Эх



Өнөөдөр давгүй л эхэллээ. Өглөө сэрэхэд салхи сэвэлзээд жоохон бүүдгэр ч сайхан л байсан.Би ч цонхоороо хараад анхны цас орохнуу дээ гээд халит баярлаад амжсан. За тэгээд ярианыхаа гол сэдэвт орьё. Хоёр талтай юм ярих гэж байна би. 5-р парын хичээл тараад ойрхон дэлгүүр гарсымаа. Та нар ч бас мэдэх байх Сансарын колонкын буудал дээр тэр хавьдаа л томдоо орох хүнсний дэлгүүр байдаг.Тодруулбал хажуудаа цайны газартай.Тэрүүгээр орох гээд л дөхөж явтал нэг жоохон хүүхэд (ойролцоогоор 14-16 насны эрэгтэй хүүхэд) орилоод л байсан.
Би ч орж явахдаа нээх ч анзаарсангүй тэгээд гарахдаа хартал шатны буланд нэг хүү орилж байсан. Хамгийн гол нь тэр хүү юу гэж орилж байсан вэ? гэхээр
... Ээжээ хүү чинь 16 хүрчлээ таныгаа санаад байна намайг ирж аваач дээ ...гээд газар хэвтчээд шороо самардаад орилж байсан.Энэнээс олон юм хэлсэн байж магадгүй л юм л даа. Гэхдээ намайг холдтол ямарч байсан иймэрхүү юм хэлж байсан.Угаасаа ямар тус болж чадах ч биш сонсоод зогсоод байх дэндүү хүн чанаргүй загнасан болох биз.Миний хувьд эгэл жирийн сайхан өдөр 4 парын хичээлд сууж жоохон ядраагүй бол маргааш цас орох нь дээ гэх мэтийг бодоод л өнөөдөр өнгөрөх байсан бизээ. Харин буцаж алхахдаа тэр хүүгийн орилохыг сонсоод сэтгэл сонин болцон. Анхны цас орох гэж байна гэж бодож байсан тэнгэр хүртэл тэр хүүгийн гомдолтой орилохыг сонссоны дараа гунигтай жихүүн санагдлаа. Би эндээс юу хэлэх гээд байна вэ? гэхээр энэ хорвоод хүн өөрөөсөө унасан махаа яаж тэгж хаяж чаддаг байнааа. Ядарсан ч зүдэрсэн ч чирээд явж яагаад болдоггүй юм бэ?. Санаанд ч багтахгүй юм. Хүний ээж болно гэдэг ямар байдгийг мэдэхгүй ч хэрвээ таньд надад тийм хариуцлага хэзээ нэгэн цагт бий болоход хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй шүү дээ.Ер нь гэхдээ сайн ярих юм бол хариуцлага биш шд энэ чинь аз жаргал биш гэжүү... Гэхдээ мэдээж бүх ээжүүд тийм биш учраас л та бид нар өнөөдөр өмсөх хувцас идэх хоолтой байгаа юмшдээ. Ахлах ангид ороод ээж аавтайгаа хэвийн төвшнөөс илүү их муудалцдагдаа бид нар. Бид нар гээд хүмүүсийг чирчлээ миний хувьд лав ийм дайрлаганд өртсийм .Тэр үед ээжтэй муудаад шалтгаан нь гэвэл энд тэнд бөөнөөрөө ирээдүйн төлөвлөгөө сургууль нтр гээл шал хэрэггүй юм чалчиж тэнээд л тээд муудсымдаг.Одоо тэр ярьсан юмнаас миний хувьд лав бүтсэн юм алга МУИС-д орно гэсэн KTMC -д явжаах жишээтэй товчхондоо миний буруу л даа. Ээж хичээлээ хийсэнгүй конкурс нтр гээд... За энэ ч яахуу хамгийн гол нь би маргааш нь буруугаа ухаараад ээжээс уучлалт гуйх гэтэл хэлж чадахгүй байсын.Тэгээд хичээл дээрээ байхдаа msj бичээд ээжээсээ уучлалт гуйсан угаасаа хариу иркүү л дээ. Гэхдээ яахуу ухаарлаа гэдгээ ойлгуулья гэж бодоод л бичсэн юм.Орой болсон ээж урьдынх шигээ л надтай юу ч дугаркуу л байсан. Тээл орой орондоо ороол хэвтэж байсан чинь ээж гэрэл унтрааж явснаа намайг үнсээд Ээж нь охиндоо дэндүү их хайртай шигээ дэндүү их гомдлоо шүү Чимэгээ гэж хэлсиймдаа.Ээж явангуут нулимс хацар дагаад л урссан.Миний ээж лаг хүн байгааз.Та бидний бүгдийнх нь ээжүүд ийм л хүмүүс.Бидэнд тэр гудамжинд орилж хэвтэж байгаа хүүгээс хэд дахин илүү хувь заяаг эцэг эх минь бэлэглэж байхад арай ухаантай байсан нь дээр бизээ. Тэд байхгүй бол бид хэн ч биш шд.Эргэн тойрноо харж байгаа зүйлдээ баярлаж яв...

5 сэтгэгдэл:

ogi said...

xun ene xorvood turxduu bux lue shatig davj shalgarch bj xun bolj turdug shu de zuunii suvegcheer ul bagtax on jiluudiin ursgald zugeer derged mini baij xairla aav eej 2 mini

mood said...

goy heljee unshihad unenheer uilmaar l blaa bi ch bs hed honogiin umnu eejdee ymar ih hairtaigaa helehig hussen ch daanch chadaagui udahgu heleh tsag irn bhaa horwoogiin say say eejuuddee ene oroin mend

Бадрах said...

Найзаа! Ганц чи ч биш, би бас тэгээд бидний найзууд бид бүгдээрээ эцэг эхчүүдийгээ амьд бурхад гэдгийг мэддэг атлаа тэдэндээ хичнээн их хайртайгаа хэлж чаддаггүй. Ер нь хэлж чадах зоригтон энэ хорвоод ховорхон л байх. Хэзээ нэгэн цагт тэд биднийгээ орхино гэж бодохоор хичнээн их уурласан байсан ч уяран хайлан уйлахад хүрдэг юм даа...

CeZi said...

Xarx xamaa zoriggui dee bishee setgel baiw ch sanaa zowdog ch yumuu eswel nerelxdeg bx gej bi xuwidaa bodoj bna. yagaad ch yum olonx xun setgel dotroo bgaa ter nandin utsiig xondood eejdee xelj chaddaggui. Xarin nz oxindoo eswel bandidaa zalxtal ni xairtai gej xeldeg mortloo eejdee tegej ix xeldeg xuntei bi law odii xurtel uchraaguin bna. Kinon dr bol gardag l daa gxdee amidral bol kinonoos oor shuudee

Ga.Autorun said...

Ээждээ хайртай гэдгээ хэлэх юмсан. Даанч нэг л зориг хүрэхгүм

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!