Хос хоёрын хонзон

              Найман сарын налгар нэгэн өдөр хүү байрныхаа найзтай орцныхоо үүдэнд хуурч хөөрөн сууж байж гэнэ. Тэр хоёр багаасаа хамтдаа байрныхаа гадаа тоглож өссөн үй зайгүй дотно найзууд юм. Тэрхүү найз нь ганц байрных нь найз байгаад ч зогсохгүй ангийнх нь охин юмсанж.  Тиймдээ ч хоёр найз энд тэндэхийн инээдтэй бүхнийг хуу хаман ярилцаж суулаа. Тэднийг тийнхүү буу халж байхад нь орцных нь гадаа тэвшээрээ дүүрэн тавилга, сав суулга, ачаа бараа ачсан фортер ирэн зогсов. Хүү яриагаа түр зогсоон бас хэн нь нүүж ирж байгаам болдоо гэсэн янзтай хартал фортерийн буруу талын хаалганаас үеийн гэмээр охин бууж ирэв гэнэ. Түүний дараа бас нэгэн том биетэй ах бууж иржээ. Тэгээд тэр хоёр хоорондоо юм ярьж байснаа, охин нь: "За ахаа" хэмээн ихэд сайхан уянгалаг хоолойгоор хэлээд хүүг чиглэн наашлав гэнэ. Хүү охиныг урдаас нь харахдаа доороос нь дээш нь хүртэл алхаанаас нь авахуулаад нүдийг нь хүртэл цоо ширтжээ. Түүний нүдэнд хүү үнэхээр живэх шахаж байлаа. "Ийм гоё нүдийг урьд өмнө нь би харж байсан бил үү?" гэж өөрөө өөрөөсөө асуух дөхөв. Охин  түүнийг өнгөрөн орцруу орох яг тэр мөчид нөгөө найз охин нь "Чи юугаа ингэж их ширтээв?" гэж түүнээс асуух хүртэл хүүгийн бодол өөрийн ухаангүй болчихсон байлаа. Гэнэт ухаан орсон мэт цочоод хүү "Юу ч бишээ, энэ охин манай байранд нүүж ирж байгаа юм байхдаа?" гэж найзаасаа асуутал "Мэдэхгүй ээ мэдэхгүй, нэртэйгээр нь өөрөөс нь асуухгүй юу" гэжээ. Тэгтэл нөгөө том биетэй ах тэр хоёр дээр ирээд "Та хоёр энэ орцны хүүхдүүд үү?" гэж асуутал хүү "Тиймээ ахаа, та манай байранд шинээр нүүж ирж байгаамуу?" гээд л бушуухан асууж амжив. Тэгтэл нөгөө ах "Тиймээ ахын дүү. Ахын дүү ахдаа нэг туслаач. Ах нь энэ бүх ачааг зөөхөд ганцаардчих гээд байна миний дүү жиж саж зүйлүүдийг нь зөөж ахдаа тус хүргэвэл сайн байна. Ах нь шагнана шүү!" гэв. Хүү ч дотроо "Энэ ахтай зузаарчуул саяны охинтой танилцаж л таараа..." хэмээн бодож дуртайяа зөвшөөрөв...

