Өнөөдөр SS218 буюу "Соёл иргэншлийн түүх" гэдэг хичээл дээр бидний хүндэлж явдаг мундаг багш болох Сэрдарам багш нэг slide болгон дээрээ дээрх тэмдэгтийг гаргаад байсан юм л даа. Та нар харж байгаа биз дээ тэ? Арын background нь хүртэл дээрх тэмдэгт гэх үү, үг гэх үү, дүрс гэх үү нэг тийм юм байгаа. Тэгээд багш энэ "Ум" гэдэг үгийг аливаа юмны тэргүүн дээд нь байхыг бэлэгдсэн их хүчтэй үг ухааны юм ярьж байсан юм л даа. Би тэгээд ажиглаад байсан чинь энэ үгний дүрслэл нь нэг тийм эхээс төрж буй хүүхэд шиг харагдаад байгаа байхгүй юу. Бүр бүдүүлгээр тайлбарлавал хүний бөгс шиг юмнаас хүйс шиг юмаар холбогдсон бяцхан хүүхэд шиг дүрс байгаад байгаа юм. Тэгэхээрээ хүн угаасаа эхийн ариун ангир уураг УМайнаас төрдөг юм чинь энэ "Ум" гэдэг үг лав зүгээр ч нэг үг биш юм байна гэж бодогдох болсон юм даа. Угаасаа "Ум" гэдэг үг чинь багшийн яриад байсан нөгөө ямар цагаан толгойн билээ дээ байз мартчиж. Ямар ч байсан тэр цагаан толгойных нь хамгийн эхний үсэг гэсэн. Манайхаар бол "А" үсэг гэсэн үг. Тэгээд ч угаасаа юмны тэргүүнд, түрүүнд гэсэн утга бас агуулдаг гэхээрээ хүн хамгийн түрүүнд умайнаас унаж байж хүн болдог гэдгийг энэ үг илэрхийлээд байх шиг байгаа юм.
2 сэтгэгдэл:
Бас сонин ш дээ тээ. Багшын Казакстаны тухай хэлсэн үгийг ёстоы мартахгүй байхаа.
"Муу бааснууд гэж ирээл........"
;)) Уг нь бол Казакстан биш Казахстан гэвэл зохилтой гэдэг биз дээ хэхэ
Post a Comment
Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D