Аугаа уламжлалт Монголчууд

Би бодлоо л доо… Манай Монголчууд чэн ер нь дуу хуурчаасаа гадна аймар реппэрүүд байдым байшд гэж. Одоо жишээ нь: “Наанаа нандин хээтэй, цаанаа чамин хээтэй” гэдэг ардын аман үг чэн л гэхэд одоо рээп хипаап урлагийн гол амин сүнс нь болоод байгаа рааям гээч юм чэн яг жинкэн утгаараа байгаа ахгү юу. Бүр “наанаа, цаанаа, нандин хээтэй, чамин хээтэй” энэ тэр гээд давхар сүүл холбохкээд байгаанмуу хаашайн. За тээд өөр жишээ гэвүүл “Гаднаа гяланцаг, дотроо паланцаг” гэдэг үг байна. Цаашилвал “Хүн ахтай, дээл захтай” гэдэг үг байна. Энэ маягаараа өөрийн бодлоо цааш гүнзгийрүүлвэл манай Монголчууд чэн нээрээ түргэн хэллэг гээчийг чэн ёстой утгаар нь хийдэгшдээ гэж бодогдсон гэжугаа. Тухайлбал: “Манай хааны мянга нэгэн мөнгөн бөмбөгийг манай хааны мянга нэгэн мөнгөн бөмбөг гэхкүм бол өөр хэний хааны мянга нэгэн мөнгөн бөмбөгийг манай хааны мянга нэгэн мөнгөн бөмбөг гэхиймбэ?” энэ тэр гээл аймар үглэдэгшд манайхан чэн. Гэхдээ яг бөмбөг гэдэг билүү бөмбөлөг гэдэг билүү тэрийг нь санаку байна. Уваасаа ч энэ чухал биш тээд ийнхүү цааш бодонгуут энэ түргэн хэллэг гээч чэн бас рээп хийдэг гаруудын өөрсдийнх нь бусдаас ялгарах гол онцлог болгож өгдөг флоов гэдэг юм болж хувирчаагаам. За ингээд миний бие рааям+флоов=рээп буюу x+y=z гэдэг тэгшитгэлийн x ба y гэдэг хувьсагчуудыг төвөггүйхэн олчихсон байгаамдаа. Би нээрээ лаг байгааздээ ийм амархан бодоод олчдог? За за наргисын. Ер нь гэхдээ ингэж бодохоор миний Монголын ард түмэн аргагү л заяацан гарууд байдым байна гэж бодогджаамдаа. Одоо нээрээ юун Вү Тайн’, юун Шакуур тэдний хажууд Монголчууд чэн тэр чигээрээ аймар гарууд юм байшдээ. Бүр үүх түүхээс нь бодоод үзүүл аааааль эрт дээр үеэс л бяд рээп хийж ирсэн байх нь вайшд. Тэгтэл АНУ энэ тэрт рээп урлаг хөгжөөд гучаадхан жил болжээнэ гээд боддоо…

0 сэтгэгдэл:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!