Жаргалтай өдөр

              Гадаа цаг агаар намуухан тогтуун жигтэйхэн сайхан өдөр болж байсан авч нэгэн хүү орцныхоо үүдэнд гиеүрч суух нь тэр... Гартаа гар утсаа байдгаараа атгачихсан тэр хүү хэсэг байж байгаад л менюрүүгээ орж мессежний хэсэгрүүгээ оронгуутаа болиод утсаа хага базах гэж буй мэтээр атгаад л байлаа. Тэр өдөр үнэхээр сайхан өдөр байсан болохоор хосууд ч байрных нь урдуур хөврөх шиг болж байлаа. Харин хүү тэдгээр хосуудыг хараад бодолд автан уйтгарлах шиг болж байв. Түүний дотор үнэхээр том дайн болж байлаа. Зориг гаргах эсвэл хулчийж үлдэх гэсэн хоёр л зам түүний өмнө байв. Тэр өөрийгөө "Би чинь эр хүн шүү дээ!" хэмээн зоригжуулж яахын аргагүй чанга атгасан утсаа сулхаан барьж мессежний хэсэгрүүгээ орон гурван жил харж явсан охиныхоо дугаарлуу мессеж бичлээ. Хэдий тэр түүнд сайн гэдгээ гаднаа ил гаргадаггүй байсан ч тэр гурван жил найзлахдаа тэр охиноос өөр охиныг боддоггүй байжээ. Тэр охин зүгээр л энгийн нэг найз нь биш өөрт нь талтай гэдгийг тэр хүү огт анзаардаггүй зүгээр л түүнийг бодож, түүнээс ичиж, түүний өмнө биеэ барьдаг тэгсэн атлаа түүнтэй ядаж жирийн л нэг найз байхыг хичээдэг байв. Түүний бичсэн мессеж нь "Hi! Yu hjine nza? 2ula uulzahu? Unudur estoi goe udur bna" гэсэн байжээ. Нөгөө охин нь ч дуртайяа "Tegiy l da, haana yaaj heden tsagt uulzahu?" гэсэн  хариу мессежийг тэр дор нь савжээ. Тэрхүү мессежийг уншаад мань хүн ёстой л хөл нь газар хүрэхгүй хөөрч баясч шууд орцруугаа гүйн орж гангалж гарав. Өөрт байгаа гайгүй хэдэн хувцсаа өмсөж үзэх зуураа нөгөө охинтойгоо уулзах газар, цагаа тохироод ч амжив гэнэ. Ингээд удалгүй нөгөө хоёр маань хоорондоо уулзаж зайрмагны цехээс авахуулаад теннис биллиардаар хүртэл хэсч сүүлд нь кино театрт кино үзжээ. Ингээд тэр хоёрын бараг гурван жил биесээ харж явсны хайр бадамлан асах эх суурь нь тавигдаж хоёул хамтдаа үдшийн харанхуйг үл ажран охиныхоо гэрлүү хамтдаа алхжээ. Алхах зуураа тэд олон хөгжилтэй зүйл ярилцаж явтал гэнэт охин нь тэвчилгүй хүүгийн гараас бариад авч гэнэ. Гэнэт цочсон хүү ганц секундийн гацалт үзүүлснээ үүнийг л би хүсч байсан юм гэсэн шиг охиныхоо гараас чангаас чанга атгав. Цаг ч тэр, зам ч тэр хайрандаа шатсан хоёрын хувьд гэрлийн хурд шиг хурдан харван одож нэг л мэдэхэд охиныхоо гэрийн гадаа иржээ...


