Харх, Twiks - Санаанд орсон нь 9

Xapx:
Твикс хам дахиад л бичье гэсийн
Би ч гэсэн дахиад л тэгье гэсийн
Үгсээр жигүүрлээд өндөрт дүүлэн нисье
Өдөржин би шал дэмий зүйл хийсийн
Өөрөөр хэлвэл шал хэрэггүй үйл хийсийн
Яг одоо Опозитийн айлын хүүхдүүд эгшиглэжийнэ
Яахав дээ би ч гэсэн beat-нд нь түшиглэжийнэ
Ямммар тэнэг хорвоо вэ хүссэнээрээ байж болдоггүй
Яагаад ч юм би эхлээд өөрөөсөө алдаа хайж олдоггүй
Яагаад ч юм бэ бусдад шүүмжлүүлэхээр шар минь гозойдын
Яг тэр мөчид дэлхийн хаа нэгтээ ямар нэгэн янхан оцойдын
Хэсэг хугацааны дараа өөрөө өөртөө дүгнэлт хийдэг
Яг тэр мөчид дэлхийн хаа нэгтээ хэн нэгэн биеэ үнэлэлт хийдэг
Дүгнэлтээ хийчээд би өөрийнхөө бурууг ухаарч ойлгоно
Яг тэр мөчид дэлхийн хаа нэгтээ тэнэг эр хэн нэгнийг тонгойлгоно
Яг энэ мөчид хэн нэгэн намайг гаж амьтан гэж бодно
Хамаагүй ээ хэн ч намайг харааж зүхэж болно
Яг энэ мөчид хэн нэгэн намайг шоолж инээнэ
Харин тэр хүнд хэлэхэд шоолох хүнээ олж инээ!
Хамгийн анх хайртдаа зориулж би тэнгэрийн оддыг тоолж билээ
Тэнгэрийн одод хичнээн их билээ төчнөөн их хайртай чамдаа
Гэж тэр үед тэнэгхэн би хэлж билээ, өчнөөн оддын тоог тэгж л хамтдаа
Олж билээ
Тийм л ариун дурсамжийн үрээр улам ихээр чамдаа хайртай болж билээ
Харин одоо хайрт минь өвөр дээр минь суугаад намайгаа ноолж инээнэ
Яг ч одоо биш л дээ, ер нь л одоо бол бид тэгж нялуурдаг
Яахав заримдаа бүр хайрынхаа амтанд жаргаж бялуурдаг
Удах юм бол цаашаагаа улам бүр даварч халуурдаг
Утгагүй үгсийн минь утга учир тэр минь, залуурддаг
Завины минь ганц эзэн тэр минь
Заяаны хань минь ирээдүйн эхнэр минь
Зав л гарвал түүнрүүгээ би яардаг
Түүнтэйгээ уулзахгүй удвал зун ч би даардаг
За за Твикс хам бичээд дуусчлаа гэнээ
Хаха уншигч та ойлгоод инээ!!!

Twiks:
Санаанд орсноо сараачин сууна
Cанах тусам тод бууна
Салж явахыг үл хүснэ
Салхи сэрчигнэж бодол зүснэ
Сайхан тэрний минь гоо зүс нь
Сэмрэн намирах урт үс нь
Сэргэлэн хонгор дулаан харц нь
Сэтгэлийн шаналалаас аврах гарц нь
Сэм сэмхэн санаа алдуулна
Санан санан бичих гэхээр
Сайхан бодол тархинд ихээр
Бичихээс илүү бодсоор байгаад
Бийр барьсан гар минь хөшчээ
Дажгүй төгсгөл хийе гэхээр
даанч толгойд орж иркү нь ээ
Дурласан түүнээс минь өөр
Дурсамж бодол тархинд үгүй (ТаЖ ийн дундаас онцгой)

1 сэтгэгдэл:

МаСа said...

ХАРХ аа чи истоо лаагаад гөөжээ. Үнэн nice раиям болжээ. Лаг холбожээ. еоооо :-bd

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!