Нулимасны үнэтэй кино

      Эрт дээр үед юмдаа би бараг арван гурав дөрөвтэй ч байсымуу бүү мэд Монгол телевизээр (тэр үед MNB биш MN гэдэг нэртэй байсан байхаа) нэг тийм "1900" гэдэг кино үзэж байлаа. Киноны хувьд их л сайхан мундаг төгөлдөр хуурчийн тухай өгүүлдийн. Сая гүүглээс "мянга есөн зуу пианист" гээд хайсан чэн энэ киноны ориг нэр нь Англиараа "The Legend of 1900" гэж гарч иржаахын. Тээд бүр ааль мянга есөн зуун ерэн найман онд анх Италид нээлтээ хийжээсэн кино юм байна. За тэр ч яахав. Ер нь бол эл уран сайхны кино одоогийн байдлаар намайг уйлуулсан цорын ганц кино. Хэдий би энэхүү киног ганцхан удаа үзсэн ч эхнээс нь эхлээд дуустал нь яг бүтнээр нь үзсийм. Тэгээд үзээд дуусахад яаж ч гүрийгээд нэмэргүй хоёр нүднээс минь хоёулангаас нь нулимас урсан гарч байсан юмдаг. Тэр мөчийг бол тодхон санадымаа...

 

        Киноны үйл явдлын тухайд гэвэл би яг ч сайн санахгүй л байгаад байгаам. Гэхдээ ямар ч байсан 1900н онд нэгэн ядруухан амьдралтай гэмээр эмэгтэй нилээн том хөлөг онгоцон дээр дөнгөж төрүүлсэн өлгийтэй бяцхан хүүхдээ аваачаад орхичихдог юм. Өөрөө өсгөж чадахааргүй болоод л тэр байлгүй дээ. Гэтэл тэр хөлөг онгоцны галч хийдэг нэгэн шилийн сайн эр тэр хүүг олоод өсгөдөг юм. За тэр өсч байгаа газар нь гэж авах юм байхку бүгд халтар нүүрсний утаа, хөө тортог болсон улсууд. Нэг талд нь нүүрсээ зуухруу хүрздэж хийгээд л, нөгөө талд нь манай гол дүрийн бяцхан жаал дүүжигнээд л хэхэ эхэндээ их л эмзэг кино шиг санагдаж байсан юмдаг. Тээд эр өсч өсгий сунадаг жамтай хойно нөө жаал маань ч өсч том болон ихэд авхаалжтай сэргэлэн хүү болж хувирах нь тэр. Тэгээд эр хүн, ус, гал гурвыг бүү бас гэдгийн адилаар нөө хүү маань байгалиас заяагдсан, эцэг ихээс удамшсан авьяасаараа төгөлдөр хуур тун чадмаг тоглож сурна. Гэхдээ хэн ч түүнд заахгүй бас хэн ч түүнийг сур гэж шаардахгүй. Тэр зөвхөн өөрөө л энэ бүхнийг сонирхож шөнө бүр нууцаар хөлөг онгоцны хүндэт зочдын гол танхимд орших төгөлдөр хууран дээр очиж оролдсоор байгаал их мундаг төгөлдөр хуур дардаг хүүхэд болдог. Түүнд хөгжмийн мэдрэмж, авьяас чамгүй их байсан ч тийм их шаргуу хичээл зүтгэл байгаагүй бол хэзээ ч хэн ч түүнийг амжилтын их хаалгаруу хөтлөхгүй байх байсын. Ийнхүү шөнө бүр өөрийгөө хөгжүүлдэг бяцхан хүүгийн нэг удаагийн шөнийн тоглолтыг санамсаргүйгээр маш олон хүн ирж үздэг. Тэд бүгд тэр хүүгийн төгөлдөр хууртай уусан нэгдэж гаргаж буй гайхалтай аяс бүхий эгшгийг сонссоод л тэр шүү дээ. Ингээд цаг хугацаа ч улиран одож нөө хүү маань их сайхан том эр болж алдар нэр нь ч их газруудад хүртэл очиж дуурсагддаг болдог. Зөвхөн түүний хөгжмийг сонсохыг хүсэгчид хүртэл түүний амьдардаг усан онгоцонд суун далайгаар нэг аялдаг болдог. Тээд нөө гол дүрийн залуу маань бүр хайр дурлалтай хүртэл учирдаг шиг санажийнэ. Явсаар явсаар мань эр бүр дэлхийд дээгүүр данстай төгөлдөр хуурч болж хувирах бөгөөд олон