             Хүү ч үнэхээр их зориг орж сэтгэл нь хөөрсөн байсан болохоор "Би анх танай сургуульд, танай ангид шилжиж орж ирсэн цагаасаа л чамайг харж явсаар ирсэн. Чи надад таалагддаг гэж би чамд сайн гэж хэлэхийг зөндөө их хүсдэг байсан боловч чи намайг зүгээр л найзаа гэж боддог байх гэж бодоод бас дээр нь чи надаас зайгаа бариад найз минь ч биш болчих вий гэж айгаад хэлж чаддаггүй байсан юм" гэжээ. Тэгтэл охин "Би анх чамайг тэгж онцгойлж хараагүй. Гэхдээ чи миний хамгийн сайн найз банди, би чамд сайн. Би ч гэсэн чамд хэлж зүрхэлдэггүй л байсан болохоос биш би чамайг зүгээр найз биш найз банди гэж бодож явдаг байсан. Би чамайг тэгж боддог байсан гэж бодохоор солиотой сонсогдож байж магад гэхдээ чамаас болж би олон найзаасаа хөндийрсөн шүү дээ. Харин чи энэ бүхнийг огт анзаардаггүй байсан..." гээд хэлж дуусаагүй байтал нөгөө хүү маань охиныхоо хацран дээр нь үнсэж орхив. Тэгснээ "Чиний хацар яагаад ийм хөөрхөн хонхойдог юм бэ?" гэж асуув. Тэгтэл охин "Чи харин эр юм байж яагаад ингэж их ичимхийрдэг юм бэ?" гэж асуутал нөгөө хүү маань юу гэж хариулахаа мэдэхгүй толгойгоо маажин зогсоход охин шууд л түүний уруулан дээр чоп хийтэл үнсэж аваад орцруугаа гүйн одов. Тэгснээ орцныхоо үүдэнд очингуутаа эргэж харан "Гэртээ хариад мессеж бичээрэй санаа минь зовно шүү!" гэж чанга дуугаар хэлэв. Хүү "За, тэгнэ ээ баяртай сайхан амраарай!" гэж хэлээд хөл нь газар хүрэхгүй хөөрч баясан автобусны буудал дээр бараг гүйн очив. Утсаа гаргаж ирээд цагаа хартал оройны 11н цаг тун их дөхөж байлаа. Одоо ч автобус зогсчихсон, микр ирэх болов уу хэмээн бодон зогсож байтал гэнэт буудлын ТҮЦ-ний цаанаас дөрвөн үеийн гэмээр хүүхдүүд гараад ирэх юм гэнэ. Тэгснээ мань эрийг ганцааранг нь болохоор бөөрөлхөж дээрэлхэхийг оролдон утас, мөнгө, гинж байгаа юмаа өгөхийг хүртэл шаардав гэнэ. Хүү ч мөчөөгөө өгөлгүй надад юу ч байхгүй гээд л байлаа. Тэгтэл нэг нь мөрлүү нь түлхээд зодуулмаар байна уу гэж хэлжээ. Хүү хайрладаг охинтой эр хүн иймэрхүү нөхдөөс айх ёсгүй хэмээн бодож нөгөө нөхрийнх нь эрүүрүү нь ганц сайн цохиж аваад хойш харан зугтжээ. Тэгтэл нөгөө гурав нь араас нь гүйн ум хумгүй нөгөөдөхийг чинь барьж аваад толгой нүүргүй балбаж гарав гэнэ. Хүү ч газар унан "За одоо ч өнгөрсөн ямар ч байсан юмаа алдахгүй шүү." хэмээн бодож толгойгоо хоёр гараараа хамгаалсан болоод л хэвтээд байлаа. Нөгөө дөрөв чинь ч өшиглөөд л байлаа. Хүү бүр сүүлдээ юу болоод байгааг ч мэдрэхээ болих шиг санагдтал нөгөө дөрөв чинь гэнэт болин "За одоо болно, муу банди ах нараараа оролдох ямар байдгийг мэдрэв үү?" гэж хэлээд явцгаажээ. Хүү ч дээш харж хэвтэн хамар амнаасаа урсан гарах цусыг гараараа арчаад ямар ч байсан дээрэмдүүлсэнгүй хэмээн нууцхан баярлаж мишээл тодруулан, одоо тэр минь надад санаа зовж байгаа гэж өөрөө өөртөө хэлээд хувцсаа цустай гараараа будан байж утсаа гаргаж ирэн чичрэн салганах гараараа "Nz ni gerte irchle. Sanaa zowoltgui. Unudur minii amidraliin hamgin az jargaltai udur bailaa" хэмээн нөгөө охинруугаа мессеж бичжээ...

9 сэтгэгдэл:

CeZi said...

Хэхэ хөөрхөн бичиж... Төгсгөл нь таалагдлаа

Anonymous said...

Хурдан гүйж сур гэж хэлийда

_.S4._ said...

xexexe goy bolson bn sht

Бадрах said...

Аанхаа дараачийн удаа аймар хурдан гүйдэг нэг нөхрийн тухай бичнэ ээ...

Ga.Autorun said...

xa xa.Aaay .
Goy boljee. Minii muu nz yuruusuu CSMS-ees garaad utga uran zohioliin surguli d orhim bish uu ?Ain :P. Zarim heseg ni neg l medeh ch yum shig sanagdaad ywchlaa.

Бадрах said...

Цохиод зугтдагийг мэднэ гэж үү?

chimgee said...

Төгсгөл нь таалагдлаа . Гоё болж

Бадрах said...
This comment has been removed by the author.
SearchEr! said...

за ёстой гоё бичжээ
сэтгэл их хөдөллөө
баярлалаа

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!