Монгол гэсэн нэрийн доор явдаг хүмүүс олон сая (2-оос дээш бол олон тоо) байгаа. Би үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл энэ дээр харагдаж байгаа Монгол улсын дөрийн далбаа алдаатай байгаа юм. Энэ бол Монгол хүний зурсан ч юм уу хийсэн зураг биш байх л даа. Ямар ч байсан алдаатай байна. Гэхдээ Монголчууд бид өөрсдөө ч төрийн далбаагаа мэддэггүй тохиолдол их бий. Тэдгээр хүмүүс юу ч мэдэлгүй Монгол төрийн биш далбаанцрыг машин дээрээ дээрээ мандуулж явдаг. Тэдгээр нь Монгол улсыг минь доромжилсон муу хужаа (жаахан ширүүдүүлчвүү хятад) нарын хийж байгаа ажил юм. Гэтэл Монголчууд гэж гэнэн цайлган амьтад юу ч мэдэхгүй.
Зарим новшнууд Монголын минь далбааг шатааж байна шүү дээ. Тэгтэл яав хэн ч юу ч хэлэхгүй. Төрийн тэргүүнийг (Энхбаярын ерөнхийлөгч байсан үед) гадаадад айлчлалаар очиход далбаа буруу тийш нь харуулсан байсан удаа ч бий. Гэтэл тэрийг зүгээр зурагтын мэдээгээр гаргаад жаахан шүүмжлээд орхиж байсныг нь би сайн санаж байна. Тэгэхэд ерөнхийлөгч асан мань эр тэрийг ч тоолгүй хэлэлцээрээ байгуулаад ирсэн гэсэн. Монгол улсын хуулинд далбаа төрийн соёмбо сүлдний талаар зааж өгсөн байдаг. Монгол хүн бүр эрхэмлэн дээдэлж байх энэ тэр гэчихсэн байдаг. Гэтэл эд нар яаж байна? Хужаа(хятад) нар дураараа өөрчилж байдаг болж. Тэгж хийгээд байхад тоохгүй байдаг томчуулыг нь ойлгохгүй л юм. Дээрээ гүйдлээ олж чадахгүй гүйж байгаа тэд доошоо иргэдийнхээ ямар далбаа авч байгааг яаж хянах билээ дээ. Дээрээс тэр баахан далбааг мэдсээр байж оруулж ирдэг муусайн наймаачид ашгийн төлөө оруулж ирсэн байж таараа. Тэд нарын юу оруулж ирж байгааг хянах ёстой гаалийнхан ч мэддэггүй шүү. Тэгэхээр далбаагаа өөр улсын хүнээр тоглуулснаас өөрсдөө дээрээс нь гишгэсэн нь дээр гэж миний хувьд бодож байна.
Монгол улсын минь төрийн далбаа үргэлж дээшээ байх болтугай.
4 сэтгэгдэл:
Азаа мань жоохон засцан шүү. Зурагнууд нь зэрэгцүүлэлт байхгүй арай эвгүй харагдаад байсын.
Монгол хүн далбаа гаа хүндэтгэх ёстой.
Ямар ч байсан хос загас нар зөв эргэдгийг мэддэггүй хүн зөндөө байдышд. Тэрийгээ этр мэджээвэл уг нь их зүэр юм байгаамдаа :|
Ga юу гэсэн бэ Азаа гэсэн үү хэхэ
Тийн манай блог хоёр Азаатайшдээ хэхэ
Post a Comment
Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D