Чупа чупсны чанар

Гурван "Ч" буюу Чупа Чупсны Чанарын тал дээр би нэг юм хэлэх гэсиймаа. Би бол одооны чупсны чанар дээр "5" биш "Ч" гэсэн дүн тавимаар байна. Юун "Ч" вэ гэж уншигч та боджаагаа байх. Энэ "Ч" үсэг чинь яг 4ийн тоо шиг харагджугааздээ. Тээд 5 гэдэг чинь онц, 4 гэдэг чинь сайн гэсэн үг. Би тэхээрээ одооны чупсыг сайн чанарынх л гэмээр байна. Хуучин чупс гэдэг юм чинь жигтэйхэн сайхан шууд л 5 тавимаар амттай, чанартай байлаа шүү дээ. Тэгтэл одоо тэр үеэ гүйцэхгүй болчихсон мэт надад санагдах юм. Анх Монголд хужаагийн хорийн чавга, тавын гаа моданд орж байх үед мань хүн "Chupa Chups" гэдэг юмыг чинь хүлхээд л явжийдэг байлаа. Яаж тэр вэ гэхээр манай хажуу талын хамар хашааны айлын эгчийн дүү нь Орост амьдардаг байсан байхгүй юу. Тэгээл хааяа даа нэг дандаа Орос чихэр тэднийд ирнэ. Би тэднийд орж тоншноно. Тэр үед чинь "Шок" гээд нулимас асгаруулам сайхан аагтай бохь зажлаад л, шүлс дуслуулам сайхан амттай "Chups" хүлхээд л сайхан байдаг байж дээ. Тэр үеийн чупс бол үнэхээр ярих юмгүй сайхан амттай байдаг байсымөө. Жаахан бацаан байсан болоод ч тэр үү, хужаа чихэрнээс өөр юм барагтаа олддоггүй байсан болоод ч тэр үү үнэхээр гайхамшиг гэдэг чинь тэр л байлаа шүү дээ. Одоо тэгтэл хааяа нэг хуучнаа дурсы гээд чупс аваад хүлхэхээр үнэн урамгүй байгаам чинь. Ер нь нийгэм хөгжих тусам юмны чанар муудаад л байх шинжтэйдэг ээ. Бусад иштэй чихрүүдийг бодоход ч чупс уг нь харьцангүй чанартай шал өөр байгаа юм л даа. Гэхдээ л миний анх дурлаж байсан Чупа Чупс бишээ... Чупа минь дээ чи их өөрчлөгджээ... Би уг нь чамайг хужаа биш Орос болохоор чинь чанараа хадгалсан сайхан амттай хэвээрээ байх болов уу гэж боддог байсын. Тэгтэл би ташаа бодож байж. Гэхдээ яахав чи одоог хүртэл миний хувьд хамгийн шилдэг иштэй чихэр хэвээрээ шүү за юу! Зарим аманд багтдаггүй бандгар тарган лолипопнуудын хажууд чи ч үнэхээр тас биетэй сайхан дамшиг л даа...

2 сэтгэгдэл:

_.S4._ said...

xaxa ystoi guznaa chi neeree

Anonymous said...

Uchir ni chamaig jaahan baihad amttan hovor baij lde. Chupa Chups chanaraa aldaagui yag heveeree, Iluu olon amt toroltei bolson baina lee. Harin humuus bidnii hereglee l oorchlogdson hereg

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!