Бид сүсэг бишрэлтэй ард түмэн. Гэхдээ үнэхээр сүсэглээд байна уу?. Сүсэглэж байгаа мэт дүр үзүүлээд байна уу ?. Заза яагаад ийм бодол төрснөө олон юм нуршилгүй бичьее.Ингэсиймөө сая амралтын өдөр өөрөөр хэлбэл 2010 оны 8-р 12ны ням гараг өдрийн 13 цагийн үед гандан хийд явсиймаа.Миний хувьд ер нь л сүсэгтэй л дээ.( 90 оны морь жил чинь Жанрайсаг бурхан шүтдэг байхку юу ) Тээл будаа аваад тагтаа хооллож дараалал ёсоор хүрд эргүүлэхээр орсон юм. Хүмүүс гайхмаар шүү.Зав зай цагаа гарздаж очиж байж сэтгэл гаргах хэрэгтэйм шигээ зүгээр л ингэх ёстой гэсэн шиг өнөө хүрднүүдийг чинь самардаж өгнөө. Тээл зүгээр ч самардаад явахгүй хурдан дуусгаад гарахыг оролдоно доо. Урд ч явжийвал яахуу тээд самардаад алга болж өгнө. Ард явжаагаа хүмүүс бол тэгээл ардаас гараа оруулж ирж байгаад л эргүүлэнэ шүү дээ. Яг л микронууд шиг уралдаад л.
Өөр нэг бас сэтгэлд хүркүү бухимдуулдаг юм байна аа. Тэр нь лам багш нар. За тэгэхээр тэдгээр багш нар яадаг вэ гэхээр ингэдиймаа. Жил бүрийн шинийн 15 нд багтаж гандан орж ном уншуулна.Тэгээл 2,3 цаг сууна шд. Тээд зүгээр ч үгүй хагас номхон байдалтай сууна. За энэ ч яах вэ миний номхон суух ч өнгөрч хамгийн гол нь ээж минь үнэн сэтгэлээсээ сүсэглэж 2,3 цагаар чилтлээ сууж байхад лам багш гуай харин ившээгээд л хүн амьтан харсан шигээ номоо уншина. Тээл тэр олон лам чинь нөгөө даллага авахад хэрэглэдэг нэг тийм будаатай зэс юм байдагдаа миний санахаар мандал гэдэг билүү дээ тийм санагдаж байна. Тэр даллага авхуулдаг шашны хэрэгсэл нь миний анзаарснаар тэр олон лам нар дунд нэг байгаад байх шиг байгаа юм. Тэгээл ном уншиж байх зуураа нэг нэгнээсээ нөгөөдхөө гуйна тээл өшөө элдэв юм гуйнөө. Жишээ нь л гэхэд чүдэнз хүж нтр гээл. Миний бодлоор эдгээр лам нар яг л микроны кондуктруудтай адилхан байгаамдаа.
...Хол ойроос хулгай хийгч хүмүүн хийгээд
Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын
Илт бие дүр өөр боловч
Идэхүй хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй ...
Тэд ямарч үзэл сурталгүй сууж байгаа сандал дээрээ ч шууд л алхална энэ нь одоо тээд Равжаа хутагт шиг билиг танхай байдал юм байгааз.Тээл энэ номыг уншаад өгөөч гэхээр өөрөө байхгүй бол болкуу заавал авчир нтр гэнэшд энэ нь өнөө УИХ -ын эрхэм гишүүд шиг хүнд сурталыг даган дуурайж байгаамлдаа. За тэгээд эцэст нь хэлэхэд би бурхан шашинаа доромжлох гэсэнгүй зөвхөн өнөө цагийн сүсэгтэн , бурханы олон шавь нар ийм байгаа нь харамсалтай байна. Үнэхээр сүсэглэж чадахгүй бол гандан орохын хэрэг байна уу? Гэгээрэлд хүрч амжихгүй юм бол хувраг болох шаардлага байна уу?. Тэрний оронд тээл хар хүн болоод авгай аваад шугаманд явсан нь дээр бизээ. Би ч сэтгэл эвгүйтэхээрээ л гандан гүйчдэг хүн очих болгондоо тийм зүйл хармааргүй л байна. Гэхдээ энд нэг дүрэм журамсаад байх юм байхкуу л дээ зүгээр ёс суртахуун итгэл биширлийн асуудал юм байгаан. Ер нь бол хүн үнэн сэтгэлээсээ л аливаа зүйлд хандаж сайхан юм бодож , үг хэлж ярихдаа хүртэл сайн сайхан эерэг үг амнаасаа унагаж байвал танд таны хувь заяанд сайнаар нөлөөлдгийм шиг байгаан. Санаа зөв бол заяа зөв...
Микро ...
Monday, September 13, 2010
Jinee
7 сэтгэгдэл байна
7 сэтгэгдэл:
mmm zuv zuv bi ch bas shutlegtei gehdee gandan garah zav bdaggui yumaa gertee bdg heden burhan ntree naigui shutdii sht xexe neeree gandand tiim bdg bol hetsuuhen l yum de
unen zuil bicij ee unener yvsan xun uxer teregeer tuulai guitsdeg gedeg ug ch bna sh u dee
Би ч нээх сүсэг нтр байхгүйл дээ. Гэхдээ үнэн юм бичжээ.
Үнэхээр сүсэглэж чадахгүй бол гандан орохын хэрэг байна уу? Гэгээрэлд хүрч амжихгүй бол хувраг болох шаардлага байна уу?. Тэрний оронд тээл хар хүн болоод авгай аваад шугаманд явсан нь дээр бизээ.
Элэг авахнээ... =))
Ñàíàë íýã áíà
neeh susegledeggui bolhoor gandan ruu guigeed bdagguimoo ern ooriinhoo dotood setgeliig chagnaj itgel unemshliig toruulbel tern chinii burhan bh boln gedegt bi itgedeg huriman dree gandan orohdoo naad bdliig chn harnaa kke
Post a Comment
Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D