Дахиад Твикс нь байна өө. Энэ жоохон муу ёрын л юм гэхдээ шууд Фрийстааял шаасан юм шүү үзэг салгалгүй ноороглолгүй шууд шаасан юм оо.
Харанхуй шөнө нойрон дундаа
Хар даран зүүдлэн сэрлээ
Хачин тэр ёрын зүүдэндээ
Хатан эхийгээ уйлуулж зовоох юм
Хайрт эх минь нулимс унаган
Хайрцагны минь өмнө сөхрөн суужээ
Хан тэнгэр эцэг минь харин
Хань тэнгэр, эхийг минь аргадна
Хадгаар нүдийг минь бүтээжээ
Хар тагийг нь хагас нээжээ
Хайртай гэсэн хүн бүхэн минь
Хагацлын үгийг нулимстай нь унагаана
Хараал идсэн атаатан дайснууд минь
Хөх инээд нь хүрэн зогсоно
Халин нисэн одохын өмнөө бас
Хар бэхээр захиа үлдээсэн байх юм
Биеийг минь олсон газар
Бэлдсэн бичээс минь үнгэгдэн гээгджээ
Хээрийн салхи тэр цаасыг
Хийсгэн хийсгэн авч оджээ
Хэлж амжаагүй сүүлчийн үгс минь
Хэнийх ч биш хурмастынх болжээ
Захиа юугаа буцаан аваад
Забмуу тивээс нисэн одоё доо
Тэнгэрийн оронд дахин төрөөд
Тэндээс эндхийг тольдон сууя даа
Авсны минь тагийг аяархан хаалаа
Алтан дэлхийн хөрсөнд буллаа
Аяндаа тэгээд хүмүүсийн алхаа
Аажим аажмаар татран одлоо
Гэнэт нэрийг минь чанга дуудлаа
Гэнэн тархи сэргэн эргэлээ
Аньсага юугаа нээн харлаа
Амьд байна би зүүдлэж байж
Хамаг биений хөлс чийхарч
Хар дарсан зүүднээс сэрлээ
Ёрын муу зүүднээс сэрээсэн
Ертөнцөд ганцхан ээж минь байлаа...
1 сэтгэгдэл:
Сайн болжээ Гое Болсон бншд
Post a Comment
Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D