              Ингээд нөгөө хүү маань гартаа тааралдсанаа л тэврэн авч дөрвөн давхар өөд ажралгүй хурдан гүйж гарчээ. Нөгөө охиноо харахын түүс болоод л тэр шүү дээ. Тэр сайхан нүдийг дахиж харахыг хүсч байсан ч харахаараа хамаг ухаанаа алдчих вий хэмээн эмээж нүүрлүү нь эгцэлж харж чадалгүй хоолойгоо нэг засаж аваад "Би сая доор сууж байсан банди байнаа, танай ах намайг тус болоод юм зөөлцөөд өг гэсийн. Энийг хаана тавихуу гэж нөгөө охиноос асуутал" "Тэнд тавьчих" хэмээн урдын л адил уянгалаг сайхан хоолойгоор хэлэв гэнэ. Хүү ч дотроо "Энэ ямар гайхамшиг надтай яриад байнаа, би яг солиорчиж" гэж бодон тавь гэсэн газар нь ачаагаа тавьчаад доош буун дараачийн ачаагаа авч дээшээ дахин гүйв. Энэ бүх байдал давтагдсаар хүүгийн хамаг хөлс нь урсаж байсан ч хүү тэр бүгдийг үл анзааран охинг л бодоод байв. Ингээд хэсэг хугацааны дараа хамаг ажил дуусч нөгөө ах маань хүүг гэртээ оруулан хандан "Дүүдээ маш их баярлалаа. Их чадалтай хурдтай сайн хүү байна." гэж хэлээд 5000н төгрөг өгөөд "Алив Уянгаа наад хүүдээ алчуур өг бүр хамаг хөлс нь гарж орхиж хөөрхий гэснаа ахын дүү цаана чинь угаалгын өрөө байна ядаж гар нүүрээ угаагаад гэртээ ордоо" гэжээ. Хүү ч дотроо жаахан баярлаж "Уянгаа юм биздээ" гэж бодов. Ингээд угаалгын өрөөнд орон гар нүүрээ угаасны дараа Уянгаа түүнд цэв цэвэрхэн цагаан алчуур нэгэн том цүнхнээс уудлан гаргаж ирч өгөв. Хүү ч боломжийг ашиглан "Баярлалаа, Уянгаа" гэж хэлэв. Тэгтэл ах нь сонсоод "Хаха чи ч үнэхээр сэргэлэн цовоо сайн хүү юм даа. Ахын дүүг ингэхэд хэн гэдэг билээ? Ах нь нэр усаа мэдэлцэхгүй яваад байсан байшдээ." гэхэд нь хүү "Намайг Оргил гэдэг" гэжээ. Нөгөө ах нь ч түүнд "Өө за тэгүүл одооноос ахтайгаа мэндээ мэдэлцэж яваарай, ахыг нь Ууганаа гэдэг. Ингэхэд чи чинь хэддүгээр анги билээ? Манай дүүтэй нэг үеийн байрын харагдаж байх чинь" гэхэд нь хүү: "Би одоо аравдугаар ангид орноо" гэжээ. Тэгтэл Ууганаа: "Өө тэгвэл чи чинь манай Уянгаагаас нэг дүү байхнээ гэжээ. Гэхдээ та хоёр одооноос сайхан найзууд болоорой. Миний муу дүү дандаа намайг дагаж энд тэнд нүүдэллэж явдаг юм. Энэ байрандаа харин удах байх. Найз нөхөд ч гэж ховор чам шиг сэргэлэн цовоо хүүхдүүдтэй найзлахгүй болохоор дуу шуу ч муутай зожиг байрын болчих гээд байх юм" гэв. Охин ч угийн даруухан тул юу ч дугаралгүй ичимхийрээд том өрөөлүүгээ оров. Хүү: "Хэхэ за за баярлалаа ахаа тэгж байнаа. Одоо би явийдаа баяртай ахаа" гэж хэлээд тэднийхээс гаран гэртээ оров. Энэ мөчөөс хойш хүү охин хоёр ихэд сайхан нөхөрлөж эхлэв гэнэ. Яваандаа Оргил Уянгааг хар багын нөгөө найз болох Мандухайтайгаа танилцуулж гурвуулаа сайхан найзууд болцгоожээ. . Бүтэн жил өнгөрч Уянгаа 11-р ангиа төгсөн их сургуульд орох болж Оргил, Мандухай хоёр 11-р ангид орох болов. Бүтэн жил болсны дараа Оргилын сэтгэл огтхон ч хувирсангүй ямар нэгэн шалтаг гаргаж Уянгаагийн царайг харж түүнтэй уулзахгүй л бол тэсэхээн байдаг байлаа. Ингээд эцэст нь Оргил Мандухайд хэлж "Найз нь Уянгаад сайн болчиж ээ, миний найз найздаа туслаач. Яаж хайраа илчлэх үү?" гэтэл Мандухай: "Хэхэ яасан гоё юм бэ? Долоо хоногийн өмнө бас Уянгаа надад чамд сайн болчихсон юм шиг байна. Найз нь яах ёстой вэ гээд надаас асуугаад байсаншдээ" гэв. Оргил ёстой л нээрээ үхтлээ баярлаж "Баярлалаа найзаа, баярлалаа би одоо дэндүү их жаргалтай байна найзаа. Чи надад үнэн хэлсэн биз дээ? Худлаа яриагүйз?" гэхэд Мандухай: "За арайчдээ, багаасаа өдийг хүртэл найзалчаад би чамд худлаа хэлэхийм болжийнуу?" гэхэд Оргил: "За за уучил найзаа, найз нь бүр ийм зүйл сонссондоо итгэхгүй байнаа" гээд гэртээ гүйн оров. Гэртээ ороод хүү баярласандаа Уянгааруу "Залгаж чи хаана байна?" гэхэд Уянгаа: "Гэртээ байнаа, сая доор Мандухай та хоёр байсышдээ. Гэртээ орцгооцымуу? Ах хөдөө явцан найз нь гэрээ цэвэрлэжаагаад та хоёрыг дуудаж хоол хийж өгье гэж боджоосын" гэв. Оргил хүү "Одоо л яг цаг нь" гэж бодон утсаа шууд таслаад дээд давхартаа гаран тэдний хаалгыг тогшив. Уянгаа ч хаалгаа нээн "Хүүе чи яагаад ингэж яаруу хаалга тогшоод байгаан?" гэхэд Оргил "Эхлээд танайд оръё, Ууганаа ах байхгүй гэсэн биз дээ?" гээд гэрт орон хаалгыг нь хап хийтэл хааж орхив. Уянгаа "Чи намайг айлгаж байна шүү! Яацымбэ чи?" гэхэд Оргил шууд түүнийг тэвэрч аваад "Би чамд хайртай, Уянгаа!" гэж чангаар хэлэв. Тэврэлдэн зогсох тэр хоёрын хос зүрх цээжний хөндийдөө багтаж ядан лүк лүк хийтэл хүчтэй цохилцгоож байв. Уянгаа юу ч хэлэхээ мэдэхгүй түүнийг чанга гэгч нь тэврээд л зогсоод байв. Удалгүй Оргил түүний нүдлүү харан "Би бараг чамайг анх хараад л дурлаж байсан байхаа" гэхэд Уянгаа "Би тэгүүл анх удаа чам шиг эрэгтэй найзтай байж үзсэн. Одоо би чамайг зүгээр найз биш найз бандиа болгомоор байна" хэмээн зоригтойхон аваад хаячихав. Оргил юу ч хэлэлгүй түүний уруулыг озон үнсэв. Уянгаа ч энэ мөчийг удаан хүлээж байсан учраас эсэргүүцэл үзүүлсэнгүй. Ингээд тэр хоёр тэр оройг хамтдаа өнгөрүүлэн хоорондоо бүр дэндүү их дотносчээ. Маргаашнаас хоёулаа маш их аз жаргалтай хөтлөлцөн алхдаг болцгоов. Мандухай хэдий тэр