Төр нь эзэнгүй бол морь нь эзэнгүй

          Энэ зун чинь манай нутагт "Хотгойдын хурд-2", "Хангайн бүсийн их даншиг наадам", "Их жанжин, шадарван Чингүнжавын мэндэлсний 300н жилийн ой", "Аймгийн их баяр наадам" гээд л өч төчнөөн их баяр наадам давхцаж мань мэт нь бол хуушуур, айраг эргүүлээд сайхан л наадлаа. Гэхдээ манай аав нэг юм надад хэлсиймаа. "Төр нь эзэнгүй бол морь нь эзэнгүй" гэж. Яагаад тэгж хэлсэн бэ гэхээр наадмаар азарганы уралдаанд түрүү магнайнд нь ирж явсан морь хүүхэдгүй буюу эзэнгүй морь байсан юм л даа. Тэгээд даанч барианы зурхайн дээр нь нөгөө морь барьдаг хүн нь үргээгээд гуравт оруулчихсын. Тэгээд МСУХ-ны дүрмээр хүүхэдгүй ирсэн морийг тав ухраана гэж байгаам. Тэхээрээ тэр хөөрхий наймд орсон гэсэн үг. Ер нь бодоод байхад жолоодлогогүй, удирдлагагүй морь түрүүлж ирж байнаа гэдэг чинь манай төрийн удирдлага үгүй гэдгийг харуулаад байх шиг байгаа юм. Ялангуяа манай аймгийн засаг дарга гэж аймгийнхаа хамаг юмыг өөрийнхөө нэр дээр болгочихсон тэргүүн баян байгаад байгаамаа. Нэр мэрийг нь хэлээд ч юу гэхэв. 2000-аас 2004 оны хооронд УИХ-ын гишүүн байхдаа аймгийнхаа талыг авсан. Одоо засаг дарга болоод үлдсэнийг нь авахгүй байлгүй. МАХН-ын хувалзнуудыг чөтгөр авж, бурхан алгадаасай билээ...

0 сэтгэгдэл:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!