Бурхан алгад гэж өчигдөр өдөржингөө Дарь-Эхэд ажиллаж байгаад орой нь гэртээ ирээд алжаалаа тайлж амьдралынхаа нэгээхэн хэсэг болсон интернетээр аялж бясалгалаа үйлдэе гэж бодтол харин интернет тасарчихсан байдаг юм байна. Бүр уур бухимдал буцалж ирээд ситинетрүү залгах гэтэл нэгж байдагггүй. Бүр их уур хүрээд дэлбэрэх шахсан. Ядарсан оюутны утсанд ярих нэгж байхгүй байх нь арга ч үгүй юм даа гэж өөрийгөө тайвшруулаад эгчээсээ дараа төлбөртийг нь гуйтал "Яасан?" гэж асуудаг юм байна. Тэгэхээр нь "Ситинетрүү залгая нет тасарчихсан байна" гэсэн чинь "Интернет 23ны 14:00 цаг хүртэл тасарна гэж ситинетээс надруу хүн залгаж хэлсэн. Зам засвар ч билүү нэг тийм юмнаас болоод тасарч байгаа гэсэн" гэдэг юм байна. Тэгсэн чинь бүр улам их уур хүрээд л явчихсан. Дотроо ёстой нээрээ "Хараал идсэн зам засвар..." гээд л харааж өгсөн дөө хөөрхий... Тэгээд тэр зам засахад нет тасардаг нь ямар ч учиртай юм бүү мэд. Газраар интернетийн кабел татдаг юм байхдаа ёстой сонин... Ер нь тийм байлаа ч гэсэн Монгол улсын дэд бүтэц ямаршуухан хөгжилтэй байгаа гэдгийг өчигдрийн жишээ харуулж байгаа байхгүй юу. Ганц зам засахад нет таслаад л...
Угаасаа хот тохижилт гэсэн нэрэн дор жил болгон л явган хүний замаа ахин дахин тавьдаг биз дээ... Элс асгаад хэдэн хүн явган хүний зам тавих гээд модон алх бариад тоншоод л байдаг. Тоншиж тоншиж дуусангуут тэрийг нь хуу хамж хаяад газрыг нь ухаад сантехникийн засвар эсвэл өөр хэн нэгэн хөрөнгөтний орд харшруу цэвэр бохирын шугам тавина гээд л бөөн юм болно. Тэгээд л нөгөө тавьсан зам нь будаа. Дахиад тавина... Дахиад цэвэр, бохирын шугамд засвар хийнэ гээд тавьсан замыг нь юу ч үлдээлгүй эвдэнэ. Шороо чулуу хонхор гүдгэр нь холилдоод явган хүний зам нь хүртэл там болж хувирна. Тэгээд удаж удаж арайх гэж дахиад тавина. Тэгэнгүүт тэр зам нь өвөл болохоор халтирч унаж үхчих гээд үнэн тамын зам тавигдана. Бидний ярьж заншсанаар "пялтаан зам". Тэгээд зун болж хэт халаад өвөл болж хэт хөрөөд ирэхээр хагарч бутраад дахиад л будаа болно. Авто зам ч гэсэн ялгаагүй жил ч болохгүй энд тэндээ хагарч цоороод л бөөн алдагдал. Тэрийг нь нөхсөн ч юм байхгүй худлаа хайрга асгаад л болоо. Тэр тэгээд тэр хавиараа нэг шороо болж гудамж талбай бохирдуулаад л... Замаа өргөн тавихаараа нимгэн тавина. Зузаан тавихаараа нарийхан тавина. Сүүлийн үед л их тойруугийн замууд гайгүй болж байгаа байх. Ер нь дэд бүтэц гэж авах юм алга энэ улсад чинь. Тэр Дарь-Эхийн зам бол жинхэнэ утгаараа там. Донсолгоо гаргаж явах гэсээр байтал эсрэг урсгалынхаа машинтай шүргэлцэх шахаад зөрнө. Ер нь энэ интернет нь ч гэсэн дээ зам засаагүй байлаа гэхэд байсхийгээд л байшингийн дээвэр дээр болохоо байгаад тасарчихна. Тэгээд бас сантехникийн холболтууд байна. Энэ СӨХ гээч юм нь юу ч хийдэг юм байгаа юм бүү мэд. Зэвтэй ус энэ тэр бол хэвийн л үзэгдэл. Энэ бүхнийг бодоод байхаар бухимдахгүй байхын аргагүй. Энэ төрийн түшээд, хотын захиргааныхан нь жаахан алсын хараатай төлөвлөгөөтэй хотоо тохижуулж, хөгжүүлэхэд яадаг байна аа... Гэхдээ угаас хэн нэгэн хөрөнгөтөн нь мөнгө өгөөд л дуртай газраа газар авдаг нь нууц биш болсон энэ цаг үед би энд мянга, сая, тэрбум бухимдаад ч хэрэг байхгүй. Ядаж хотынхоо гудамж талбайд хогоо хаяхгүй халаасандаа хийгээд явж байдаг нь миний хийж чадах өчүүхэн зүйлсийн нэг юм даа хараал ид гэж...
2 сэтгэгдэл:
chi bid 2oos oor zundoo hun tegej bgaa gej itgej bna.
eHeHe DaNDa L LaG ToM ToM yM BoDoJ ToLGoiGoo GaSHiLGaJ WeeHiiMaa ;))
Post a Comment
Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D