газраас түүнийг хүрэлцэн ирэхийг урьдаг болдог. Гэхдээ тэр хэзээ ч их газарт хөл тавьж үзээгүй. Тавих боломж зөндөө байсан ч тэр тэгэхийг хүсээгүй. Түүнд их газар ямар байдаг, газрын хөрсөн дээр гишгих ямар байдаг талаар огтхон ч төсөөлөл байдаггүй. Тэр зөвхөн хөгжим л тоглож мэднэ, тэр зөвхөн бусдыг уярааж л мэднэ, тэр зөвхөн бусдыг гайхшируулж л чадна. Тэр зүгээр л төгөлдөр хуур тоглож дуусчаад арын утсанд нь тамхиа дөхүүлэнгүүт шууд асдаг гээд боддоо хэхэ ингэж явсаар дэлхийн номер нэг гэж хэлж болохуйц төгөлдөр хуурч түүний хөлөг онгоцонд хүрэлцэн ирж түүнтэй өрсөлдөхөөр шийддэг. Өрсөлдөөний ялагч нь мэдээж манай хүн. Ийнхүү ганц ч удаа газар дээр гишгэж үзээгүй галзуу төгөлдөр хуурч залуу маань бүхий л насаараа далай дээр хөвж амьдардаг гэжуга. Тэгээд сүүлдээ хайртай бүсгүй нь их газарт амьдрахаар болдог ч бил үү яадаг билээ ямар ч байсан нэг тийм хөлөг онгоцны шатаар яг газарлуу буух дөхдөг нэг хэсэг байдымаа. Тэр үед тэгээл  газар дээр гишгэчихсэн бол мань эр тэр чигтээ их газарт амьдрах ч байсым бил үү. Гэтэл тэр тэгэлгүй усан онгоцондоо буцаж орж суугаад далайн их аялалдаа гардын. Харамсалтай нь хөлөг онгоц нь осолдож сүйрэх мөчид мань эр аврах завинд суулгүй хөлөг онгоцондоо үнэнч хэвээр далайн гүн харанхуйруу живдэг юмдаа. Энэ мөчид үнэхээр би уйлж байсымдаг. Хүн яаж амжилтанд хүрдгийг бас яаж амьдардгийг энэхүү кину харуулсан гэж хэлж болно. Тэр ганц олдох амьдралдаа ганц ч удаа газар дээр гишгэж үзэлгүй хөлөг онгоцны модон шалан дээр насаараа амьдарсаар хөлөг онгоцтойгоо хамт живнэ гэдэг бол үнэхээр аугаа... (бусдын хэлдгээр агуу...) Гэхдээ эндээс бас нэг зүйл ажиглагдаж байгаам. Хүн өөрийн төсөөлөл, өөрийн ертөнцөөсөө л жинхэнэ сэтгэл ханамж, аз жаргал, таашаалыг мэдэрдэг юм шиг байгаам. Тиймээс хүн өөрийн гэсэн дотоод ертөнцийг л өөрөө өөртөө бий болгох хэрэгтэйм болов уу гэсэн бодол надад бас бодогдоод байгаан. Тэр 1900д их газарт амьдрах боломж дүүрэн, нэр хүнд нь асар өндөр бас тээд нас нь яагаачгүй залуу байхад яагаад заавал өөрөө тийм үхлийн замыг сонгож байгааг дээрх бодлоор минь  тайлбарламаар ч юм шиг...

5 сэтгэгдэл:

Anonymous said...

zuer l ter kinonii zohiol n tiim bha...
gehdee ene kinog gants uzmeer l sanagdaj bna.

jinee said...

Тийм шүү үнэн л үг .Хүн өөрийн төсөөлөл, өөрийн ертөнцөөсөө л жинхэнэ сэтгэл ханамж, аз жаргал, таашаалыг мэдэрдэг юм шиг байгаам. Тиймээс хүн өөрийн гэсэн дотоод ертөнцийг л өөрөө өөртөө бий болгох хэрэгтэйм болов уу гэсэн бодол бодогдоод байгаан
энэ хэсэг таалагдлаа

Ga.Autorun said...

Энэ ёстой агуу кино хэл муутай би хүртэл англи хэл дээр үзээд ойлгож билээ. Тэр нигга тай өрсөлддөг хэсэг ёстой гоё

Бадрах said...

тэхх сэтгэл хөдлөм гайхалтай... :|

Ga.Autorun said...

Herwee ene kinog uzeh huseltei hun bwal DVDRip eer upload hiij ugch bolno shuu.

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!