Оройн арван зургаан цагийн орчимд ахлах курсын оюутан залуу гэртээ харихаар автобусанд суув. Түүний суусан автобус тийм ч их хүнтэй байсангүй тиймээс мань эр хойшоогоо очин ганцаараа суудаг сул суудлан дээр тухлаад авав. Тэгтэл автобусны хамгийн ард сууж байсан залуухан гэмээр хос хоёрын хоорондоо хэрэлдэн бие биендээ хаях хатуухан үгс нь түүний чихний хажуугаар яагаад ч зүгээр өнгөрөхгүй байлаа. Оюутан залуу хос хоёрын хэрүүлийн үгсээс ганцыг нь ч алдалгүй анхааралтай сонссоор явлаа.
Тэгтэл сүүлдээ нөгөө хоёрын чинь хэрүүл эцэстээ хүрч эрэгтэй нь эмэгтэйгээ заналхийлж байх юм гэнэ. Тэгтэл автобусны кондуктар "Та хоёр наад өөрсдийн хэрүүлээ автобуснаас буугаад хийж болно шүү" гэжээ. Тэгтэл хос хоёрын эрэгтэй нь: "Чамд ямар хамаатайн авгай минь" гээд аваад хаячихав. Тэгтэл кондуктар авгай уурлан босч ирээд: "Энэ нийтийн тээврийн хэрэгсэл болохоос ямар та хоёрын хувийн унаа юу? Алив буу та хоёр! Бусад зорчигчдын амгалан тайван байдлыг алдагдуулаад таарсан ч хоёр бол доо!" хэмээн хашгичсаар автобусны буудал дээр ирэв үү үгүй юу нөгөө хоёрыг чинь хөөгөөд буулгах нь тэр. Манай нөгөө оюутан залуу ч мөн адил буух ёстой буудал дээрээ ирсэн болохоор тэр хоёрын араас дагаад л буув. Тэгтэл харин нөгөө залуу чинь эмэгтэйгээ алгадаж аваад "Чамаас болж түмний шившиг, ертөнцийн булай боллоо... Муу мангар эм!" гэх нь тэр. Оюутан залуу тэвчилгүй "Та одоо болиоч, эмэгтэй хүнтэй ингэж харьцаад байхдаа яадаг юм?" гэтэл нөгөө залуу чинь манай залууг ганцхан цохиж унагаагаад "Пизда минь чамд ямар хамаатай юм? Өөрийгөө л хичээ өрвийсөн гөлөг минь!" гэтэл мань эр босч ирээд хариу цохилт хийн унагаагаад "Эрийн муу эмд гэдэг юм, эхээс төрөөгүй юм шиг эргүү лалар байна даа чи чинь харин" гэв. Ийнхүү тэр хоёр залуу эрэгчин эмэгчнээ үзэх дээрээ тулж зодолдож гарав. Нөгөө эмэгтэй нь ч тэр хоёрыг салгах гэж оролдсонгүй шууд цагдаа дуудчихав. Ингээд гурвуулаа цагдаагийн газар очиж хэргээ шийдүүлэхээр болтол нөгөө эмэгтэйд гар хүрдэг залуу нь шууд гомдол мэдүүлж байх юм гэнэ. Тэгэх тэгэхдээ бүр "Энэ залуу намайг зүгээр байхад эхэлж өдсөн, түүгээр ч барахгүй намайг анх цохисон" гэж гэнэ. Тэгэхээр нь манай оюутан залуу "Битгий худлаа ярь, чи муу эхэлж энэ эмэгтэйг цохисон би чамд ердөө л болохгүй гэж хэлсэн. Тэгээд анх намайг чи цохисон биз дээ?" гээд л маргаж гарав. Тэгтэл цагдаа ах тэнд байсан ганц гэрч гэж хэлж болохоор хүн болох нөгөө эмэгтэйгээс "Энэ хоёр залуугийн хэнийх нь буруу болох, хэн нь анх зодооныг эхлүүлсэн болохыг нь чи хэлээд орхи. Ер нь наад чиний хажууд сууж байгаа залуу чинь чамайг цохисон нь үнэн юм уу?" гэтэл "Үгүй ээ, наад банди чинь худлаа ярьж байна. Энэ чинь миний сүйт залуу, яалаа гэж надад гар хүрч байх вэ дээ. Бид хоёрыг дөнгөж автобуснаасаа буугаад байж байтал наад банди чинь түрүүлж ирж найз залууг минь өдсөн" гэж хэлэв. Ингээд хөөрхий минь ядарсан муу оюутан залуугаас гомдол барагдуулах мөнгөн төлбөр нэхэж гэнэ дээ нөгөө эр эм хоёр чинь. Манай залуу үнэн бодит болсон явдлыг хичнээн их үнэнээр нь тайлбарласан ч хэн ч түүнд итгэсэнгүй. Ингээд яах ч аргагүй болсон оюутан залуу дансан дахь хамаг мөнгөө шавхан байж нөгөө хоёрын чинь хохиролыг барагдуулаад дотроо "Дахиж л шилийн сайр шиг аашлахгүй юм шүү!" гэж өөрөө өөртөө тангараг өргөжээ.
Зохиогч: Харх Сэтгэ.мн™
4 сэтгэгдэл:
Goe bolson bn t@gsg@l heseg ni.
Өө хөөрхий дөө. миний бодсноос өөр дуусдаг байна ш дээ. Ээмэгтэйн оюутаныга хамгаалаад цаашаагаа тэр 2 ..............гэж бодсон чинь өөр дуусдаг байна ш д бла бла
эмэгтэй нь оюутан мөн эсэхийг нь мань ч мэдэхгүй ээн хихи хэн нэгэн л намайг харамсалтай төгсгөл хийгээч гэсийшд :-P уваасаа алийн болгон савангийн дуурь шиг юм бичжээдий хэхэ. Гэхдээ энэ удаагийнх шууд санаанд орсноо маш хурдан бичсэн болохоор жаахан үнэмшил муутай болчихов уу даа гэж санагджээнэ.
yu be arai ooroor dusah bh gj bodjeelee. gehdee bodit baidald yag l iim bgaa zaluusaaa
Post a Comment
Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D