хоёрыг холбож өгсөн ч Оргилд дэндүү их дассан байснаа мэдэрч эхлэв. Оргил Мандухайгаар тоглоом хийж түүнийг шоолж түүнтэй хэрүүл хийхээ больж зөвхөн Уянгаатай л тэврэлдээд явж байдаг болсон нь түүнд үнэхээр таалагдахгүй байжээ. Энэ хэвээр хоёр сар өнгөрсний дараа Мандухай Оргилд үнэхээр их хайртай гэдгээ ойлгов. Харин Оргил Уянгаа хоёр хааяа даа нэг муудалцахаараа Мандухайд л хамаг бүхнээ тоочиж сэтгэлээ уудалцгаадаг байв. Тэд хоёул түүнд үнэхээр их итгэдэг байлаа. Тэгтэл нэгэн өдөр Оргил, Уянгаа хоёр ялихгүй зүйлээс болж ярвигтай байдалд ортлоо муудалцаж гэнэ. Оргил угийн зорьсондоо хүрдэг, шазруун, аливаа зүйлд бууж өгөхийг хүсдэггүй хүүхэд байсан болохоор Уянгааг түрүүлж өөрөөсөө уучлалт гуйтал түүнтэй уулзахгүй, түүнд уурласан хэвээр байна гэж өөрөө өөртөө ам гарчээ. Тэгээд бүр гэртээ биш эмээгийнхээсээ шууд хичээлдээ явдаг болов. Гэртээ байвал Уянгаатай байнга тааралдана гэдгээ мэдэж байсан учраас л тэр шүү дээ. Харин Уянгаа түүний энэ занг хэнээс ч илүү сайн мэдэх учраас тэр надад хайртай л юм бол намайг ойлгож надад түрүүлж бууж өгөх ёстой хэмээн тэвчээр гарган хүлээх болов. Энэ байдал бараг арав хоног үргэлжлэв. Хоёулаа л Мандухайд хамаг байдгаа тоочно. Цаадах чинь миний талаар юм ярьж байна уу л гэж асууцгаана. Мандухай үгүй л гэж хариулна. Харин нэг удаа Уянгаа Мандухайгаас "Цаадах чинь яажшуухан байгаа бол?" гэж асуухад нь Мандухай "Цаадах чинь сургууль дээр нэг охинтой хамт явдаг болцон байлээшдээ, найз нь уг нь зөндөө хэлсээн. Даанч үг авахгүйм, чамайг харамсуулахын тулд, чамайг хардуулахын тулд л тэгж байгаа байхдаа" гэв. Уянгаа энэ бүхнийг сонсоод юу ч хэлэлгүй гэртээ орон дэрээ нортол уйлав. Хэсэг хугацааны дараа "Би ч гэсэн өөрийгөө харуулнаа" хэмээн бодож маргаашнаас нь эхлэн араас нь гүйдэг залуучуудынхаа нэгээр нь байрныхаа гадаа хүргүүлэн ирэв. Оргилд л өөр эртэй хамт байж харагдахын тулд тэр шүү дээ. Гэвч Оргил эмээгийндээ байсан хэвээр л байлаа. Оргилийг эмээгийндээ байгааг Уянгаа огт мэдэхгүй л байлаа. Ингээд Оргилд өөрийгөө харуулахыг хүссэн Уянгаа нөгөө залуугаараа өдөр болгон хүргүүлдэг болж хувирав. Хэрэлдсэнээс хойш хэтэрхий их хугацаа өнгөрсөн учраас Оргил Уянгаад буулт хийхээр шийдэж байрныхаа гадаа иртэл Уянгааг нэг залуутай ирж байхыг нь харав. Оргил ч гайхан "Харанхуй болох гэж байгаа болохоор ангийнхаа хүүхдээр хүргүүлж ирж байгаа юм байлгүй дээ, гэхдээ сонин юмаа" гэж бодоод харж байтал газар ширтэж явсан Уянгаагийн гараас нөгөө залуу чинь барьж авангуутаа тэвэрч орхив гэнэ. Энэ бүхнийг нүдээрээ хараад Оргилын уур хилэн буцлан оргилж нөгөө залууг очоод балбаж гарав гэнэ. Уянгаа: "Болиочээ Оргилоо! Болиоч!" гээд л орилж гарав. Уянгаа түүний гараас татан түүнийг алгадах хүртэл Оргил бараг Уянгааг юу гэж байгааг нь сонсож чадахааргүй галзуурсан бух шиг болчихсон байв. Алгадуулсныхаа дараа Оргил "Чи яагаад ийм зүйл хийж байгаан?" гэхэд Уянгаа: "Харин чи яагаад гэмгүй хүнийг зодоод байгаан? Чи ер нь юу ийн? Намайг хаяж, өөр охинтой явалдчаад одоо яах гээд байгаан чи?" гэхэд нь Оргил "Хэн юутай явалдсан гэнээ? Чи хэнээс юу сонсцын? Эсвэл чи намайг тийм амьтан гэж боддог байсымуу?" гэхэд нь Уянгаа: "Тийн, тэгж боддын. Угаасаа чи бид хоёр хагас сар гаруйн өмнө больцым биш үү?" гэжээ. Оргил зүгээр л "Зааз, сайхан шалтаг байна, бас сайхан залуу байна хаха" хэмээн галзуурсан хүн шиг чанга чанга хөхрөн алхсаар байрны булан тойрон одов... Энэ мөчөөс хойш Оргил архи дарсанд орж тамхи хүртэл татдаг болжээ. Орцоор өгсч уруудаж зөрөхдөө Оргилыг тамхи чихэндээ хавчуулсан байгааг нь харсан Уянгаа дотроо "Чи ч ийм арчаагүй эр байждээ" гэж бодон зэвүүцдэг болж эхлэв. Энэ бүхэн Мандухайд ч гэсэн таатай байсангүй. Оргил Мандухайтай уулзах болгондоо бараг согтуу шахуу тэгээд бас тамхи татдаг байлаа. Тэгснээ бас байсхийгээд л уйлагнаж ирэн Уянгаагийн талаар ярьдаг байлаа. Сүүлдээ Мандухай энэ бүхэн миний л буруу. Би хэтэрхий хувиа бодож тэрнээсээ болж муу хоёр найзынхаа амьдралаар нь тоглочихлоо гэж бодох болов. Мандухай нилээн удаан бодосны эцэст бүх үнэнийг Уянгаад хэлэв. Уянгаа тэгтэл огтхон ч уурласангүй харин нүдэнд нь нулимас цийлэгнэж ирээд "Би ямар тэнэг амьтан бэ? Би хайртай хүндээ итгээгүй, тэгээд ч зогсохгүй түүндээ өс санаж өөр хүнтэй хүртэл явалдсан. Би ямар адгийн амьтан бэ?" гэж өөрийгөө зүхэх нь тэр. Мандухай: "Энэ бүхэн чиний буруу бишээ, миний буруу. Энэ бүхэн надаас болсон шүү дээ" гэхэд нь Уянгаа: "Үгүй дээ чиний буруу биш, чи хайр сэтгэлийнхээ төлөө энэ бүхнийг хийсэн. Харин би хайр сэтгэлийнхээ төлөө буруу бүхнийг хийсэн. Би хайрынхаа эсрэг хар санасан. Хос хоёрт байж болшгүй хонзонг би санаж. Би бол адгийн нүгэлтэн" гэх нь тэр. Ингээд удалгүй гурван найз учраа олж гуниж гутарч явсан дурсамжуудаас сургамж аван анд нөхөрлөлийн ариун холбоог бий болгосон ажгуу. Оргил, Уянгаа хоёр маань одоог хүртэл хамтдаа сайхан амьдарч байгаа. Гэм нь Оргил тамхинаас гарч чадахгүй байгаад байгаа юм. Гэхдээ удахгүй гэдэг амаа Уянгаад өгсөөн. Шазруун эр гарж л таараа...

