. Үүнийг рааям гэж хэлж болохгүй байхаа. Зүгээр л сүүл холболттой шүлэг шүү!

0 сэтгэгдэл:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!