Эцгийн хайр

Дээр байгаа зургийг харж байна уу? Нэг нь та бидний сайн мэдэх поп хатагтай Сараа. Харин нөгөөдөх нь таны мэдэхгүй миний сайн мэдэх Амка ах маань байгаам. Манай ах аймар лаг. Графитти хийнэ, рааям бичнэ, үглэнэ, уран зураг зурна, бузар зураг ч бас зурна. Тэгээд бас мэргэжлийн тогооч гээч. Дургүй нь хүрвэл зодоон хийнэ, пиав сөгнөнө, архи ууна, тамхи татна, хүүхэн яана, хүрээ тална арай ч гэхдээ хүн алахгүй ээ хэхэ ер нь бол жинкэн эр хүний шинжийг агуулсан гар даа. За ямар ч байсан манай мундаг ах бас өгүүллэг бичдийн. Тээд энд нэг бичсэн өгүүллэгээс нь орууллаа. Үнэхээр сайхан ухаарал хайрласан өгүүллэг болсон байналээ. Блогоор нь зочлохыг хүсвэл:

http://moment_of_truth.blog.gogo.mn

Эцэг нь түүнийг хар багаас нь л зодож загнадаг байсан. Тэр ч эцэгтээ үнэн дургүй. Айлийн хүүхдийг аавдаа эрхлэхийг хараад дотроо гутардаг байсан. Эцэг эхийн хурал дээр нь ч очиж үзээгүй төрсөн үрдээ ингэж ханддагт тэр гайхдаг байсан. Хойд эхийн дагавар хоёр охиндоо амь болохоор улам ч их уур нь хүрнэ. Арван жилээ төгсөхөд нь чи сургуульд сурах мөнгөө өөрөө олоорой гээд ор тас хаяв. Тэр өөрийнхөө ажил хийж олсон мөнгөөрөө их сургуулийн нэгдүгээр курст орсон. Зуны амралтаараа уйгагүй ажиллаж байж дараа жилийнхээ сургалтын төлбөрийг олж байв. Тэр эцгээ үзэн ядаж холдохын л түүс болж байв. Гуравдугаар курстээ ороход түүний эцэг нь өвчний улмаар өнгөрч оршуулган дээр нь дусал ч нулимас унагасангүй. Харин хойд эх болон дагавар хоёр охин нь асгартал уйлж байлаа...
Эцгийг нь өнгөрөөд 49 хоног нь өнгөрөөгүй байхад 2 өрөө байраа хойд эх нь өөрийнхөө нэр дээр болгосон байлаа. Тэгээд шууд л түүнийг хөөв. Тэр чемодантай хувцас эцгийнхээ хөргийг бариад гудамжинд гарав. Ашгүй ажил хийдэг болохоор тэр байр хөлслөх мөнгөтэй байлаа. Байранд ч орлоо, амьдрал нь ч жигдэрлээ. Нэг орой аавынхаа үл ялиг инээмсэглэсэн хөргийг хараад гэнэт асар их зүйл бодов. Түүнийг үргэлж зодож загнадаг байсан нь үнэн хэрэгтээ түүнийг биеэ дааж сургаж амьдралынх нь замыг зааж өгсөн байв. Хүү ч энэ бүхнийг ойлгоод эцэг нь ямар их өөрийг нь хайрладаг, санаа тавьдаг байсныг ойлгов. Хүү тэр шөнөжингөө уйлагнан хонов.

6 сэтгэгдэл:

Anonymous said...

xaxa yu ni goy bgaan shal alia l yum bna shd... Ene sdagiin mair bichne gej medexgui dee blog ruu orloo zow bichgiin durem gej yum bna uu enend... 10jildee mongol xelen dree 00 bsan xun bxnee.. T1 gichii bna xoorxiis orowdchixloo

Бадрах said...

Албан бичиг үйлдэж байгаа биш. Алиа хошин бичлэг үйлдэхэд зөв бичих албатай биш. Бичиж байгаа хүнийх нь дур л даа. Санааныхаа зоргоор битгий бур л даа...

Anonymous said...

miny tanidag amka mun l yum shige. 84t bsan mun bzde.

Anonymous said...

bogsiig ni unsex ni ee chi xaxa

Бадрах said...

Сэтгэцдээ юмтайгаа эртхэн хэлэхгүй дээ
Хэхэ хэн гэдгийг чинь би мэдэхгүй л дээ
Гэхдээ чи өөрийгөө мэдэж байгаа
Тиймээс зүгээр л надаас хол бай за!
Танихгүй хүнтэй би хэрүүл хиймээргүй байна
Таалагдах албагүй, миний блог нэг иймэрхүү л байна...

~~FG~~creW~~Зулаа said...

amka agaa ^^

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!