Зиаг алдарт Grand Theft Auto буюу GTA цувралын IV хувилбар болох Episodes From Liberty City тоглоомыг өнөөдөр нэг зав гарган тоглож үзлээ Ga хам бидэн хоёр. Хичээлээ тасалсанд уучлаарай Jinee! Хоёр найз нь яахын аргагүй хошуурам сайхан тоглоом байсымаа хэхэ. Тээд бас DVD-г нь олж суулгаж өгсөн Ga хамдаа гялаалаа. Энэхүү тоглоом нь нөгөө Nico Bellic-ийн гол дүрээ хийсэн GTA IV-өөс дүрслэл графикийн хувьд бараг ялгаагүй л дээ. Гэхдээ тоглоомын даалгаваруудын хувьд үнэхээр сонирхолтой санагдсан. Орохоор бас цагаан арьстай, хар арьстай хоёр нөхрөөр явдаг сонголттой. Дотроо даалгаврууд нь хоёр өөр байдаг ч юм бил үү сайн мэдэхгүйм. Ямар ч байсан Gay Tony хэмээх хар залуугийн хамгийн эхний даалгавраас нь жишээ авийлдаа яахав. Эхний даалгавар гэж нэг бааранд ороод банзал хүүхнүүдтэй баахан бүжиглэдийн. Бас л нилээн удаан оролдож байж аятайхан бүжиглэдэг болсон шүү гайхал гэж. Тээд яджаахад гоё бүжиглэхгүй бол нөө хүүхнүүд нь тоохку. Хүүхэнд тоогдохку бол бас болку. Тээд тоогдчуул бас хэцүү, хэцүү, үнэхээр хэцүү... Яаад гэвүүл ямар нэгэн хүүхэнд таалагдвал нөгөө хүүхэн нь хүрч ирээд өгзгөөрөө давшилж гарна. Тээд нэг гараараа өгзөгнөөс нь бариад нөгөө гараараа ташаанаас нь бариад нөгөө хүүхэнтэйгээ бүжиглэж гарна шүү дээ. Тээд нөө хүүхнээ мэдэрч аятайхан хөдөлж бүжиглэхгүй бол бараг алгадуулахын наахан юм болж хамаг төлөвлөгөө байхку болно. Хамгийн тэнэг нь бүжиглэж байхдаа тэр хүүхнийхээ өгзөг бөгсийг сайн илж таалахгүй бол нөө хүүхэн нь бүжиглэхээ болиод ганцаараа бүжгийн талбайд үлдэх хэрэг гарна. Харин аятайхан нөө дамшгаа мэдрээд дагаад хөдлөөд байвал нөө хүүхэн чинь уруул юуг нь үнсэн озоод эмэгтэйчүүдийн нойлруу дагуулаад орно. За тээд тэр нойл дотор чухамдаа яг юу болж буйг Ga бид хоёр харах гээд харч чадаагүй ээ даанч. Гэхдээ гаднаас нь харахад лав хаалга нь санжиганаад нөө хоёр чинь орь дуу тавьцгаагаад л байсан хэхэ. За тээд дараа дараачийн даалгаврууд нь бүр галзуу. Торон зодооны талбайд гарч бүдүүнээс нь бакийг нь хүртэл баахан гаруудтай зодолдоно. Хутгатай писдаагаас амиа авч үлдэхийн тулд нүцгэн гараараа зодож ална. Хамуудынхаа төлөө хамаг амьтадтай буудалцах хэрэг гарна. Нисдэг тэрэг хүлэглэж усан онгоц живтэл нь бөмбөгдөнө. Цагдаа нартай, тусгайгийнхантай алалцана. Ер нь л тасархай гоё болсон байналээ дээ.
3 сэтгэгдэл:
maniix dr sda gatsaad yawkuin... Ug ni tas togloom bna lee ali sariin omno suulgasan. Ug ni uzuulelt ni toxirood bgaain daanch kom xalaad gatsaagaad bdag boltson. Exnii ter nigga-r yawj bgaa ni goy yum bilee. Zogsool dr bgaa mashin xulgailaxdaa toxoigooroo shiliig ni tsoxij xagalj orood kontactlaj asaaj bgaa enee teree ni buur unemshiltei bolgoson bna lee
Hicheel taslah shan shaltag togloom togloloo baghsaa gj heleed l chuluu avchuul zugeer yum bnshd teguul
zaawal togloh togloom
Post a Comment
Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D