          За кино дуусаа. Ер нь xүн амьдралд яаж ч алдаж бас яаж ч онож болно. Тэглээ гээд гутарч бутарч болохгүй бас онгирч сагсуурч болохгүй. Бусдын үгэнд амархан итгэж болохгүй. Гэхдээ бас бусдыг хардаж сэрдэж болохгүй. Хамгийн гол нь хайртай хүндээ итгэ. Тэр хүн чамайг хуурч байсан ч түүнд итгэх л хэрэгтэй. Үнэхээр тэр хүн хуурч байгаа юм бол хэзээ нэгэн цагт тэр нь нүдэн дээр чинь ил гарна. Харин тэр цаг мөч хүртэл тэнэгтэж хардах хэрэггүй. Хамгийн гол нь бие биесээ ойлгож амьдар залуусаa! Эцсийн эцэст итгэл л хүнийг хүн шиг байлгадаг юм байна. Хүн аав ээждээ өс хонзон санадаггүй шиг хайртай залуудаа бас хайртай бүсгүйдээ битгий хар санаж байгаарай!
           Аан тийн төгсгөлийн хувьд жаахан сонин болчихлоо. Уг нь тэр Уянгааг их сургуулийнхаа нөгөө хүргэж өгөөд байдаг залуугаас хүүхэдтэй болгоод алдаагаа залруулах боломжгүй болгох гэж байсан юм. Гэхдээ хүн чанар зулгаагаад аз жаргалтай төгсгөл хийчихлээ гайхал гэж. :-P

