Хана ба Хайр


 За мэдэхгүй нэг юм бичээд л үзэлээ. Хүмүүсээ comment гээд яахав санал гомдлолыг чинь харъя. Муулаад байгаарай , муулаад байгаарай. Монгол хэлний үн зүй , утга зүйн алдаа найгүй их байгаа шүү. КэКэКэ


        Зуны зугаатай цаг эхэллээ. Зулаа Эрхэмээ 2 зуны амралтаар хийх зүйлсээ өвөлөөс хойш ярьж ярьж биелүүлэх цаг нь ирж гэнэ. Тэд нутагтаа буцацгааж гэр гэртээ ирэн зуны төлөвлөгөө хуанлигаа харцгааж их завгүй байхыгаа мэдэрч байв. За ингээд Зулаа хэлснээрээ зуны сагсан бөмбөгийн дугуйланд явж, харин Эрхмээ гэртээ л цагийг өнгөрөөж байлаа. Зулаатай уулзах бүртээ тэврээд л баймаар их санадаг байсан ч Зулаа ирэхээрээ төд удалгүй дугуйландаа явдаг байж. Цаг хугацаа Эрхмээгийн төлөвлөснөөр биш Зулаагын хүссэнээр л өнгөрч байсан ч мань хүн нэг их тоолгүй сарын хугацаа өнгөрлөө. Зулаа найзуудтайгаа CAMP-д явахаар болоод Эрхмээд хэлэхээс их санаа зовж байлаа. Эрхмээ нодлин жил нь явуулах дургуй байж байсан гэхдээ Зулаа өвлөөс хойш Эрхмээд явна гэдгээ хэлж сануулж байсан болохоор Эрхмээгийн хувьд тийм ч том асуудал биш. Тэрнээс гадна Эрхмээ ч найзуудтайгаа нэг хөдөө гарсан болхоор дургүйцэх зүйл байхгүй байсан ч Зулаа түүнийгээ хэлэлгүй маргааш нь CAMP-д явахаар болон Эрхмээтэй уулзан гэрлүүгээ жаргалтай гэгч нь хоюул алхаж байлаа. Зулаа тэр далимаар нөгөө мэдээгээ хэлээд авч Эрхмээ тоолгүй өнгөрч байсан ч дотроо Зулаагын яриаг жаахан сонсож явтал өөрт нь хэлээгүй их удсаныг анзааран яагаад ингэж удсаныг асуувал өнөөх л өнгөрсөн балаа юм ярьж л дээ. Гэнэт аазгай нь хөдөлж жаахан загнасанд Зулаа ч уурлан одов. Эрхэмээ араас нь гүйн очиж түүнийг аргадах гэсэн боловч түүний төсөөлж байсангүй хариуг өгж тэр хоёрын хайр төгсгөл цэг тавих болсныг бурхан тэнгэрээс сануулж хэлж байгаа мэт зүрхэнд нь аянга тас хийн ниргэж , тасрашгүй гэх хайр нь хэмжээндээ тултал сунасан мэт агшин , сэтгэлд нь гунигын бороо үерлээд ч тэр үү нүдээрээ урсган гаргалаа. Мэдээж Эрхмээ буцаж нийлэхийг хүсч түүн дээр эхний 7 хоног өдөр алгасалгүй очдог байлаа. Зулаа түүнд өөрийнхөө бодлыг шууд л хэлж ахиж битий ир гэж сануулдаг байсан ч эрхмээ ядаргаатай зангаа гарган очсоор л...
       Нэгэн өдөр Зулаа Найзуудтайгаа явж байгаатаа таарч тэдэнтэй мэндлээд байж байтал тэд мань 2-ыг салсаныг мэдэлгүй элдвээр хэлж тоглон наадаж байсан ч Зулаа тэрийгээ найзууддаа мэдэгдхийг хүсэхгүй байгааг Эрхмээ анзааран Зулаагын цүнхийг аван үүрч үерхэж байгаа мэт царайлан явж явж Зулааг гэрт нь хүргэж өгөөд гэртээ харьтал цүнхийг нь авж үлдсэнээ мэдэж гэнэ. Зулааруу залган хэлтэл маргааш авъя одоо чадахгүй нь гээд тасалчихав. Эрхмээ гэртээ уйдан хэвтэж байгаад санаанд оромгүй нэг зүйл хийсэн нь түүний цүнхийг уудалж үзсэн байлаа. Уудалж байгаад тэмдэглэлийн дэвтэр олон уншиж гарлаа.
       Зулаа Эрхмээтэй үерхэхээс өмнө Отгоо гэдэг бандид сайн байж. Отгоо Эрхмээгийн хамгийн сайн найз байж. Гэтэл Зулааг Эрхмээгээс салахаас өмнөхөн Зулаагын найз зүгээр л тоглож Отгоогын нэрийг барин утасны цаанаас Зулаад би чамд хайртай гэж , Эрхмээд хэр их хайртайг нь асууж , Үерхий шалгааж байсан ч Зулаа юу ч хэлсэнгүй. Ядаж байхад энэ явдлын өмнөх өдөр Отгоо , Эрхмээгийнд хамт байжилдээ. Отгоо ч Зулааг сайн таних болхоор түүгээр даажигнан Эрхмээгийн хажууд 2-улаа үерхий гэж хэлж байж.
        Харин тэр бүхний дунд Зулаагын сэтгэл хувирч Эрхэмээд хайртай эсэхээ мэдэхгүй байна гэж тэм.дэвтэр дээрээ бичсэнийг Эрхмээ уншаад сая л нэг яагаад салсаныг мэджээ. Эрхмээ шөнө нь унталгүй өөрийгөө өрөвдөлтэй гэгч нь хоцорсноо бодон  компьютер дээрх дуугаа shuffle болгоод сонстол хайрын дуу л явж , өнгөрсөн бүхнээ санан дурсаж жаргалтай гэх мөчүүдээ , Зулаатай байсан өдрүүдээ маш их санахдаа зогсолтгүй нулимсаа урсгана. Маргааш нь ч боллоо Зулаатай уулзах цагаа оройхон болгож тухтай гэгч нь уулзхаар болов. Цаг ч хурдан өнгөрлөө. Түүн дээр очоод хэсэг дуугүй зогслоо. Эрхмээ тэм.дэвтэрийг нь уншсанаа хэлтэл Зулаа түүнд тайлбарлаж энд бичсэн зүйл худлаа , найз маань тоглосон байналээ гэж хэлэн нөгөө дэвтрээ газарлуу шидэжээ.Эрхмээ тун их баярлаж буцаж нийлмээр байгаагаа хэлэхэд Зулаа юуч хэлсэнгүй. Эрхмээ ч урамгүйхэн Зулааруу нуруугаа харуулан гэрийн зүг гунигын нулимсаа унагахгүйг хичээн тэнгэрлүү харан од мичдээс гуйн түүнийг минь харж хандаж байгаарай хэмээн дотроо битүүхэн мишээнэ. Зулаа ч зогссон байрандаа Эрхэмээг араас нь хараад үлдэхэд түүнтэй хамт байсан жаргалтай мөчүүд нь нүднийх нь урд жирэлзэн өнгөрч хацраа чийглэн хэсэг зогсохдоо жинхэнэ хайртайгаа учирсанаа одоо л нэг ухаарч араас нь зүрх сэтгэлээ амирлуулан гүйтэл хөлний чимээ , хайр сэтгэлийг нь мэдэрсэн Эрхэмээ зогсон эргээд хартал түүнийг маш чангаар тэвэртэл Эрхмээ унах шахсан боловч араас нь нэг л зүйл тогтоож байлаа. Тэр нь бол ХАНА. кэкэ

