Заваан амьтад

Алдарт Сэтгийн админцар агаад архагшсан гажуудын нэг "Бадрах Вадрахович Раат Харх"-ын онолоор дэлхий дээрх бүхий л материудыг нь ерөнхийд нь "амьд ба амьгүй бие" хэмээн ангилж болох буйзаа. Уг онолын үндсэн дээр тулгуурлан хөгжиж буй "Биологийн шинжлэх ухаан" нь амьд биесийг ахин "хүн, амьтан, шавж, ургамал, нэг эст бие" гэх мэтээр дэдээр ангилж үүнийгээ арван жилийн жаалуудын сэтгэхүйд суулгасаар ирсэн билээ. Дээрх дэд ангилалуудыг "бөгснөөс" нь эхлээд тайлбарлая. Нэг эст биед "шаахай, амёб" гэх мэт янзан бүрийн бичил скопоор харж судалдаг амьд биетүүд хамрагддаг ажгуу. Харин ургамал хэмээх дэд ангилалд мод, өвс ногоо гэх мэт "фотосинтез "явуулдгаас нь авахуулаад далайн урга "мал"-уудыг хүртэл багтаадаг бөлгөө. Шавжны хувьд бол их амархан. Танай бункерээр эргэлдэн нисэх дүнгэнэгчид бол ялаа гэдэг шавж. Таныг эргүүлэхээр энд тэндгүй танд сээтэгнэн гүйдэг хүрэн гоонжтой ах бол жоом гэдэг шавж. Нэг зүйлийг хэлэхэд намайг аль арван жилд байхад л шавьж гэдэг үгийг шавж гэж бичдэг шинэ дүрэм үүссэн юм шүү! Харин амьтан хэмээх дэд ангилалд таны гэртээ тэжээдэг өгзөгнөөс чинь үнэтэй өхөөрдөм хөөрхөн амь биетээс авахуулаад (үүд тэжээвэр аалз, зөгий энэ тэр багтахгүй болно) гудамжинд хүчиндүүлдэг гинжир хүртэл орох буйза. Дотор нь хоёр нутагтан, шувуу, хөхтөн амьтан(сүүн тэжээлтэн), сээр нуруутан, загас энэ тэр гээд бас зөндөө ангилна. Тэрийг бол үл тооно би. Харин хүн гэдэг чинь амьтан биш (багшийн зааснаар)бөгөөд тэрхүү ангилалд та, би, бид, тэр бас тэд бүгдээрээ багтмой! Гэхдээ би арван нэгэн жилийн сургалтын системийг шүүмжилмээр байна. Хүн юугаараа өөр гэж амьтнаас ялгарч байгаа юм? Ардын багш нар бол хүн амьтдаас илүү потенциалтай, ухаалаг бас сэтгэлтэй. Тиймээс бид амьтан биш харин хүн гэж ярьцгаадаг. Одоо бодоход энэ бүхэн шал худал юм. Хүн бол амтдаас ялгарах юмгүй. Харин ч тэд амьтадаас илүү заваан амьтад. Дэндүү заваан шижгийн амьтад. Хүн хүнээ барьж иддэг(канибализм), хүн хүнээ өршөөлгүй алдаг(тунхаглал), хүн бүр өөрийгөө ч алдаг(мунхаглал) эх дэлхийгээ юу ч бодолгүй юу ч үгүй болтол нь яргална. За энэ бүхэн ч яахав хүн төрөлхтний хөгжлийн үр дүнд олон мянган сая жилийн түүхэнд нийгмээрээ цэвэрлэгдэн ариуссаар ирсэн. Одоо Африкийн зарим нэгэн омгуудаас өөр газарт канибализм байхгүй байх. Хамгийн сэжгийн нь гэвэл над шиг (жаахан тиймэрхүү гаж) хүмүүс үнэхээр их байгаа юм. Одоо жишээ нь дээрх зургийг хар! Тэр бяцхан жаал ямар хөөрхөн, ямар эгдүүтэй харагдаж байна гээч хмм... Тэгтэл энэ өхөөрдөм бяцхан гэнэн жаал хэдхэн жилийн дараа дээрх шалдан хүүхэн шиг араатан болж хувирна... Зүгээр тэр хүүхнийг харахад л эсрэг хүйстнээ татахын тулд эцэг эхээсээ заяасан хамаг юмаа ил гаргачихсан байгаа биз дээ? Эмэгтэй гэлтгүй эрэгтэйчүүд нь ч гэсэн ялгаагүй. Цаанаас нь үр удмаа үлдээ гээд заяасан эрхтнүүдийг хүртэл эсрэгээр нь ашиглаж шал эсрэг тэсрэг гаж юм хүсэмжилнэ. Оролтын эрхтнээс авахуулаад бүх гаралтын эрхтнээ ашиглаж хурьцал хийх нь ч бий. Одоо би өчүүхэн бяцхан бор шувуутай өхөөрдөм хөөрхөн дүүгээ тэврээд үнсээд эрхлүүлээд байж байна өө. Харин арван хэдхэн жилийн дараа энэ хөөрхөн хүүхэд ахаасаа аймар гаж шалиг товарищ болчихвол яана? Тэгж бодохоор хүн гэдэг заваан амьтан байгаа биз дээ...

2 сэтгэгдэл:

CeZi said...

Гүү мөн заваан нөхөр шүү чи би л лав заваанд нь оркум байна этр хаха. Чи нэг иймэрхүү дур тачаалын сэдвээрээ диплом хамгаалдымуу яадын багадвал докторын зэрэг хамгаал айн. Ирээдүйд мань мэт нь наад биологийн амьтдад чинь биш амьгүй техник-д хайраа зориулж өдөржин шөнөжин нүдэх ёстой юм байгаашд уг нь, чи мэргэжлээ буруу сонгожээ хамаа хаха.

Бадрах said...

Хаха махан бие болон бодьгалийн үүднээс авч үзэн бичсэн юмаа. Хүн гол нь байгалийн бүтээгдэхүүн гэдгээ мэдрэх хэрэгтэй шүү дээ. Үргэлж техник, технологитой зууралдана гэдэг бүтэшгүй хэрэг.

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!