5 сэтгэгдэл:

eba said...

vneheer nice bichsen bna andaa hairtai hvndee itge itgel k xvniig xvn shig bailgadag ym ... ih taalagdlaa ihiig ch oilogloo bayrallaa andaa

_.S4._ said...

Тэр хүн чамайг хуурч байсан ч түүнд итгэх л хэрэгтэй. ene yaaj bgaam huuraad bhd n itgeed l bhiimuu teneg hun bishdee xexe :P za ymartaich goy bolson bnaaaaa

Бадрах said...

Миний найз миний юу хэлэх гэснийг сайн ойлгоогүй бололтой. Тэгж ойлгогдож байгаа бол хүн хааяа тэнэг байх хэрэгтэй л гэж хэлмээр байна даа :-P

nickelback said...

Хамгийн гол нь хайртай хүндээ итгэ. Тэр хүн чамайг хуурч байсан ч түүнд итгэх л хэрэгтэй. Үнэхээр тэр хүн хуурч байгаа юм бол хэзээ нэгэн цагт тэр нь нүдэн дээр чинь ил гарна. Харин тэр цаг мөч хүртэл тэнэгтэж хардах хэрэггүй. [ene heseg nre unen bha te brag nada tohioldsimdo]
kkk NiCe BoLSoN BesHDe XapXaa kk :-bd

SearchEr! said...

hehe huurhun gegeeleg hairiin tvvx unshih goy bna shvv
bi gej azgui amitan dandaa bvtelgui nuhudtei orootsoldoj ywdag bolood ch tervv bla bla ...
hhahaa

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!