12 сэтгэгдэл:

Бадрах said...

:x Ая яа яа ямар айхтар зохиомж гаргаа вэ, яг л бодит амьдрал шиг... Мундаг вайнаа ми хам ;;)

Twiks said...

Би энэ төрөлд чэн нэг хүч сорьж болох уу? айн хээхэ

МаСа said...

Бодит яавдалаас сэдэвлэсэн юм аа

Бадрах said...

Болышд Твикс найз минь. Чи уг нь их гаж нөхөр учраас гоё гоё соргог зохиомжтой юм бичиж магадгүү шүү хэхэ. МаСа тэгүүл ми хам хэний амьдралаас сэдэв ш**чваа??? хэхэ гоё бодит амьдрал юмөө хаха

Ga.Autorun said...

пээ ма Маса чинь яар лаг бичээ вэ . Ёстой хэлэх үг алгаа.

Ga.Autorun said...

Хэний амьдралаас сэдэвлэсийн ????????????????

nickelback said...

үн зүй - үг зүй
өвөлөөс - өвлөөс
Эрхмээ - Эрхэмээ
яавдаг - явдаг
Эрхмээгийн Зулаагын - Эрхэмээгийн Зулаагийн
яавуулах дургуй - явуулах дургүй
яавна гэдэгээ - явна гэдгээ
яавахаар - явахаар
хоёуул - хоёул
яавтал - явтал
балаа юм яарж - балай юм ярьж
гунигын - гунигийн
бодолыг - бодлыг
битий - битгий
яавж байгаатаа - явж байгаатай
элдэвээр наалаж - элдвээр наадаж
салсаныг - салсныг
дотороо - дотроо
heh ed nar bugd buruu bna,., :p ghde er n bol gooy bolson bnaa aldatai bichsenes bish :) кэкэк тээд зарим алдаа давтагдсан байсан тэрийг бичээгүй ээ ххэ шүүмжилсэн бол sorry алдаатай юм харахаар уур хүрээд байдаг юм аа хэхэ :p

elцoro said...

Тэгээд хана руу алхаж байсан байшт уул нь, та нар гол санааг нь ойлгосон уу аяш**сс :P

МаСа said...

би өөрөө ч гол санаа гэж мэдэх юм алга. Гоё төгсгөж чадахгүй байхаар нь хошигносон бөлгөө!!!

МаСа said...

Яг үнэндээ ХАНА ч биш юм аа. Хашаа л даа. Эрхмээ хавчигаар орох гэж байсын. тэгээд л нялуурцгаасан болой

Бадрах said...

5-р хорооны хэсгийн эмнэлгийн хажуу талын нарийхан урт хавчиг мөн үү аая ;)) эсвэл спортын төв ордны ойролцоо байдаг хавчгуудын нэг нь байх тэ? Эрхэмээ гэж арай :-?

МаСа said...

Хөвсгөл аймгын Мөрөн сумын 2-р хорооны 2-р гудамны(хуучин Тетраэдр дунд сургуулийн ард талын гудам)өөрөөр хэлбэл(модны үйлдвэрийн арын гудмын дунд байдаг 2 хавчигын аль нэг)өөрөөр хэлбэл (Мөрөнгийн хамгийн урт гудамны дунд байдаг хавчиг)бөлгөө

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!