Дээрх ойролцоо охидыг харжээнуу? Охидоо та нарт дээрх зураг таалагдку гэдэгт би мянган хувь итгэлтэй байна. Гэвч эдгээр вектор шиг бодит амьдрал дээр ч гэсэн векторлож ярьдаг хүмүүс цаагуур чинь их байнаа... Асуулт асуухаар "Бараг л..." гэж хариулна. Юм хэлэхээрээ "юм шиг байна..." гэж хэлнэ. Ямар нэгэн зүйлийн талаар ярихдаа сонирхол өдөөж хаячаал ярихаа больчихно. Нээх мангар... Тэгсийшдээ тэ гэнгүүт урдаас тийм юм шиг байна гэнэ. Тэгсэн үү гээд асуувал бараг л тэгсэн гэж хариулна. Бүх юм нь ойролцоо. Магадгүй тэр бүхэн нь хийсвэр байдаг байх л даа. Эсвэл би иймэрхүү хүмүүсийг ойлгодоггүй гайхал байх. Би өөрйигөө аливаа юмс үзэгдлийг ойролцоолдоггүй гэж хэлэхгүй ээ. Гэхдээ тиймэрхүү хүмүүс шиг хэт туйлширдаггүй. Хүнд чинь бас ойролцоолох юм бас ойролцоолж боломгүй юм гэж байдаг байгаадаа. Тэгтэл зүрх сэтгэлийн үйл хэргээс авахуулаад зүгээр бодит зүйлд хүртэл хандахдаа ойролцоолж хандахын. Ердөөсөө л бүх юм нь ойролцоо. Дээрх зураг хагас эротик шинжтэй харагдаж байгаа байх. Гэхдээ эд нар бүгд хийсвэр векторууд. Харин ойролцоолдог хүмүүс бас тэдэн шиг болчих гээд байна, үүнийг л ойлго хүмүүсээ! Намайг харааж надад уурлав даа тэгээд. Би зүгээр бодсоноо л бичсэн шүү! Миний бодол зөв байх албагүй, бас би өөрийнхөө бодлыг танд тулгаагүй. Тиймээс энэ тухай юу гэж бодох нь таны л хэрэг.
2 сэтгэгдэл:
nice gehdee ene derh zuragnuud chn urlagiin buteel bas neg ism. tegehleer tegej yarih ch bas neg uguulehuin urlagiin neg ursgal baaih gej bodogdov :P
Логикийн хувьд энэ чинь парадокс. Нэг талаас өгүүлэхүйн ухааны нэг урсгал гэж хэлж болохымаа. Нөгөө талаас энэ чинь өгүүлж буй хэрэг биш. Тийм болохоор өгүүлэхүйн урлаг, ухаанд багтахгүй төрөл зүйл болж хувирна. Тэгэхээр яалтай ч билээ дээ... Зүгээр л парадокс хэвээр нь үлдээсэн нь дээр. Тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэдэгтэй адилхан. Хүн болгон өөр өөрийнхөөрөө харж үргэлж хоорондоо маргалдах биз. Гэхдээ бүгдийг ойролцоолох нь мунхаг алхам гэж би л хувьдаа үзжийнэ.
Post a Comment
Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D